1 JADE GAS SIGNS AGREEMENT WITH LANGRUN TO DEVELOP MONGOLIAN METHANE PROJECT WWW.PETROLEUMAUSTRALIA.COM.AU PUBLISHED:2025/11/11      2 S.BYAMBATSOGT: GOVERNMENT TO PRIVATIZE 10–51% OF MIAT, STATE BANK AND TPP-3 WWW.GOGO.MN PUBLISHED:2025/11/11      3 INFLATION REACHES 9.2 PERCENT IN OCTOBER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/11      4 E.BAT-AMGALAN: 35,000 MORTGAGE APPLICATIONS WORTH MNT 3.8 TRILLION PENDING AT BANKS WWW.GOGO.MN PUBLISHED:2025/11/11      5 HUNNU CITY INTERNATIONAL URBAN PLANNING COMPETITION PROGRESSES TOWARD FINAL SELECTION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/11      6 MONGOLIA TRADES WITH 160 COUNTRIES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/11      7 MONGOLIA BADLY NEEDS EDUCATION REFORM WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2025/11/11      8 MONGOLIA EXPORTS 65 MLN TONS OF COAL IN 10 MONTHS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/11/11      9 ‘ENERGY RESOURCE’ AND ‘CHINA ENERGY’ AGREE ON 2026 COAL TRADE VOLUMES AND MARKET PRICES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/11      10 DELEGATION FROM MONGOLIA ATTENDS 30TH CONFERENCE OF THE PARTIES TO UN FRAMEWORK CONVENTION ON CLIMATE CHANGE WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/11/10      ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МАН-ЫН ДАРГЫН ӨРСӨЛДӨӨНӨӨС НЭРЭЭ ТАТАЖ БУЙГАА МЭДЭГДЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/11/11     THE DIPLOMAT: МОНГОЛ УЛСАД БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ШИНЭЧЛЭЛ АМИН ЧУХАЛ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/11/11     ХҮННҮ ХОТЫН ТӨЛӨВЛӨЛТИЙГ БОЛОВСРУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГ ДЭЛГЭЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/11/11     ОН ГАРСНААС ХОЙШ НҮҮРСНИЙ ЭКСПОРТ 65 САЯ ТОННД ХҮРЧЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/11/11     ХИЛЭЭР 700 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГТЭЙ ТЭНЦЭХҮЙЦ ВАЛЮТ ГАРГАСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ ТЕГ ШАЛГАЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/11/10     НИЙСЛЭЛЭЭС 350 МВТ ЧАДАЛТАЙ 3 СТАНЦ АШИГЛАЛТАД ОРУУЛСНЫ АРААС ДЦС-5-ЫГ БАРЬЖ ЭРЧИМ ХҮЧНИЙ СҮЛЖЭЭГ ӨРГӨТГӨНӨ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/11/10     ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ШХАБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ЗГ-ЫН ТЭРГҮҮН НАРЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНД ОРОЛЦОНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/11/10     2026 ОНЫ ТӨСӨВ: БАГШ НАРЫН ЦАЛИНГ НЭМЭХЭД 518 ТЭРБУМ, ЭМНЭЛГИЙН АЖИЛЧДЫН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЭХЭД 193 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ СУУЛГАЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/11/10     Х.НЯМБААТАР: 2028 ОН ХҮРТЭЛ 102 КМ ҮЕРИЙН ДАЛАН БАРИНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/11/10     МОНГОЛД АНХ УДАА “AI READY DATA CENTER SUMMIT MONGOLIA” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/11/10    

The Diplomat: Монгол Улсад боловсролын салбарын шинэчлэл амин чухал байна www.itoim.mn

Ази, номхон далайн бүс нутгийн улс төр, аюулгүй байдал, эдийн засгийн чиглэлээр дагнан бичдэг “The Diplomat” сэтгүүлд нийтлэгдсэн Монгол Улсын боловсролын салбарын асуудлыг хөндөн бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Саяхан болж өрнөсөн багш нарын ажил хаялт нь цалин болон боловсролын тэгш бус байдлын асуудлыг олон нийтийн анхаарлын төвд авчирлаа.
Сүүлийн хэдэн сарын турш Монгол Улсад багш, эмч нар цалин нэмэгдүүлэх, улсын төсвөөс илүү их хөрөнгө хуваарилахыг шаардан хэд хэдэн удаа ажил хаялт зарласан. Ялангуяа багш нарын ажил хаялт нь хөдөө орон нутаг, хот суурин газрын боловсролын чанар, хүртээмжийн ялгааны талаар өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлэхэд хүргэв.
Монголд хичээлийн жил жил бүрийн есдүгээр сарын 1-нд эхэлдэг. Гэвч энэ жил хичээл эхлэхээс өмнө л улсын сургуулийн багш нар цалингаа нэмэхгүй бол ажил хаяна хэмээн анхааруулсан. Есдүгээр сараас аравдугаар сар хүртэл Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэл 720 байгууллагын 30 мянга орчим багш, ажилтныг гурван долоо хоногийн ажил хаялтад оролцуулж, цалин нэмэгдүүлэхийг засгийн газраас шаардлаа.
Энэ ажил хаялт улс төрийн хямрал дунд өрнөж, эрх баригч Монгол Ардын Намын дотоод зөрчил даамжирч, Засгийн газрыг бараг огцруулах шахсан үе байв. Гэвч багш нар болон боловсролын салбарын дэмжигчдийн хувьд аль Засгийн газар байхаас үл хамааран боловсролын салбарын төсөвт хөрөнгө оруулалт зайлшгүй тусгагдах ёстой байсан юм.
Улаанбаатар болон хөдөө орон нутгийн улсын сургуулийн багш нар сарын цалинг 2.8 сая төгрөг (ойролцоогоор 780 ам.доллар)-т хүргэхийг шаардаад байсан билээ. Хариуд нь Боловсролын сайд Пүрэвсүрэнгийн Наранбаяр ажил хаялтыг хууль бус гэж үзэн, “системийн эерэг өөрчлөлтөд хүргэхгүй” гэж мэдэгдэв. Үүний дараа багш нар болон үйлдвэрчний эвлэл дэмжигчид түүнийг огцрохыг шаардлаа.
Боловсролын сайд асан Л.Энх-Амгалан өөрийн бүрэн эрхийн хугацаанд Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед багш нарын цалинг 787 мянгаас 1.48 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн гэж хамгаалсан ч, олон нийтийн зүгээс багш нарын шаардлагыг хууль ёсны гэж үзэж, тэднийг дэмжиж байсан юм.
Хичээлийн жил саатахаас сэргийлж, Ерөнхий сайд Г.Занданшатар багш нарын цалинг 20 хувиар нэмэгдүүлэхээ амласан бөгөөд цаашид Засгийн газар 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хоёр үе шаттайгаар нийт 76 хувийн нэмэгдэл хийх төлөвлөгөөтэй байгаа аж.
Гэвч ес, аравдугаар сарын нийгмийн хөдөлгөөн нь боловсролын салбар дахь илүү гүнзгий асуудлыг илчилсэн юм. Энэ тогтолцоог засахын тулд боловсролын тэгш бус байдлыг арилгах, улсын болон хувийн боловсролын ялгааг бууруулах, тогтвортой санхүүжилт бий болгох шаардлагатай байна.
Боловсролын яамны 2024 оны тайланд дурдсанаар нийт 855 сургууль бүртгэгдсэнээс 705 нь улсын (79.7 хувь), 180 нь хувийн сургууль байна. Эдгээрт 726,175 сурагч улсын сургуульд, 76,152 нь хувийн сургуульд суралцаж байна. Энэ тоон мэдээллээс харахад сурагчдын ихэнх нь улсын сургуулиудад суралцаж байгаа ч, эдгээр сургууль ачаалал өндөртэй, ялангуяа хотод анги дүүргэлт хэтэрсэн байдалтай байна.
2007 онд Монгол Улс анги дүүргэлтийг 32–35 сурагч болгон стандартчилсан ч, хөдөөнөөс нийслэл рүү ирэх шилжилт нэмэгдсэнээр Улаанбаатарын сургуулиудад анги дүүргэлт 50–60 сурагч болоод буй. Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн сургуулиуд хамгийн олон хүүхэдтэй ангиудтай байна. Боловсролын сайд Наранбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “35-аас дээш сурагчтай 8,028 анги байна. Энэ тохиолдолд боловсролын чанарын талаар ярих хэцүү. Одоогийн нөхцөлд багш нарын цалинг нэмэгдүүлэх шаардлагатай” гэжээ.
Төсвийн хэлэлцүүлгийн үеэр Нийслэлийн Засаг даргын тамгын газрын төлөөлөгч А.Амартүвшин төрийн хөрөнгө хуваарилалт тэгш биш байгааг шүүмжилж байв. Тэрээр шинэ төсөвт Архангайд 13, Хөвсгөлд 18, Төв аймагт 9, Өвөрхангайд 10 сургууль барихаар тусгасан ч, 1.6 сая хүн амтай нийслэлд илүү хөрөнгө хуваарилах ёстойг онцолсон. Харин хувийн сургуулиуд жижиг анги, багш-сурагчийн харьцаа бага, чанартай сургалттай байдаг. Энэ нь Монголын боловсролын системийн өөр нэг асуудал болох боловсролын тэгш бус байдлыг харуулж байна.
Хөдөөгийн багш, сурагчдын гол бэрхшээл нь их дээд сургуульд элсэх "Элсэлтийн Ерөнхий шалгалт”. Гадаад хэлний сургалт хязгаарлагдмал, багш нарын хэлний чадвар нийслэлийнхнээс сул байдаг. Харин хотын хувийн сургуулиуд чадварлаг багш, хувийн давтлагаар IELTS, TOEFL зэрэг шалгалтад сурагчдаа бэлтгэх боломжтой. Энэ ялгаа нь сурагчдын өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж, тэгш бус байдлыг улам гүнзгийрүүлдэг. 2024 оны ЭЕШ-ын дүнгээр аймгийн төвийн сурагчдын англи хэлний дундаж оноо 503, сумын төвийнх 470, харин Улаанбаатарын сурагчдын дундаж 514 байжээ. Эдгээр бүх хүчин зүйл нь боловсролын хүртээмжийн ялгааг улам гүнзгийрүүлж, Монголын нийгэм дэх баян, ядуугийн ялгааг тэлж байна.
Англи хэлний боловсролыг дэмжих үүднээс 2021 онд УИХ “2022–2025 онд бүх нийтээр англи хэл сурахыг дэмжих тухай тогтоол”-ыг баталсан. Энэ нь хөдөө, хотын ялгааг багасгах, гадаад хэлний боловсролыг тэгш хүртээмжтэй болгох зорилготой байв. Мөн гадаад түншүүд боловсролын тэгш байдлыг дэмжиж ирсэн. Жишээлбэл, Их Британийн Элчин сайдын яам 2025 онд ЮНИСЕФ-тэй хамтран Баян-Өлгий аймагт хөдөөгийн багш, сурагчдын англи хэлний чадварыг дээшлүүлэх төсөл хэрэгжүүлжээ.
Гэвч сүүлийн 30 жилд боловсролын бодлого байнга өөрчлөгдөж, хөтөлбөр, журам, шаардлагын тогтворгүй байдал нь хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж, боловсролын тэгш бус байдлыг улам дордуулсаар байна.
Одоогоор парламент хувийн сургуулиуд төрийн дэмжлэг авах эсэхийг хэлэлцэж байна. Өмнөх төсөвт татварын хөнгөлөлт, санхүүгийн дэмжлэг тусгагдаж байсан ч олон нийтийн санал үүнийг эсэргүүцэж байна. Хувийн сургуулиуд ашгийн төлөө байгууллага учраас төрийн хөнгөлөлт эдлэх ёсгүй гэж тэд үзэж байгаа юм.
2024 онд УИХ “2024–2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг баталж, “Боловсролын салбарын шинэчлэл”-ийг тэргүүлэх чиглэлээр тодорхойлсон. Энэ хөтөлбөрт 4 үндсэн зорилгын хүрээнд 40 санаачилга багтжээ.
Мэргэшсэн, чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх,
Дижитал боловсролыг хөгжүүлэх,
Тэгш, хүртээмжтэй, чанартай боловсрол олгох,
Багш, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх.
Шинэ боловсролын хөтөлбөрт англи хэл, код бичих, роботын техник, хиймэл оюун ухааны сургалтыг бага ангиас (3-р ангиас) эхлүүлэхээр төлөвлөжээ.
Гэвч урт хугацаанд цалин нэмэх шийдвэр дангаараа хангалтгүй. Сургалтын байгууллагын бүтцийг өөрчлөх, анги дүүргэлтийг багасгах зэрэг бодит арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай. Эдгээр асуудал шийдэгдээгүй хэвээр байвал Монгол Улсын боловсролын тэгш бус байдал улам гүнзгийрч, хүний нөөцийн хөгжилд сөргөөр нөлөөлөх аюултай.
By
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2025-11-11