1 TİKA-BACKED PROJECT ESTABLISHES PEDIATRIC BONE MARROW TRANSPLANT CAPACITY IN MONGOLIA WWW.AZERNEWS.AZ PUBLISHED:2026/02/13      2 COLD WINTER KILLS 26,300 HEAD OF LIVESTOCK IN MONGOLIA WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/02/13      3 CAPITAL CITY AUTHORIZED TO ISSUE BONDS FOR CHP PLANT NO.5 PROJECT FINANCING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/12      4 GL EVENTS SELECTED AS GENERAL CONTRACTOR FOR COP17 TEMPORARY FACILITIES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/12      5 LOCAL AUTHORITIES GRANTED LAND ALLOCATION POWERS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/12      6 AMERICANS HELPED MONGOLIANS DIGITIZE OVER 9,900 RARE MANUSCRIPTS AT THE NATIONAL LIBRARY WWW.OPEN.KG PUBLISHED:2026/02/12      7 CHINA BAOLI SIGNS MONGOLIA IRON ORE DEAL TO SHOWCASE DRY BENEFICIATION TECHNOLOGY WWW.TIPRANKS.COM PUBLISHED:2026/02/12      8 FOUR COUNTRIES RATIFY MONGOLIA’S EURASIAN INTERIM TRADE AGREEMENT WWW.ASIANEWS.NETWORK PUBLISHED:2026/02/12      9 MONGOLIA TO HOST GRAND SLAM TOURNAMENTS FOR NEXT 4 YEARS WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/02/12      10 GOVERNMENT AGREES ON 60 PERCENT BENEFIT SHARING IN STRATEGIC DEPOSITS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/11      БОР-ӨНДӨР – АЙРАГ ӨРТӨӨ ХООРОНД 54 КМ ШИЛЭН КАБЕЛЬ ТАВИЛАА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/02/13     ТАМИРЧДААСАА ОЛОН БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ АЛБАНЫХНЫ ЗАРДЛЫГ ХЭН, ХААНААС ГАРГАСАН БЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/13     “СМАРТ ЭКО ТРАНС” ХХК-Д ДАВУУ ЭРХ ОЛГОСОН АСУУДЛЫГ АТГ, УЕП, ЦЕГ-Т ШИЛЖҮҮЛЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/02/13     "ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ТҮР ХЭЛЭЛЦЭЭ АШИГТАЙ БАЙВАЛ 3 ЖИЛИЙН ДАРАА СУНГАНА" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/02/13     7.9 ТЭРБУМ ТӨГРӨГТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ЮАНЬ, АМ.ДОЛЛАРЫГ ХУУРАМЧААР ХЭВЛЭН ИРГЭДИЙГ ЗАЛИЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/12     “ПАКИСТАН-МОНГОЛЫН B2B БИЗНЕС ЧУУЛГАН” & НИМАВА (УЛААНЫ ШАШИН) УРСГАЛЫН ӨВ СОЁЛЫН АЯЛАЛ ХӨТӨЛБӨР WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM НИЙТЭЛСЭН:2026/02/12     ХИЛИЙН БҮС ДЭХ АСАР ТОМ ГАЗРЫН ХУЛГАЙ ИЛРЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/02/12     МОНГОЛЫН ЗЭСИЙН ТӨСЛИЙН "РИО ТИНТО"-ТОЙ ҮҮССЭН ГАЦААГ АРИЛГАХ ЗӨВЛӨЛД ЭПШТЭЙН БАГТАЖ БАЙЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/02/12     Б.БАТЦЭЦЭГ: СОЛОНГОС ДАХЬ МАНАЙ УЛСЫН ИРГЭД САНАА ЗОВМООР ОЛОН ЗӨРЧИЛ ГАРГАДАГ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/02/12     БОРТЭЭГИЙН ОРДЫГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХ АЖ АХУЙН НЭГЖИЙГ ШАЛГАРУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/12    

"Евразийн эдийн засгийн түр хэлэлцээ ашигтай байвал 3 жилийн дараа сунгана" www.news.mn

УИХ-ын дарга Н.Учрал энэ сарын 9-нөөс эхлэн Оросын холбооны улсад айлчилж буй. Энэ үеэр Евразийн эдийн засгийн түр хэлэлцээрийг байгууллаа. Түр хэлэлцээр байгуулснаар Монголоос ОХУ-руу гаргах бүтээгдэхүүнд татвар ногдуулахгүй болж буй талаар мэдээлж байгаа. Иймээс уг айлчлалын үр дүн, ач холбогдлын талаар олон улс судлаач, профессор Д.Уламбаяраас тодруулсан юм.

Тэрбээр "УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Төрийн думын дарга В.В.Володины урилгаар хоёрдугаар сарын 9-нөөс эхлэн ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын гол агуулга нь хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагын хамтын ажиллагааг бүх салбарт хөгжүүлэх, үүний дагуу Орос, Монголын эдийн засаг, худалдаа хамтын ажиллагааг бүх салбарт хөгжүүлэхээр ярилцсан. Тодруулбал, Евразийн эдийн засгийн холбооны сайд нарын зөвлөлийн даргатай уулзаж, яриа хэлэлцээр өрнүүлсэн. Уг уулзалтад Худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүд болон бизнес эрхлэгчид нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон.

Улмаар Евразийн эдийн засгийн холбоо болон Монгол Улсын хооронд чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгууллаа.

Евразийн эдийн засгийн холбоонд Казакстан, ОХУ, Киргиз, Беларусь, Армен гэсэн таван улс бий. Энэ таван улсын хооронд Европын холбооны интеграци шиг нэгдсэн зах зээл, нэгдсэн тариф эхэлсэн. Бид нар тухайн үед ОХУ-тай худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх гэхээр ОХУ-ын тариф маш өндөр буюу 30-40 хувьтай байсан. Ялангуяа хөдөө аж ахуй бүтээгдэхүүн болон уул уурхайн бус бүтээгдэхүүнээ ОХУ-ын зах зээл рүү гаргах гэхээр тариф маш өндөр байж ирсэн. Тэгвэл үнийг Орос, Монголын худалдааны хэлэлцээрээр зохицуулах боломж байхгүй. 2015 онд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулаад 2022 онд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах үйл явц өрнөж байсан. Гэтэл хэлэлцээний судалгааны үр дүн Монгол Улсад нэлээд сөрөг гарсан.

Ингээд 2023 онд Улаанбаатар хотод болсон Засгийн газар хоорондын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны уулзалтын үеэр түр хэлэлцээ байгуулъя гээд харилцан татвар бууруулах гэрээ хэлэлцээр байгуулахаар шийдсэн байдаг.

Өнгөрсөн онд энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурахын өмнө Худалдаа аж үйлдвэрийн танхимын зүгээс манай бизнес эрхлэгчдийн ашиг сонирхлыг өргөн хүрээнд тусгаагүй байна гэж үзсэн. Улмаар 2025 оны зургадугаар сарын 27-нд болсон Беларусийн нийслэл Минск хотод болсон Евразийн эдийн засгийн холбооны дээд түвшний уулзалтаар худалдааны түр хэлэлцээрт гарын үсэг зурсан.

Энэхүү гэрээ хэлэлцээрийн үр дүнд 667 хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний тарифыг тэглэж, Евразийн эдийн засгийн зах зээлд экспортлох боломжтой болж байгаа юм.

Мөн Монголд үйлдвэрлэдэггүй /химийн болон аж үйлдвэр техник тоног төхөөрөмж/ бүтээгдэхүүийг Евразийн эдийн засгийн таван орноос Монгол Улсын зах зээлд нийлүүлэхэд тарифын хөнгөлөлт үзүүлнэ. Харин улаанбуудай, өндөг зэрэг хүнсний гол нэрийн бараанд квот тогтоож, квотоос хэтэрсэн тохиолдолд гаалийн тарифыг хэвээр ногдуулах замаар дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах зохицуулалтыг тусгасан.

Энэ түр хэлэлцээ гурван жилийн хугацаанд хэрэгжинэ. Ингээд ач холбогдолтой байх юм бол гэрээг сунгана.

Монгол Улс өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 12-нд чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг УИХ-аар соёрхон баталсан. Өнөөдрийн байдлаар ОХУ, Беларусь, Казакстан улсын парламент энэ хэлэлцээрийг соёрхон баталсан байна. Одоо Армен, Киргиз гэсэн хоёр улс энэхүү хэлэлцээрийг батлах үйл явц өрнөж байгаа. Ингээд Евразийн эдийн засгийн холбооны гишүүн таван улс баталчихвал 60 хоногийн дараа худалдааны түр хэлэлцээр хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн өдрөөс эхлэн гурван жилийн хугацаатай хэрэгжиж эхэлнэ гэсэн үг" гэлээ.

2025 оны тавдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д айлчилж ялалтын 80 жилийн ойн арга хэмжээнд оролцож ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай уулзсан. Мөн оны есдүгээр сард Бээжин хотод гурван хөршийн дээд түвшний уулзалтад оролцсон. Үүнээс гадна 2025 оны аравдугаар сард Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд түвшний уулзалтаар Ерөнхий сайд Г.Занданшатар Москвад айлчилсан байна.

 ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН АЖИЛ УРАГШЛАХ ГАРЦ НЬ ОХУ-ТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХ  

Монгол Улс бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой. Энэ хүрээнд энэ хэлэлцээр чухал үйл явдал болж байгаа юм. Цаашлаад хоёр тал тээвэр, логистик, эрчим хүчний салбарт хамтран ажиллах боломж бий. Гэтэл энэ боломжоо бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна гэдэг дээр хоёр тал санал нэгдсэн. Энэ боломжоо илүү урагшлуулах шаардлагатай байна гэж үзсэн. Тухайлбал, олон жил яригдсан Эгийн голын усан цахилгаан станцыг монголчууд дангаараа барих эсвэл Хятадын зээл тусламжаар санхүүжилтийг нь босгох гэхээр ОХУ-ын хувьд Байгаль нуурын экологийн тэнцвэр алдагдана гэдэг асуудал ярьдаг. Тиймээс Эгийн голын усан цахилгаан станцын ажлыг урагшлуулахын тулд ОХУ-тай хамтарсан судалгааны багийг ажиллуулах нь чухал юм байна гэдэг дээр санал нэгдсэн. Улмаар Орос, Монголын хамтарсан төсөл хэрэгжүүлбэл энэ ажил урагшлах гарц байна гэж харж байгаа. Хэрвээ Эгийн голын усан цахилгаан станц ашиглалтад орвол Монголын баруун таван аймгийн эрчим хүчийг хангах боломж бүрдэнэ. Монгол Улсын хувьд ОХУ -аас эрчим хүчнийхээ 20 хувийг экспортолдог. Тиймээс энэ ажлыг урагшлуулах нь маш чухал байна.



Нийтэлсэн огноо2026-02-13