1 UKRAINE RANKS AMONG THE WORST IN EUROPE FOR INTERNET FREEDOM, WHILE THE US LAGS BEHIND MONGOLIA WWW.DEV.UA PUBLISHED:2026/04/07      2 37,337 PEOPLE SIGN PETITION SEEKING DISMISSAL OF KH.NYAMBAATAR WWW.GOGO.MN PUBLISHED:2026/04/07      3 CJ FOODVILLE EXPANDS K-BAKERY REACH IN ASIA AS MONGOLIA CAKE SALES TOP 1.7M WWW.BIZ.CHOSUN.COM PUBLISHED:2026/04/07      4 GOVERNMENT REOPENS BANK ACCOUNTS OF 12,100 COMPANIES FOR ONE MONTH WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/06      5 NUMBER OF TOURISTS UP BY 40% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/06      6 MONGOLIA KEEPS AI-92 FUEL PRICE STABLE, RAISES DIESEL AND AI-95 PRICES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/06      7 MONGOLIA MINING: WEALTH BENEATH THE GOBI AND ITS GLOBAL STAKES WWW.IDENTECSOLUTIONS.COM PUBLISHED:2026/04/06      8 MONGOLIA’S SOE DEBT DOUBLES TO ₮11 TRILLION SINCE 2023 WWW.INSIDEMONGOLIA.MN PUBLISHED:2026/04/06      9 FOREIGN EXCHANGE RESERVES REACH USD 7.2 BILLION WWW.GOGO.MN PUBLISHED:2026/04/06      10 ASIA’S EVOLUTION: HOW MONGOLIA BECAME A DUMPING GROUND FOR JAPAN’S HYBRID ELECTRIC VEHICLES WWW.CHANNELNEWSASIA.COM PUBLISHED:2026/04/06      17 САЯ ЕВРОГИЙН ЗЭЭЛ АВЧ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ЗАРЦУУЛАХЫГ ДЭМЖЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/07     УЛААНБААТАРТ ОРОН СУУЦ ЗАХИАЛЖ, ХУДАЛДАН АВАХДАА ЗААВАЛ АНХААРАХ ЗҮЙЛС WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/07     А.АМУНДРА ГЭРЧИЙН ХАМГААЛАЛТАД ОРОХ ХҮСЭЛТЭЭ АТГ-Т ГАРГАЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/07     ӨМНӨГОВЬ АЙМАГ 500 ТЭРБУМЫН БОНД ГАРГАЖ, ДЦС БАРИНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/07     РОСНЕФТЬ КОМПАНИТАЙ БАЙГУУЛСАН ГЭРЭЭНИЙ ХҮРЭЭНД ХИЛ ҮНИЙГ ТОГТВОРЖУУЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/07     COP17 УГТСАН МӨНГӨНИЙ УРСГАЛЫГ ХЭН УДИРДАХ ВЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/07     ТӨВ-ЕВРАЗИЙН ТЭЭВРИЙН КОРИДОР МОНГОЛ УЛСТАЙ ТОГТООСОН ЭДИЙН ЗАСГИЙН ХАРИЛЦААГ ГҮНЗГИЙРҮҮЛНЭ ГЭВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/04/06     ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРКИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭНЭ САРД ЭХЛҮҮЛНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/06     Ж.БАТЖАРГАЛ: ШАТАХУУНЫ ҮНЭ 2.5 ДАХИН ӨСӨХ ЭРСДЭЛТЭЙ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/06     ГЭСЭР БААТАРЛАГ ТУУЛЬСЫН ХОВОР ЭХИЙГ МОНГОЛ УЛСАД ШИЛЖҮҮЛЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/06    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Улаанбаатарт орон сууц захиалж, худалдан авахдаа заавал анхаарах зүйлс www.itoim.mn

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад орон сууцны захиалга нэрээр үйлдэгдэх залилангийн гэмт хэрэг эрчимтэй өсөж, иргэдэд учрах хохирлын хэмжээ ноцтой түвшинд хүрээд байна. Статистик мэдээллээс харахад, 2019 онд энэ төрлийн 168 хэрэг бүртгэгдэж байсан бол 2025 он гэхэд 1000 давж, нийт хохирол 216 тэрбум төгрөгт хүрснээс орон сууцны залилангийн гэмт хэрэг ямар хурдацтай нэмэгдсэнийг харуулж байна. Зөвхөн 2025 онд л гэхэд 104.3 тэрбум төгрөгийн хохирол бүртгэгдсэн нь өмнөх жилүүдээс хамгийн өндөр дүн болжээ.
Эрх зүйн орчны өөрчлөлт
Нөхцөл байдалтай холбоотойгоор Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг дагалдуулан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт хийхээр бэлтгэж байгаа юм. Уг өөрчлөлтөөр баригдаж дуусаагүй орон сууцны нэгж бүрийг хаягжуулж бүртгэдэг болно. Нэгж тус бүр дээр “хувийн хэрэг” нээн мэдээллийг ил тод болгоно. Иргэд худалдан авахаасаа өмнө тухайн байрны мэдээллийг шалгах боломжтой болно. Барилгын бүртгэл, газрын мэдээлэл, хаягжилтын уялдаа сайжирна. Өмчлөх эрхийн баталгаа бэхжих юм. Эдгээр өөрчлөлт нь зах зээлийн ил тод байдлыг нэмэгдүүлж, маргаан бууруулах, барилгын компаниудын хариуцлагыг дээшлүүлэх чухал алхам гэж үзэж байна.
Залилангийн нийтлэг хэлбэрүүд
Иргэд ихэвчлэн дараах нөхцөлд хохирогч болж байна:
Барилгын компани “хямд үнээр урьдчилгаа захиалга” авч, барилгын ажил зогсох
Байр бүрэн дуусаагүй, эсвэл огт баригдахгүй байх
Төлбөрөө бүрэн төлсөн ч өмчлөх эрхийн гэрчилгээ гарч өгөхгүй удаашрах
Нэг байрны эрхийг хэд хэдэн хүнд давхардуулан зарах
Түрээсийн байр ашиглан бусдад дамжуулан зарах, түрээслэх
Сүүлийн 6 жилийн хугацаанд ийм төрлийн 2365 хэрэг бүртгэгдэж, 4000 гаруй иргэн хохирсон байна.
Төрийн мэдээлэл бий ч ашиглахад хүндрэлтэй
Төрөөс иргэдийг хамгаалах зорилгоор хэд хэдэн цахим системийг нэвтрүүлсэн байдаг. Үүнд:
ebarilga.ub.gov.mn – Барилгын зөвшөөрөл, төлөвлөлтийн мэдээлэл
gazar.gov.mn – Газрын эрх, төлөвлөлтийн мэдээлэл
shilen.gov.mn – Газар олголт, шилжилт хөдөлгөөний ил тод мэдээлэл
Гэвч эдгээр системүүд нь энгийн хэрэглэгчдэд ойлгомж муутай, хайлт хийхэд түвэгтэй, мөн олон нийтэд танигдаагүй хэвээр байна. Жишээлбэл, зарим систем зөвхөн байгууллагын нэр эсвэл регистрээр хайлт хийх боломжтой байдаг нь иргэдэд хүндрэл учруулдаг юм.
Тэгвэл иргэн Та юуг анхаарах ёстой вэ?
Орон сууц худалдан авах нь амьдралдаа цөөн тохиолдох, өндөр өртөгтэй шийдвэр тул дараах зүйлсийг зайлшгүй шалгах хэрэгтэй.
Өмчлөх эрхийг шалгах. Гэрээ байгуулсан төдийд байр таны өмч болдоггүй. Заавал улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ гарсны дараа өмчлөх эрх үүсдэг.
Барилгын зөвшөөрөл, газрын эрхийг нягтлах. Барилгын компани тухайн газарт барилга барих эрхтэй эсэх, зөвшөөрөл авсан эсэхийг шалгах.
Цахим систем ашиглах. E-Mongolia болон холбогдох сайтуудаар дамжуулан тухайн байр, газар, компанийн мэдээллийг газар дээр нь шалгах. Компанийн найдвартай байдлыг судлах хэрэгтэй. Өмнө хэрэгжүүлсэн төслүүдийг шалгах. Санхүүгийн хүндрэл, өр төлбөртэй эсэхийг лавлах. Барьцаанд тавигдсан эсэх мэдээллийг нягтлах.
Гэрчилгээ, лавлагааг баталгаажуулах. Хуурамч бичиг баримтаас сэргийлж, албан ёсны сувгаар лавлагаа авах.
Түрээсийн эрсдэлээс болгоомжлох. “Хоногийн түрээс” ашиглан байр дамжуулан зарах, түрээслэх залилан түгээмэл тул шууд өмчлөгчтэй харилцах.
Санхүүгийн эрсдэлд анхаарах. Өөрийн орон сууцыг барьцаанд тавьж, өндөр хүүтэй зээл авч дамжуулан ашиг олох оролдлого нь давхар хохирол дагуулдаг.
Нэмэлтээр: “Бараг бэлэн болсон”, “удахгүй ашиглалтад орно” гэсэн аман ярианд бүү итгэ. Барилга үнэхээр улсын комисст хүлээгдсэн эсэхийг шалгах. Гаднаа бэлэн харагдаж байсан ч дотоод дэд бүтэц (ус, цахилгаан, лифт) бүрэн эсэхийг нягтлах. Бүх мөнгийг 100 хувь урьдчилж төлөхөөс зайлсхийх хэрэгтэй. Барилгын явцтай уялдуулан шаталсан төлбөр хийх. “Сүүлчийн ганц байр үлдсэн” гэх шахалтад автахгүй байх хэрэгтэй юм.
Орон сууцны залилан нь зөвхөн хувь хүний асуудал бус, эрх зүйн зохицуулалт, төрийн хяналт, мэдээллийн ил тод байдлаас шууд хамааралтай нийгмийн томоохон асуудал болсон. Хэдийгээр хууль эрх зүйн шинэчлэл хийгдэж байгаа ч иргэн бүр өөрөө мэдээлэлтэй, хянуур байх нь хамгийн найдвартай хамгаалалт хэвээр байна. Иймд орон сууц худалдан авахдаа итгэл бус, баталгаатай мэдээлэлд тулгуурлан шийдвэр гаргах нь таныг олон зуун сая төгрөгийн эрсдэлээс хамгаалах зөв алхам юм.

Сандэлгэр ЗОЛЗАЯА

С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2026-04-07