1 FOREIGN TRADE TURNOVER REACHES USD 2.6 BILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/25      2 MONGOLIA REVOKES PERMITS OF SIX FOREIGN NGOS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/25      3 MINING DRIVES MONGOLIA’S ECONOMY AS REFORM MOMENTUM BUILDS WWW.EASTASIAFORUM.ORG PUBLISHED:2026/02/25      4 P.NARANBAYAR ANNOUNCES PLAN TO DRAFT LAW TO RESTRICT CHILDREN’S USE OF SOCIAL NETWORKS WWW.GOGO.MN PUBLISHED:2026/02/25      5 “EAGLE FESTIVAL-2026” TO BE HELD ON MARCH 7-8 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/02/24      6 BEATE DASTEL: UNICEF WILL CONTINUE THE IMPLEMENTATION OF SUCCESSFUL PROJECTS AND PROGRAMS IN MONGOLIA WWW.OPEN.KG PUBLISHED:2026/02/24      7 SAXAUL TREE CULTIVATED IN WINTER GREENHOUSE FOR FIRST TIME IN MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/24      8 MONGOLIA'S PROPOSED SENIOR UNSECURED NOTES ASSIGNED 'BB-' LONG-TERM FOREIGN CURRENCY RATING WWW.SPGLOBAL.COM PUBLISHED:2026/02/24      9 MOODY’S ASSIGNS B1 RATING TO MONGOLIA BONDS ON REFINANCING PLAN WWW.IN.INVESTING.COM PUBLISHED:2026/02/24      10 THE 2250-KM, MORE DIVERSE ALTERNATIVE TO THE TRANS-SIBERIAN RAILWAY WWW.BRISBANETIMES.COM.AU PUBLISHED:2026/02/24      НИЙСЛЭЛ ЗАРДЛАА ТЭЛЖ, ТРАМВАЙН ТӨСӨЛД 350 ТЭРБУМЫГ ЗАРЦУУЛНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/02/25     САНГИЙТ КАУР ДЕО: МАЛАЙЗЫН ТӨР БУРУУТАЙ ГЭДГИЙГ ШИЙДҮҮЛЭХ ЭЦСИЙН БОЛОМЖ УЧРААС МОНГОЛЫН ТӨР ХАМТРАН АЖИЛЛАХЫГ ХҮСЭЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/25     НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: COP17 ХУРАЛД 70 ТЭРБУМ ЗАРЦУУЛЖ, 200 ТЭРБУМЫН БОНД БОСГОЖ V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/25     ХӨРСНИЙ УС, ҮЕРИЙН ХАМГААЛАЛТЫН ТӨСЛИЙН ТЭЗҮ-ИЙГ БОЛОВСРУУЛАХ АЖИЛ 90 ХУВЬТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/24     COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ ХҮРЭЭНД ТЕНДЕРГҮЙ, ШУУД ХУДАЛДАН АВАЛТ ХИЙХ ЭРХИЙГ ӨГЧЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/24     "ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН АЖЛЫН ЯВЦ 20 ХУВЬТАЙ БАЙНА" WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/02/24     ТӨМӨР ЗАМЫН ТЕРМИНАЛЫН ДЭД БҮТЦИЙГ САНХҮҮЖҮҮЛЭХ САНАЛ ТАВЬЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/02/24     НИЙСЛЭЛД ЖИЛДЭЭ 44.420 ТОНН ХУВАНЦАРЫГ ДАХИН БОЛОВСРУУЛНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/02/24     МОНГОЛ УЛС, БНСУ-ЫН ГХЯ ХООРОНДЫН СТРАТЕГИЙН УУЛЗАЛТ БОЛОВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/02/24     ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР ТӨСЛИЙН ЯВЦ 60.5 ХУВЬТАЙ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/02/24    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Сангийт Каур Део: Малайзын төр буруутай гэдгийг шийдүүлэх эцсийн боломж учраас Монголын төр хамтран ажиллахыг хүсэж байна www.itoim.mn

2006 онд Малайзад амиа алдсан Шаарийбуугийн Алтантуяагийн гэр бүлийг төлөөлж буй өмгөөлөгч Сангийт Каур Деогийн мэдээлснээр, хэргийг гуравдугаар сарын 19-нд Дээд шүүхийн дэд бүртгэгч Ван Норазимин Кассим хянан хэлэлцэх тов гарчээ.
С.Шаарийбуу гуай өөрийн цахим хуудсандаа "Энэ хуульч МОНГОЛ хүний төлөө 21 жил зүтгэлээ. Малайзын дээд шүүхэд давж үнэнийг шударгаар шийдүүлж, "ТӨР БУРУУТАЙ" гэдгийг шийдүүлэх нь эцсийн боломж тул Монгол Улсын төр хамтран ажиллахыг үнэхээр их хүсэж байгаагаа хэлсэн" хэмээн бичжээ.
Монгол Улсын иргэн Шаарийбуугийн Алтантуяагийн гэр бүл 2006 онд түүний амь насыг хохироосон хэрэгт Засгийн газрыг хариуцлагаас чөлөөлсөн Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн дээд шатны шүүхэд өргөдөл гаргасан байна.
Хуульч Сангийт Каур Део FMT-д мэдээлэхдээ, тус гэр бүл мөн улс төрийн шинжээч Абдул Разак Багиндаг шүүхэд өгсөн нэхэмжлэлийн нөхөн төлбөрийн хэмжээг бууруулсан Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж, энэ тухай өргөдлөө хяналтын шатны шүүхэд гаргасан гэжээ. Түүний хэлснээр, дээрх хоёр өргөдлийг пүрэв гарагт Холбооны шүүхэд гаргасан бөгөөд хоёр өргөдлийн хэргийг гуравдугаар сарын 19-нд Дээд шүүхийн дэд бүртгэгч Ван Норазимин Кассим хэргийг хянан хэлэлцэх тов гарсан гэж дурджээ.
Тэрээр эдгээр өргөдлөөр Алтантуяагийн амь насаа алдсантай холбоотой иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас үүссэн хэд хэдэн эрх зүйн асуудлыг Холбооны шүүхээр хэлэлцүүлэхийг хүсэж байгаагаа онцолсон байна. Үүнд, төрийн албан хаагчдын хууль бус үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон тохиолдолд Засгийн газрын оролцооны хариуцлага яригдана, мөн хууль бус аллагын улмаас үүссэн иргэний нэхэмжлэлд олгох нөхөн төлбөрийг зохицуулсан хууль зүйн зохицуулалттай холбоотой асуудлууд багтаж байгаа аж.
“Эдгээр асуудал нь олон нийтийн эрх ашигтай холбоотой тул Холбооны шүүхээр хэлэлцүүлэх нь зүйтэй. Ингэснээр энэ чухал салбар дахь хуулийн тайлбарыг тодорхой болгох боломж бүрдэх юм” гэж тэрээр хэлжээ.
Нэгдүгээр сарын 20-нд Давж заалдах шатны шүүх хуучин цагдаагийн алба хаагч Сирул Азхар Умар болон Азилах Хадри нар аллага үйлдэх үедээ албан үүргээ гүйцэтгэж байгаагүй гэж үзэн, тэдний үйлдэлд Засгийн газар оролцооны хариуцлага хүлээхгүй гэж шийдвэрлэсэн байна. Гэсэн хэдий ч шүүх Сирул, Азилах болон Разак нарыг Алтантуяагийн амь насыг хохироосон хэрэгт буруутайд тооцсон шийдвэрийг хэвээр үлдээжээ. Сирул болон Азилах нар 2015 онд Алтантуяагийн амийг хөнөөсөн хэргээр ял шийтгүүлсэн.
Мөн Давж заалдах шатны шүүх Разакт холбогдох нэхэмжлэлээр Алтантуяагийн гэр бүлд олгосон 5 сая ринггитийн нөхөн төлбөрийг 1.38 сая ринггит болгон бууруулсан.
Хоёрдугаар сарын 5-нд Сангийт мэдэгдэхдээ, Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн дагуу Алтантуяагийн гэр бүл Засгийн газарт 4.7 сая ринггитийн нөхөн төлбөр болон шүүхийн зардлыг бүрэн буцаан төлсөн гэжээ. Харин Разак нь шүүхээс тогтоосон 1.38 сая ринггитийн нөхөн төлбөрийг хасуулсны дараа үлдсэн дүнгээ буцаан авах төлөвтэй байна.


BY Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2026-02-25