1 MONGOLIA MOVES TO NEXT STAGE OF COPPER SMELTER SELECTION PROCESS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/26      2 INVESTMENT OPPORTUNITY IN MONGOLIAN MINING INTRODUCED IN LONDON WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/26      3 MONGOLIA SEEKS LONDON STOCK EXCHANGE LISTINGS FOR MINING COMPANIES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/26      4 TMK ENERGY SETS NEW GAS OUTPUT RECORD AT MONGOLIAN CSG PILOT WWW.TIPRANKS.COM PUBLISHED:2026/02/26      5 WILL MONGOLIA BAN SOCIAL NETWORKS FOR CHILDREN, AS AUSTRALIA AND FRANCE HAVE DONE? WWW.OPEN.KG PUBLISHED:2026/02/26      6 FOREIGN TRADE TURNOVER REACHES USD 2.6 BILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/25      7 MONGOLIA REVOKES PERMITS OF SIX FOREIGN NGOS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/25      8 MINING DRIVES MONGOLIA’S ECONOMY AS REFORM MOMENTUM BUILDS WWW.EASTASIAFORUM.ORG PUBLISHED:2026/02/25      9 P.NARANBAYAR ANNOUNCES PLAN TO DRAFT LAW TO RESTRICT CHILDREN’S USE OF SOCIAL NETWORKS WWW.GOGO.MN PUBLISHED:2026/02/25      10 “EAGLE FESTIVAL-2026” TO BE HELD ON MARCH 7-8 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/02/24      БӨӨРӨЛЖҮҮТИЙН ЦАХИЛГААН СТАНЦ 300 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ АМЖИЛТТАЙ БОСГОЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/26     ГАДААДЫН 95 ИРГЭНИЙГ УЛСЫН ХИЛЭЭР ОРУУЛАЛГҮЙ БУЦААЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/02/26     ЗЭСИЙН БАЯЖМАЛ ХАЙЛУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ ИРЭХ ТАВДУГААР САРД ТОДРУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/26     УЛААНБААТАР-ЛҮНГИЙН ЗАМЫГ ЗУРГААН ЭГНЭЭ БОЛГОНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/26     ЖАЙКА БОЛОН МТҮП МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/02/26     ЕРӨНХИЙ САЙДЫН АХЛАХ ЗӨВЛӨХ БӨГӨӨД АЖЛЫН АЛБАНЫ ДАРГААР Ж.САНДАГСҮРЭНГ ТОМИЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/26     БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ САРЫН ХУГАЦААНД 2.7 ХУВИАР ӨСЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/02/26     НИЙСЛЭЛ ЗАРДЛАА ТЭЛЖ, ТРАМВАЙН ТӨСӨЛД 350 ТЭРБУМЫГ ЗАРЦУУЛНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/02/25     САНГИЙТ КАУР ДЕО: МАЛАЙЗЫН ТӨР БУРУУТАЙ ГЭДГИЙГ ШИЙДҮҮЛЭХ ЭЦСИЙН БОЛОМЖ УЧРААС МОНГОЛЫН ТӨР ХАМТРАН АЖИЛЛАХЫГ ХҮСЭЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/25     НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: COP17 ХУРАЛД 70 ТЭРБУМ ЗАРЦУУЛЖ, 200 ТЭРБУМЫН БОНД БОСГОЖ V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/25    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Бөөрөлжүүтийн цахилгаан станц 300 сая ам.долларын санхүүжилт амжилттай босголоо www.itoim.mn

“Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК нь Бөөрөлжүүтийн талд дөрвөн блок бүхий 600 МВт-ын цахилгаан станцын төсөл хэрэгжүүлж байгаа билээ. Эхний хоёр блок бүрэн ашиглалтад орж, 300 МВт буюу 800 мянга гаруй айл өрхийн хэрэглээтэй дүйх цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байна. Тэгвэл төслийн санхүүжилтийн хүрээнд “Цэцэнс Майнинг энд Энержи” компани анх удаа олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс 300 сая ам.долларын бондыг амжилттай гаргажээ.  
Энэхүү бонд нь Монгол Улсын эрчим хүчний салбарт олон улсын бондын зах зээлээс татан төвлөрүүлсэн анхны санхүүжилт болж буйгаараа онцлог. Тус үнэт цаасыг Сингапурын Хөрөнгийн бирж дээр бүртгүүлж, “Бодь Интернэшнл” ХХК-ийн баталгаатайгаар 5 жилийн хугацаатай, жилийн 11.375 хувийн хүүтэй гаргасан юм байна.
Бондын захиалгад олон улсын томоохон хөрөнгө оруулалтын банк, сангууд болон бусад стратегийн хөрөнгө оруулагчид идэвхитэй оролцсон нь төслийн чухал ач холбогдол, санхүүгийн тогтвортой байдалд үзүүлж буй итгэлийн илэрхийлэл боллоо гэж ажиглагчид үзэж байна.
Татан төвлөрүүлсэн санхүүжилтийг Бөөрөлжүүтийн 600 МВт-ын цахилгаан станцын үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх, өмнөх санхүүжилтийн бүтцийг дахин санхүүжүүлэх, төслийн цаашдын хөгжлийг хангахад зарцуулна гэдгээ “Цэцэнс Майнинг энд Энержи” компанийнхан илэрхийлсэн. Тус станц нь төвийн эрчим хүчний системд суурь ачааллын эх үүсвэрийн чухал үүргийг гүйцэтгэж байгаа бөгөөд бүрэн хүчин чадлаар ажиллах үедээ Монгол Улсын цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээний 30 хүртэлх хувийг хангах боломжтой.
Ингэснээр Монгол Улсын өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг дотоодоос хангах, импортын эрчим хүчний хамаарлыг бууруулах, өвлийн оргил ачааллын үед эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах юм.



Нийтэлсэн огноо2026-02-26