1 MONGOLIA’S GEOLOGICAL POTENTIAL AND ITS ROLE IN THE GLOBAL MINERALS SUPPLY CHAIN HAVE LONG BEEN RECOGNISED WWW.MININGINSIGHT.MN PUBLISHED:2026/02/27      2 "FROM STRATEGY TO CAPITAL” DISCUSSED IN LONDON WWW.MININGINSIGHT.MN PUBLISHED:2026/02/27      3 EXPORT EXPANSION HIGHLIGHTED AT JAPAN INVESTMENT DAY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/27      4 ERDENES TAVANTOLGOI TO DISTRIBUTE MNT 786.6 BILLION IN DIVIDENDS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/27      5 NEW PAYMENT AND FUNDING REGULATIONS TO BOOST FAMILY AND SOUM HEALTH CENTERS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/27      6 GOVERNMENT ORDERS UNINTERRUPTED GOAL TRANSPORTATION THROUGH GASHUUNSUKHAIT, KHANGI BORDER CROSSINGS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/26      7 CONCESSIONAL LOAN AGREEMENT SIGNED UNDER ‘WHITE GOLD’ NATIONAL MOVEMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/26      8 MONGOLIA MOVES TO NEXT STAGE OF COPPER SMELTER SELECTION PROCESS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/26      9 INVESTMENT OPPORTUNITY IN MONGOLIAN MINING INTRODUCED IN LONDON WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/26      10 MONGOLIA SEEKS LONDON STOCK EXCHANGE LISTINGS FOR MINING COMPANIES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/26      ОУВС-ГААС ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН ХӨЛС, ТЭТГЭВРИЙН СИСТЕМД ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/02/27     Н.ТАВИНБЭХИЙГ БАТЛАН ДААЛТАД ГАРГАЖ, ХИЛИЙН ХОРИГ ТАВЬЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/02/27     ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГААР ХИЙСЭН ГҮЙЛГЭЭ 61.5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/02/27     ХХБ BPIFRANCE‑ТАЙ МОНГОЛ УЛСЫН АГААРЫН НАВИГАЦИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧЛЭН САЙЖРУУЛАХ САНХҮҮЖИЛТИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/27     НҮҮРСНИЙ ҮНИЙН УНАЛТ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ"-Н ОРЛОГЫГ 50 ХУВИАР БУУРУУЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/27     ЕРӨНХИЙЛӨГЧ УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ САНААЧИЛЖ, ЯАРАЛТАЙ ГОРИМООР ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГДЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/02/27     АТГ-ААС Э.БАТ-АМГАЛАН, Э.БАТБАЯР НАРЫГ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/02/27     БӨӨРӨЛЖҮҮТИЙН ЦАХИЛГААН СТАНЦ 300 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ АМЖИЛТТАЙ БОСГОЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/26     ГАДААДЫН 95 ИРГЭНИЙГ УЛСЫН ХИЛЭЭР ОРУУЛАЛГҮЙ БУЦААЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/02/26     ЗЭСИЙН БАЯЖМАЛ ХАЙЛУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ ИРЭХ ТАВДУГААР САРД ТОДРУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/26    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

ОУВС-гаас төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэврийн системд шинжилгээ хийж байна www.montsame.mn

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар өчигдөр Сангийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хүсэлтээр төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэврийн системийн талаар шинжилгээ хийж дүгнэлт, зөвлөмж гаргах зорилгоор Монголд ажиллахаар ирсэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Н.Наранбаатар УИХ-аас төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх зорилт тавиад ажиллаж байгаа энэ үед өнөөдрийн уулзалт цагаа олсныг онцлон тэмдэглэв.

Тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн хүрээнд хагас хуримтлалын тогтолцоонд хэсэгчлэн шилжих, бүх ахмад настанд суурь тэтгэвэр олгох, тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжих зорилтыг дэвшүүлээд байгааг дуулгалаа.

Мөн тэрбээр Улсын Их Хурлаас 2023 онд баталсан Нийгмийн даатгалын багц хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу ахмад настны тэтгэврийг тухайн жилийн инфляцын дундаж түвшинтэй уялдуулан нэмэгдүүлж, тэтгэврийн хуваарилалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоо руу үе шаттай шилжүүлэх зорилгоор даатгуулагчийн тэтгэврийн нэрийн дансыг нээж эхэлсэн гэж байлаа.

Түүнчлэн Монгол Улсын тэтгэврийн тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар товч танилцуулсны зэрэгцээ 2026 онд Нийгмийн даатгалын сангийн төсвийг 6.6 их наяд төгрөгөөр баталсан нь төсвийн нийт зарлагын 20 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 6.5 хувийг эзэлж байгаа бөгөөд тэтгэврийн даатгалын санд  улсын төсвөөс 1.6 их наяд төгрөгийн татаас өгч байгааг дурдлаа. Байнгын хорооны дарга Олон улсын валютын сангаас хийж буй цалин хөлс, тэтгэврийн системийн талаарх шинжилгээ, судалгаа үр дүнтэй болж, холбогдох дүгнэлт, зөвлөмжтэй удахгүй танилцана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.  

Олон улсын валютын сангийн төлөөлөгч Маурисио Сото Монгол Улсын Их Хурлаас  төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэврийн асуудалд томоохон шинэчлэл хийхээр ажиллаж байгааг дуулахад таатай байгаагаа тэмдэглээд бидний хувьд ахмад настны нийгмийн хамгаалал маш сайн байх ёстой гэсэн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамынхантай байр суурь нэгтэй байгаагаа илэрхийлэв.

Мөн сэдвийн хүрээнд холбогдох тоо, мэдээллээ цуглуулаад судалгаагаа, шинжилгээ хийж, хамгийн гол нь төсөвт үзүүлэх нөлөөлөл, үр дагаврын талаар үнэн зөв мэдээлэл, дүгнэлтийг та бүхэнд хүргүүлэх бөгөөд энэ нь Улсын Их Хурлаас төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэврийн тогтолцооны шинэчлэл хийхэд оновчтой шийдвэр гаргахад хэрэг болно гэдэгт найдаж байна гэлээ.

Уулзалтаар талууд тэтгэврийн хагас хуримтлалын тогтолцоонд хэсэгчлэн шилжих, бүх ахмад настанд суурь тэтгэвэр олгох, тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжих зорилтуудыг хэрэгжүүлэхэд эдийн засаг, нийгэм, иргэдэд үзүүлэх нөлөөллийн сөрөг болон эерэг талууд, төрийн албан хаагчдын суурь цалин, нэмэгдлийн зохицтой харьцаа, бүтээмж гүйцэтгэлийн үнэлэмжийг хэрхэн үнэлж ирсэн бусад улс орнуудын сайн туршлагын талаар хөндөж, санал солилцлоо.



Нийтэлсэн огноо2026-02-27