1 MONGOLIA’S SOUTHGOBI SWINGS TO 1Q OPERATIONAL PROFIT, ADVISES ON OUTLOOK FOR COAL IN CHINA’S ENERGY MIX WWW.MARKETSCREENER.COM PUBLISHED:2026/05/15      2 MTZ BOND WORTH MNT 300 BILLION SUCCESSFULLY ISSUED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/14      3 EQUIPMENT AND COMPONENTS BEING INSTALLED FOR OIL REFINERY PROJECT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/14      4 DRAFT LAW ON AVIATION FUEL SUPPLY AGREEMENT WITH RUSSIA TO BE SUBMITTED TO PARLIAMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/14      5 MONGOLIA TO PRESENT AI-POWERED GREEN DATA CENTER PROJECT AT COP17 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/14      6 MONGOLIA WELCOMES 222,642 TOURISTS IN FIRST FOUR MONTHS OF 2026, MARKING 17% INCREASE WWW.GOGO.MN PUBLISHED:2026/05/14      7 MONGOLIA’S BUDGET PROJECTIONS PRIORITISE RECURRENT SPENDING OVER STRATEGIC DEVELOPMENT WWW.ASIANEWS.NETWORK PUBLISHED:2026/05/14      8 FOREIGN FINANCING REMAINS SIGNIFICANT IN MONGOLIA’S BUDGET POLICY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/14      9 THE STEPPE IS NOT A FORTRESS: WHAT MONGOLIA CAN LEARN FROM IRAN’S MOSAIC DEFENSE (OPINION) WWW.SMALLWARSJOURNAL.COM PUBLISHED:2026/05/14      10 MONGOLIA PLANS TO ADVANCE COOPERATION WITH FRANCE TO STRATEGIC PARTNERSHIP LEVEL WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2026/05/14      "РИО ТИНТО" МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨРИЙГ БУУРУУЛАХ САНАЛАА САЙЖРУУЛАХГҮЙ БОЛ МОНГОЛЫН ТАЛ ДАХИН ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХГҮЙ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/15     COP 17: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛНО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/15     ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖ 5.5 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ӨСЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/14     300 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН “MTZ БОНД”-ЫГ ЗАХ ЗЭЭЛД АМЖИЛТТАЙ АРИЛЖААЛЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/14     ТӨГРӨГИЙН ХАНШ 6.90 ТӨГРӨГӨӨР СУЛАРЧ, ЧАНАРГҮЙ ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛ 2.4 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЭВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/14     "СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ ТӨСӨЛ ЗОГСОХГҮЙ, ХУГАЦААНДАА АШИГЛАЛТАД ОРНО" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/14     ГАДААД ЗЭЭЛИЙН АШИГЛАЛТ, ҮР АШГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/05/14     ТЭД РИО ТИНТО КОМПАНИЙГ ШАЛГУУЛАХААР АВСТРАЛИ, АНГЛИЙН АТГ-Т ХАНДАХАА МЭДЭГДЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/14     УЛСЫН ХЭМЖЭЭНД 44.6 МЯНГАН ГА ТАЛБАЙД ХАВРЫН ТАРИАЛАЛТ ХИЙЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БОРЛУУЛАЛТ 76, ЭКСПОРТ 58.7 ХУВИАР ӨСЛӨӨ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

"Рио Тинто" менежментийн төлбөрийг бууруулах саналаа сайжруулахгүй бол Монголын тал дахин хэлэлцээ хийхгүй www.eguur.mn

"Рио Тинто" зэсийн томоохон орд болох "Оюу Толгой" ХХК-ийн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар Засгийн газартай хэлэлцээ хийхийнхээ өмнөхөн зардлаа танах талаараа мэдэгдсэн.

Цаашид зэс, литийн томоохон төсөл рүүгээ анхаарлаа хандуулахаар "Рио Тинто"-гийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт ойролцоогоор 650 сая орчим ам.долларын хэмнэлт хийхээр болсон бөгөөд ингэхдээ ажлын байрыг цомхотгох арга хэмжээ авах, томоохон дүнтэй актив хөрөнгүүдээ борлуулах зэрэг арга хэмжээ авахаар болсон. Энэ бүтцийн цомхотголд "Оюу Толгой" ХХК нь ч мөн хамрагдах эрсдэл урд хүлээж байна.

"Оюу Толгой"-н хөрөнгө оруулалтын гэрээ тойрсон асуудлаар хийсэн УИХ-ын Хянан шалгах түр хорооноос гаргасан дүгнэлтээр УИХ-ын тогтоол гаргасан бөгөөд үүний дагуу Засгийн газраас баталж өгсөн удирдамжийн дагуу төлөөллүүд ажлын хэсэг байгуулан "Рио Тинто"-той хэлэлцээний ширээний ард сууж буй.

Одоогоор ажлын хэсгийнхнээс "Рио Тинто"-гийн төлөөллүүдтэй хэд хэдэн удаагийн хэлэлцээ хийсний дүнд хөрөнгө оруулагч талаас дараах асуудлууд тодорхой болсон буюу амлалтаар гарын үсэг зуруулсан. Үүнд,

Хүүг бууруулах агуулгаар долоон жил тутам хэлэлцдэг байдлыг халах
Менежментийн төлбөрийн хэмжээг Монголын талын хүсэлтэд нийцүүлэхээр бууруулах
УИХ-аас гаргасан 120-р тогтоолд,

1. Стратегийн ач холбогдол бүхий Оюу толгой бүлэг ордын ашиглалттай холбогдуулан дараах арга хэмжээг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, Монгол Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулсан Хянан шалгах түр хорооны санал, дүгнэлтэд нийцүүлэн авч хэрэгжүүлж, үр дүнг Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд танилцуулж шийдвэрлүүлэх, явцыг улирал тутам Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороонд нээлттэй танилцуулж, ил тод байдлыг хангаж ажиллах

2. Стратегийн ач холбогдол бүхий Оюу толгой бүлэг ордын талбайн хилийн заагт орших "Жавхлант", "Шивээ толгой" ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбогдсон шийдвэр, ажиллагааны хууль зүйн үндэслэл, хуульд нийцсэн байдлыг нягталж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах, ашиглалтын үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох зарчмыг хангаж байхаар төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох санал боловсруулах, ирээдүйд Монголын талын хүртэх үр өгөөжид сөрөг нөлөөлөл, үр дагавар бүхий санхүүжилт, хөрөнгө оруулалттай холбоотой аливаа үүрэг, хариуцлага хүлээхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, баяжмалын агууламжийг уурхайн амнаас лабораториор хянан баталгаажуулж, экспортод гаргах;

3. "Эрдэнэс МГЛ" ХХК, "Айвенхоу Оюу Толгой /Би Ви Ай/" Лтд, "Оюу Толгой Нидерланд Би Ви", "Оюу Толгой" ХХК-ийн хооронд 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний хэрэгжилтийг харилцан дүгнэх, алдагдсан боломжийн өртгийг тооцоолж, дүгнэлт гаргах, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулах, түүнд холбогдох бусад гэрээ, эрх зүйн баримт бичгийг нийцүүлэх, хувь нийлүүлэгчийн болон гуравдагч этгээдийн санхүүжилтийн хүүгийн хувь, хэмжээг бодитоор бууруулах;

4. Стратегийн ач холбогдол бүхий Оюу толгой бүлэг ордын геологи, хайгуулын судалгааг үргэлжлүүлж, үйлдвэрлэлийн нөөцийг өсгөх замаар тус ордын үнэ цэнийг нэмэгдүүлэх, ашиглалтын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах;

5. Монголын талын хүртэх үр өгөөжийг Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгагдсан техник, эдийн засгийн үндэслэл /2010 он/-ийн анхны тооцооллын дагуу нэрлэсэн үнээр 53 хувиас доошгүй байх нөхцөлийг баталгаажуулан холбогдох гэрээнд тусгах, уг хувь хэмжээг 3 жил тутам харилцан хянан үзэх зарчмыг нэвтрүүлж, "Оюу Толгой" ХХК-ийн үйл ажиллагааны жилийн тайланд талуудад ногдох үр өгөөжийн тооцоог тусгайлан тусгаж тайлагнах;

6. "Оюу Толгой" ХХК-ийн экспортын борлуулалтын орлогыг Монгол Улсын Төв банк /Монголбанк/ болон арилжааны банкуудаар бүрэн дамжуулдаг болох зэргийг тусгасан.

Эдгээрээс хамгийн чухалд тооцогдох хэлэлцээ бол "Онтрэ"-гийн эзэмшилд очсон хоёр лиценз дээр Монголын тал ямар байдлаар оролцох вэ гэдэг асуудал.

Канадад бүртгэлтэй “Онтрэ Ресурс” Шивээ толгой, Жавхлант талбайд “Оюу Толгой”-н бүлэг ордын нөөц зэсийн 24 хувь, алтны 42 хувь, мөнгөний 29 хувь, молибденийн 94 хувь нь хамаардаг.

Монголын Засгийн газар “Оюу Толгой”-н хөрөнгө оруулалтын гэрээг ярьж, байгуулахаас ч өмнө “Туркоиз хилл Ресурс” болон “Онтрэ Ресурс” 2004 онд хоорондоо ашиг хуваах болон хамтран ажиллах гэрээ байгуулан хоёр чухал талбайн тусгай зөвшөөрлийг өөрийн болгон авсан байдаг. Энэ нь Засгийн газрын “Оюу Толгойн” хөрөнгө оруулалтын гэрээнээс өмнөх явдал буюу хоёр компанийн хооронд хийгдсэн гэрээ тул энэ хоёр талбайг бидний мэдэх 2008 оны Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгаагүй байсан хэрэг. Иймээс энэ хоёр тусгай зөвшөөрөлд 34 хувийг төр эзэмших асуудал хөндөгдөж буй.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням "Рио Тинто" руу 5-р сарын 12-нд хэлэлцээг хийх хүсэлт тавьж, захидал илгээсний хариуд 18-нд болгож хойшлуулсан.

Ингэхээр ирэх долоо хоногийн даваа гарагт талууд уулзаж хэлэлцээ хийнэ. Энэ удаагийн хэлэлцээгээр тохиролцоонд хүрч чадахгүй бол дахин хэлэлцээ хийхгүй гэдгийг албаны эх сурвалжууд хэлээд буй. Өөрөөр хэлбэл 2026 оны 1-р сараас эхэлсэн "Рио Тинто" болон Монголын Засгийн газрын төлөөллүүдийн хийсэн удаа дараагийн хэлэлцээний сүүлийнх.

Ялангуяа, гуравдугаар сард менежментийн төлбөрийг бууруулах манай талын хүсэлтийг Рио Тинто хүлээж аваагүй бөгөөд тэдний зүгээс танилцуулсан саналыг манай тал хүлээж авах боломжгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Иймээс энэ удаад менежментийн төлбөрийг сайн бууруулах гэсэн Монголын Засгийн газрын хатуу байр суурь хэвээр байх юм.

Монголын талын эрх ашгийг хангах ажлын хэсгийг ахалж, дараах сайд нар "Рио Тинто"-той хэлэлцээний ширээний ард сууна.

УИХ-аас гаргасан 120-р тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хэсгийг ахалж ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, Хууль зүйн сайд С.Амарсайхан, Тэргүүн шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайд Э.Энхбаяр
Зээлийн хүүг бууруулах ажлын хэсгийг ахалж Сангийн сайд З.Мэндсайхан
Менежментийн төлбөрийг бууруулах ажлын хэсгийг ахалж АҮЭБ-ын сайд Г.Дамдинням
Дубайн гэрээнээс хойш дахин хөрөнгө оруулалтын гэрээний асуудлыг хөндөх гэж буй тул өмнөхөөсөө илүү сайжруулах хүлээлт одоогийн ажлын хэсгийнхэнд ирж байна.

Т.БАТСҮРЭН



Нийтэлсэн огноо2026-05-15