1 S.DAVAASUREN: AIR POLLUTION DECREASED BY 26% COMPARED TO THE SAME PERIOD LAST YEAR WWW.GOGO.MN PUBLISHED:2026/02/09      2 PARLIAMENT SPEAKER UCHRAL NYAM-OSOR TO VISIT RUSSIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/09      3 THE MONGOLIAN FACTION IN THE 119TH CONGRESS OF THE USA HAS BEEN REESTABLISHED WWW.OPEN.KG PUBLISHED:2026/02/09      4 THE U.S. AGENCY FOR TRADE AND DEVELOPMENT COLLABORATES WITH MONGOLIA TO DEVELOP SAFE DIRECT AIR TRANSPORT WWW.OPEN.KG PUBLISHED:2026/02/09      5 IN 2025, THE PRIVATE SECTOR OF MONGOLIA ATTRACTED A TOTAL OF $2.6 BILLION FROM INTERNATIONAL MARKETS WWW.OPEN.KG PUBLISHED:2026/02/09      6 THE IJF AND MONGOLIA SIGN FOR FOUR NEW GRAND SLAMS WWW.IJF.ORG PUBLISHED:2026/02/09      7 RUSSIA’S TUVA REPUBLIC WEIGHS UP LOGISTICS CONNECTIVITY WITH CHINA AND MONGOLIA WWW.RUSSIASPIVOTTOASIA.COM PUBLISHED:2026/02/09      8 MAJOR STRATEGIC SECTOR PROJECTS TO BE IMPLEMENTED IN COOPERATION WITH WORLD BANK WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/06      9 GOVERNMENT APPROVES NEW ADMINISTRATIVE BUILDING AT ULAANBAATAR INTERNATIONAL AIRPORT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/06      10 MONGOLIA’S CRISIS IS AN OPPORTUNITY TO TRANSFORM ITS SYSTEM WWW.JACOBIN.COM PUBLISHED:2026/02/06      ИЖ БҮРЭН КОНВЕЙЕР АШИГЛАЛТАД ОРСНООР НҮҮРСИЙГ СОРЧЛОХГҮЙ ЭКСПОРТОЛНО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/02/09     Г.ЗАНДАНШАТАР “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Д ХАРИУЦЛАГЫГ ЧАНГАТГАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/02/09     ОЮУ ТОЛГОЙ: МОНГОЛ УЛС БА РИО ТИНТОГИЙН ХООРОНДОХ ӨНДӨР БООЦООТ ЗӨРЧИЛ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/09     УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛЫН ОХУ ДАХЬ АЙЛЧЛАЛ ӨНӨӨДРӨӨС ЭХЭЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/09     АНУ-ЫН 119 ДҮГЭЭР КОНГРЕССТ МОНГОЛЫН БҮЛГИЙГ ШИНЭЧЛЭН БАЙГУУЛАВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/02/09     МОНГОЛ УЛС АНУ ХООРОНД ШУУД НИСЛЭГ ЭХЛҮҮЛЭХЭД ТЕХНИКИЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/02/09     ӨМНӨГОВИЙН ХИЛИЙН БҮСЭД АТГ, ЦЕГ, ТЕГ ХАМТАРСАН ШАЛГАЛТ ХИЙНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/09     СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН БАРУУН САЛААНЫ ГОЛЫН АЙ САВД ХӨВ ЦӨӨРӨМ БАЙГУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/02/06     СТРАТЕГИЙН САЛБАРЫН ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ ДЭЛХИЙН БАНКТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/02/06     Ш.АЛТАНТУЯА АГСНЫ ГЭР БҮЛ 4.7 САЯ РИНГГИТИЙГ МАЛАЙЗАД БУЦААН ОЛГОЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/02/06    

2025 оны 12-р сард мөнгөний нийлүүлэлт 47.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 8.7 хувиар өсжээ www.eguur.mn

Мөнгөний нийлүүлэлт (M2) 2025 оны 12 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 47.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 3.8 (8.7%) их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн хадгаламж 4 (18.3%) их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн талаар Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Бага мөнгө (M1) 2025 оны 12 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 11.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 460.2 (3.9%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх сараас 115.6 (1.0%) тэрбум төгрөгөөр өсжээ.
Бага мөнгө (M1)-ний 10.2 (91.1%) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 998.6 (8.9%) тэрбум төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө байна. Бараг мөнгө 2025 оны 12 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 35.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 4.2 (13.4%) их наяд төгрөгөөр, өмнөх сараас 1.1 (3.3%) их наяд төгрөгөөр өсжээ. Бараг мөнгөний 26.0 (72.7%) их наяд төгрөг нь төгрөгийн хадгаламж, 5.6 (15.7%) их наяд төгрөг нь валютын хадгаламж, 4.2 (11.6%) их наяд төгрөг нь валютын харилцах байна.
Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2025 оны 12 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 22.2 (1.8%) тэрбум төгрөгөөр, өмнөх сараас 36.7 (3.0%) тэрбум төгрөгөөр өсжээ.
Төгрөгийн хадгаламж 2025 оны 12 дугаар сарын эцэст 26.0 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 4.0 (18.3%) их наяд төгрөгөөр, өмнөх сараас 1.4 (5.5%) их наяд төгрөгөөр өсжээ.
Бага мөнгө (М1): Хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө болон төгрөгийн харилцах дансан дахь мөнгөний нийлбэрээр тодорхойлно.
Мөнгөний нийлүүлэлт /М2/: Хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө, төгрөгийн болон валютын харилцах, хадгаламж, цэвэршүүлсэн алтны харилцах, хадгаламжийн сертификатын нийлбэрээр тодорхойлно. Өөрөөр хэлбэл, бага мөнгө болон бараг мөнгөний нийлбэрээр тодорхойлно. Зөвхөн цэвэршүүлсэн алтны харилцах дансны үлдэгдлийг хамруулах бөгөөд бусад үнэт металлын харилцах дансны үлдэгдлийг хамруулахгүй.
Бараг мөнгө: Төгрөгийн болон гадаад валютын хадгаламж, валютын харилцах, цэвэршүүлсэн алтны харилцах, хадгаламжийн сертификатын нийлбэрээр тодорхойлно



Нийтэлсэн огноо2026-01-22