Ойрхи Дорнодод 281 монгол иргэн оршин сууж байна www.news.mn
Ойрхи Дорнодын бүс нутагт оршин суугаа Монгол Улсын иргэдийн нөхцөл байдлын талаар албаныхан мэдээлэл өглөө.
Одоогийн байдлаар Израил Улсад тус улсын иргэнтэй гэр бүл болсон, иргэншил авсан зэрэг 40 орчим монгол иргэн оршин сууж байгаа бол Иран Улсад байнгын оршин суугаа монгол иргэн байхгүй байна.
Тус бүс нутагт үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Анкара дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас Анкара хотод суугаа дипломат төлөөлөгчийн газраараа дамжуулан Израил дахь иргэдтэйгээ групп чат үүсгэж, шаардлагатай зөвлөгөө, мэдээллийг тогтмол хүргэж эхэлжээ. Иргэдээс хүсэлт гаргасан тохиолдолд өмнөх туршлагын дагуу Тель-Авив хотоос Таба боомтоор дамжин Таба боомтоор Египет улсын хил нэвтрүүлэн татан авах ажиллагааг зохион байгуулах боломжтойг албаныхан мэдээлэв. Гадаад дахь Дипломат төлөөлөгчийн газруудаас ирүүлсэн мэдээллээр Ойрхи Дорнодын бүс нутагт нийт 281 орчим монгол иргэн оршин сууж байна. Тодруулбал:
• Израил – 40
• Арабын Нэгдсэн Эмират Улс – 80
• Египет – 45
• Кувейт – 38
• Саудын Араб – 23
• Йордан – 1
• Оман – 2
• Бахрейн – 33
• Катар – 19
Тухайн бүс нутагт оршин сууж буй иргэдэд Анкара, Абу-Даби, Каир, Кувейт дэх Элчин сайдын яамдаар дамжуулан шаардлагатай зөвлөгөө, мэдээлэл, дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллаж байгааг Гадаад харилцааны яамнаас онцоллоо. Албаныхан бүс нутгийн нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, шаардлагатай тохиолдолд иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр шуурхай арга хэмжээ авахад бэлэн байгаагаа мэдэгдэв.
Нийтэлсэн огноо2026-03-01





