1 TİKA-BACKED PROJECT ESTABLISHES PEDIATRIC BONE MARROW TRANSPLANT CAPACITY IN MONGOLIA WWW.AZERNEWS.AZ PUBLISHED:2026/02/13      2 COLD WINTER KILLS 26,300 HEAD OF LIVESTOCK IN MONGOLIA WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/02/13      3 CAPITAL CITY AUTHORIZED TO ISSUE BONDS FOR CHP PLANT NO.5 PROJECT FINANCING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/12      4 GL EVENTS SELECTED AS GENERAL CONTRACTOR FOR COP17 TEMPORARY FACILITIES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/12      5 LOCAL AUTHORITIES GRANTED LAND ALLOCATION POWERS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/12      6 AMERICANS HELPED MONGOLIANS DIGITIZE OVER 9,900 RARE MANUSCRIPTS AT THE NATIONAL LIBRARY WWW.OPEN.KG PUBLISHED:2026/02/12      7 CHINA BAOLI SIGNS MONGOLIA IRON ORE DEAL TO SHOWCASE DRY BENEFICIATION TECHNOLOGY WWW.TIPRANKS.COM PUBLISHED:2026/02/12      8 FOUR COUNTRIES RATIFY MONGOLIA’S EURASIAN INTERIM TRADE AGREEMENT WWW.ASIANEWS.NETWORK PUBLISHED:2026/02/12      9 MONGOLIA TO HOST GRAND SLAM TOURNAMENTS FOR NEXT 4 YEARS WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/02/12      10 GOVERNMENT AGREES ON 60 PERCENT BENEFIT SHARING IN STRATEGIC DEPOSITS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/11      БОР-ӨНДӨР – АЙРАГ ӨРТӨӨ ХООРОНД 54 КМ ШИЛЭН КАБЕЛЬ ТАВИЛАА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/02/13     ТАМИРЧДААСАА ОЛОН БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ АЛБАНЫХНЫ ЗАРДЛЫГ ХЭН, ХААНААС ГАРГАСАН БЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/13     “СМАРТ ЭКО ТРАНС” ХХК-Д ДАВУУ ЭРХ ОЛГОСОН АСУУДЛЫГ АТГ, УЕП, ЦЕГ-Т ШИЛЖҮҮЛЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/02/13     "ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ТҮР ХЭЛЭЛЦЭЭ АШИГТАЙ БАЙВАЛ 3 ЖИЛИЙН ДАРАА СУНГАНА" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/02/13     7.9 ТЭРБУМ ТӨГРӨГТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ЮАНЬ, АМ.ДОЛЛАРЫГ ХУУРАМЧААР ХЭВЛЭН ИРГЭДИЙГ ЗАЛИЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/12     “ПАКИСТАН-МОНГОЛЫН B2B БИЗНЕС ЧУУЛГАН” & НИМАВА (УЛААНЫ ШАШИН) УРСГАЛЫН ӨВ СОЁЛЫН АЯЛАЛ ХӨТӨЛБӨР WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM НИЙТЭЛСЭН:2026/02/12     ХИЛИЙН БҮС ДЭХ АСАР ТОМ ГАЗРЫН ХУЛГАЙ ИЛРЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/02/12     МОНГОЛЫН ЗЭСИЙН ТӨСЛИЙН "РИО ТИНТО"-ТОЙ ҮҮССЭН ГАЦААГ АРИЛГАХ ЗӨВЛӨЛД ЭПШТЭЙН БАГТАЖ БАЙЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/02/12     Б.БАТЦЭЦЭГ: СОЛОНГОС ДАХЬ МАНАЙ УЛСЫН ИРГЭД САНАА ЗОВМООР ОЛОН ЗӨРЧИЛ ГАРГАДАГ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/02/12     БОРТЭЭГИЙН ОРДЫГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХ АЖ АХУЙН НЭГЖИЙГ ШАЛГАРУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/12    

“Смарт эко транс” ХХК-д давуу эрх олгосон асуудлыг АТГ, УЕП, ЦЕГ-т шилжүүлэв www.news.mn

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр /2026.02.12/ “Смарт эко транс” ХХК-д холбогдох хууль зөрчсөн Засгийн газрын шийдвэр, мөн улсын хилээс 0.9–2.5 км зайд орших 10 боомтод 34,227 га газар ашиглуулах шийдвэр гаргасан асуудлыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурор, Цагдаагийн ерөнхий газарт өгсөн байна.

Тэрбээр өчигдөр хилийн бүсэд хууль зөрчин олгосон тусгай зөвшөөрөл хийгээд газрын талаар мэдээлэл хийх үеэрээ  "Л.Оюун-Эрдэнийн танхим Гашуунсухайт боомтод автомат удирдлагатай чингэлэг тээврийн үйл ажиллагаа эрхлэх, терминал байгуулах эрхийг сонгон шалгаруулалтгүйгээр “Смарт эко транс” ХХК –нд олгосон нь ил тод байдал, өрсөлдөөнийг хязгаарласан, нэг аж ахуй нэгжид их хэмжээний ашиг орлого олох давуу байдал бий болгосон. Цагаанхад-Гашуунсухайт чиглэлийн төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт эко транс” ХХК эзэмшиж, дур мэдэн төлбөр хураамж тогтоон, их хэмжээний орлого, ашиг олсон нь хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй. “Смарт эко транс” компани  Монгол Улсын хилийн бүсэд байгаа газрыг хугацаагүйгээр хувьдаа авсан зэрэг хэд, хэдэн ноцтой асуудал байгаа, хууль хяналтын байгууллагад шилжүүлж шалгуулна” гэж мэдэгдсэн юм.
Мөн “Хоёрхон жилийн дотор “Смарт эко транс” компани   95.7 тэрбум төгрөгийн ашиг хийсэн. Монгол Улсын хилийг, төрийн өмчийн газрыг өөрсдөө үнэ тариф тогтоож, хэрэг дээрээ зарж хувьдаа ийм ашиг хийсэн. Ийм учраас нүүрсний хулгайн асуудал ямар хэмжээний цар хүрээтэй өргөн асуудал байсан бэ гэдэг нь одоо ил тод болж байгаа.

Энэ компанид төрийн өмчийн авто замыг ашиглаж өөрсдөө үнэ тариф тогтоож хувьдаа аваад байна гэдэг  асуудлаар нийтдээ 14 удаагийн шаардлага өгөгдөж байсан. Хууль хяналтын байгууллага хүчтэй хөдөлж байгаагүй.

Харин 2025 оны долдугаар сарын 8-наас буюу Г.Занданшатарын танхим байгуулагдсаны дараагаас энэ асуудлыг шалгахаар хөдөлж эхэлсэн. Сая Ерөнхий сайдыг Өмнөговь аймагт ажиллах үеэр энэ этгээдүүдэд эхнээс нь эрүүгийн хэрэг үүсгэсэн. Энэний цаана ямар схем гаргаж давуу эрх олгосон бэ гэдэг асуудлыг Засгийн газрын хуралдаанд хэлэлцсэн хүрээнд танилцууллаа” гэж мэдээлсэн юм.



Нийтэлсэн огноо2026-02-13