1 MONGOLIA’S GEOLOGICAL POTENTIAL AND ITS ROLE IN THE GLOBAL MINERALS SUPPLY CHAIN HAVE LONG BEEN RECOGNISED WWW.MININGINSIGHT.MN PUBLISHED:2026/02/27      2 "FROM STRATEGY TO CAPITAL” DISCUSSED IN LONDON WWW.MININGINSIGHT.MN PUBLISHED:2026/02/27      3 EXPORT EXPANSION HIGHLIGHTED AT JAPAN INVESTMENT DAY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/27      4 ERDENES TAVANTOLGOI TO DISTRIBUTE MNT 786.6 BILLION IN DIVIDENDS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/27      5 NEW PAYMENT AND FUNDING REGULATIONS TO BOOST FAMILY AND SOUM HEALTH CENTERS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/27      6 GOVERNMENT ORDERS UNINTERRUPTED GOAL TRANSPORTATION THROUGH GASHUUNSUKHAIT, KHANGI BORDER CROSSINGS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/26      7 CONCESSIONAL LOAN AGREEMENT SIGNED UNDER ‘WHITE GOLD’ NATIONAL MOVEMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/26      8 MONGOLIA MOVES TO NEXT STAGE OF COPPER SMELTER SELECTION PROCESS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/26      9 INVESTMENT OPPORTUNITY IN MONGOLIAN MINING INTRODUCED IN LONDON WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/26      10 MONGOLIA SEEKS LONDON STOCK EXCHANGE LISTINGS FOR MINING COMPANIES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/26      ОУВС-ГААС ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН ХӨЛС, ТЭТГЭВРИЙН СИСТЕМД ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/02/27     Н.ТАВИНБЭХИЙГ БАТЛАН ДААЛТАД ГАРГАЖ, ХИЛИЙН ХОРИГ ТАВЬЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/02/27     ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГААР ХИЙСЭН ГҮЙЛГЭЭ 61.5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/02/27     ХХБ BPIFRANCE‑ТАЙ МОНГОЛ УЛСЫН АГААРЫН НАВИГАЦИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧЛЭН САЙЖРУУЛАХ САНХҮҮЖИЛТИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/27     НҮҮРСНИЙ ҮНИЙН УНАЛТ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ"-Н ОРЛОГЫГ 50 ХУВИАР БУУРУУЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/27     ЕРӨНХИЙЛӨГЧ УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ САНААЧИЛЖ, ЯАРАЛТАЙ ГОРИМООР ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГДЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/02/27     АТГ-ААС Э.БАТ-АМГАЛАН, Э.БАТБАЯР НАРЫГ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/02/27     БӨӨРӨЛЖҮҮТИЙН ЦАХИЛГААН СТАНЦ 300 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ АМЖИЛТТАЙ БОСГОЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/26     ГАДААДЫН 95 ИРГЭНИЙГ УЛСЫН ХИЛЭЭР ОРУУЛАЛГҮЙ БУЦААЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/02/26     ЗЭСИЙН БАЯЖМАЛ ХАЙЛУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ ИРЭХ ТАВДУГААР САРД ТОДРУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/26    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ www.itoim.mn

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны үйл ажиллагааны тайлан болон 2026 оны төлөвлөгөө, хүлээгдэж буй гүйцэтгэлийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Нүүрсний үнэ зургаан жил дэх хамгийн доод түвшинд хүрэв
Монгол Улсын стратегийн томоохон ордын нэг болох Тавантолгойн бүлэг ордыг ашиглагч “Эрдэнэс Тавантолгой" ХК нь нийт экспортын орлогын томоохон хэсгийг бүрдүүлдэг. Уг компани өнгөрсөн онд 30.3 тонн нүүрс олборлож, 27.6 сая тонн нүүрс борлуулж, 28.8 сая тонныг экспортолж, 1.7 их наяд төгрөгийн орлого олжээ. Энэ нь 2024 оныхтой харьцуулбал олборлолт, борлуулалтын хэмжээ 0.2-2 хүртэлх хувиар, орлогын хэмжээ  50 гаруй хувиар агшжээ. Гол шалтгаан нь БНХАУ-ын зах зээл дэх нүүрсний үнэ огцом буюу өмнөх оныхоос хоёр дахин унасан явдал. Тухайлбал, БНХАУ-ын Ганцмод боомт дээр гэхэд нэг тонн хатуу коксжих нүүрсний үнэ 700 юань буюу 100 орчим доллар болтлоо буурчээ. Үүний нөлөөгөөр манай улсад оны эхний хагас тэр дундаа тав болон зургадугаар сард үнэ сүүлийн зургаан жилийн хугацаан дах хамгийн доод хэмжээндээ хүрсэн байна. Гэхдээ Засгийн газраас хэрэгжүүлсэн бодлогын нөлөөгөөр долоодугаар сараас хойш борлуулалт, олборлолт тодорхой хэмжээнд өссөн. Хамгийн уналттай сар болох зургадугаар сард нийт 0.9 сая тонн буюу 858 мянган тонн нүүрс борлуулж байсан бол 12 дугаар сард хамгийн өндөр буюу  нийт 3.9 тонн нүүрс худалдаалжээ.
undefined
10.3 их наяд төгрөгийн ногдол ашиг олгожээ
Зах зээлийн савлагаатай нөхцөлд ч улсын төсөвт 1.6 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлсэн нь эерэг үзүүлэлт ч цэвэр ашиг нь өмнөх жилүүдтэй харьцуулахад бага буюу 1.1 их наяд байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн 73 хувийг Монгол Улсын Засгийн газар,  26.4 хувийг иргэд, үлдсэн 0.6 хувийг аж ахуй нэгж тус тус эзэмшдэг. Тус компанийн хувьд 2019 оноос хойш компанийн тухай хуулийн дагуу ашигтай ажилласан жилдээ цэвэр ашгийн тодорхой хэсгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хэлбэрээр олгож байгаа. Тодруулбал, ЭТТ 2019 оноос хойш нийт таван удаа 10.3 их наяд төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилсан. Ингэхдээ
2019 онд- нэгж хувьцаа 90 төгрөг /1.08 их наяд төгрөг/
2022 он-108.7 төгрөг /1.3 их наяд төгрөг/
2023 он- 266 төгрөг /3.19 их наяд төгрөг/
2024 он-326.5 төгрөг /3.92 их наяд төгрөг/
2020, 2021 онд ашигтай ажиллаагүй тул ногдол ашиг хуваарилаагүй. Харин 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 65.55 төгрөг буюу нийт дүнгээр 786.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар болсон. Энэ нь өмнөх хоёр жилийн өндөр ногдол ашигтай харьцуулахад огцом буурсан үзүүлэлт болж байна.
Бүх төрлийн нүүрсийг эдийн засгийн эргэлтэд оруулна
Нүүрсний дэлхийн зах зээлийн уналт компанийн орлогод хүчтэй нөлөөлсөн ч олборлолт, борлуулалтын хэмжээг тогтвортой хадгалах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар урт хугацааны тогтвортой байдлыг хангахаар ажиллаж байна. “Эрдэнэс Тавантолгой" ХК нь өнгөрсөн хугацаанд буюу 2022 оныг хүртэл ихэнхдээ хатуу коксжих буюу гурав, дөрөвдүгээр давхрын нүүрсийг олборлон, борлуулж байв. Харин “Ашигт малтмалын тухай хууль”-д заасан ордыг сорчлохгүй гэсэн заалтыг мөрдөж эхэлснээр бүх төрлийн нүүрсийг эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой гэсэн байр суурьтайгаар ажиллаж байна.  Өнгөрсөн хугацаанд хийсэн олборлолтыг төрлөөр нь авч үзвэл коксжих төрлийн нүүрсний хэмжээ нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Энэ утгаараа найман төрлийн бүтээгдэхүүнийг БНХАУ-ын зах зээлд нийлүүлж байна. 2023 оноос хойш сул коксжих нүүрсийг биржээр нээлттэй арилжаалж эхэлсэн бөгөөд энэ нь биржийн арилжааны голлох бүтээгдэхүүн болов. 2025 онд гэхэд Биржээр 151 удаагийн арилжаагаар 804.3 сая ам.долларын үнийн дүн бүхий 12.569.6 сая тонн нүүрсийг арилжаалсан байна. Харин 2026 оны хоёр сарын байдлаар 19 удаагийн арилжаагаар 151 сая ам.долларын үнийн дүн бүхий 1.8 сая тонн нүүрс арилжаалжээ. Ингэхдээ 1/3 коксжих нүүрсийг 14, баяжуулсан нүүрс дөрөв, коксжих нүүрс гурав, эрчим хүчний хоёр, хийн нүүрсийг хоёр удаагийн арилжаагаар тус тус гаргажээ. Мөн “Нүүрс баяжуулах үйлдвэр”,”Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв”, “Загийн усны хоолой”, “Нүүрс тээврийн конвейвэр” зэрэг нэмүү өртөг шингээх үйлдвэрлэлийн төслүүдийг ашиглалтад оруулж, ордын нөөц баялгийг нэмэгдүүлэн урт хугацаанд үр ашигтай,тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлж байна.
Ташрамд дурдахад, тус компани 2026 онд 32.9 сая тонн нүүрс  борлуулж,7.9 их наяд төгрөгийн орлого  олж,947 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөжээ. Мөн 35 сая тонн нүүрс олборлох зорилт тавьснаас 44 хувь буюу 15.5 сая тонн коксжих нүүрс, 40 хувь буюу 14.0 сая тонн нь 1/3 коксжих нүүрс, дөрвөн хувь нь 1/2   коксжих нүүрс, 12 хувь буюу 4.3 сая тонн нь эрчим хүчний нүүрс  байх төлөвлөгөөтэй байна.
 
BY Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2026-02-27