Монголбанк нийт 4.3 тонн үнэт металл худалдан авчээ www.eagle.mn
Монголбанк 2026 оны 4 дүгээр сард 1 тонн 57 кг, оны эхнээс өссөн дүнгээр нийт 4.3 тонн үнэт металл худалдан авчээ.
Үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны салбар 124.2 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 1.020.3 кг үнэт металл худалдан авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 30.7 хувиар өссөн үзүүлэлт юм.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2026 оны 4 дүгээр сард алт худалдаж авах дундаж үнэ 541 мянга 552 төгрөг байна.
Нийтэлсэн огноо2026-05-06





