С.Шаарийбуу өнөөдөр Ерөнхий сайдтай уулзана www.eguur.mn
Талийгаач Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу өөрийнх нь иргэний нэхэмжлэлтэй холбоотой Давж заалдах шатны шүүхээс гаргасан шийдвэрийг давж заалдахаар Холбооны шүүх буюу Дээд шүүхэд хандсан билээ.
Ш.Алтантуяагийн гэр бүлийг төлөөлж буй өмгөөлөгч Сангит Каур Деогийн мэдээлснээр Абдул Разак Багиндатай холбоотой иргэний нэхэмжлэлд олгосон нөхөн төлбөрийн хэмжээг бууруулсан Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг давж заалдахаар зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан гэв. Тэрээр уг хоёр өргөдлийг пүрэв гарагт Холбооны шүүхэд хүргүүлсэн бөгөөд хоёр асуудлаар хийх хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны бэлтгэл хурлыг гуравдугаар сарын 19-нд Холбооны шүүхийн дэд бүртгэгч Ван Норазимин Кассим даргалан явуулахаар болсон байна.
Өмгөөлөгч Сангит Каурын хэлснээр Дээд шүүхэд хандаж буй энэ удаагийн өргөдөл маш чухал, эцсийнх учир үүнд Монголын Засгийн газраас мөн оролцож, хууль эрх зүйн болон олон талт дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэдгийг онцолсон билээ.
Улмаар Ш.Алтантуяа агсны аав С.Шаарийбуу өнөөдөр Ерөнхий сайдтай уулзах гэж байгаа юм байна.
Г.МИШЭЭЛ
Нийтэлсэн огноо2026-03-06





