Гадаадын 95 иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаажээ www.montsame.mn
ГИХГ энэ оны нэгдүгээр сард 8 улсын 95 гадаадын иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаажээ.
Монгол Улсын хил дээрээс буцсан иргэдийн 74 нь БНХАУ, зургаа нь БНСУ-ынх, мөн Узбекистан, Непалын тус бүр дөрөв, ОХУ, Филиппин, Киргизын тус бүр хоёр, Азербайжан нэг иргэн байв.
Эдгээр иргэн ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй, тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан байжээ.
Нийтэлсэн огноо2026-02-26





