1 FRANCE TO SEND LARGE DELEGATION FOR COP17 CONFERENCE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/17      2 N.UCHRAL: HIGHER VAT REFUNDS WOULD BENEFIT CITIZENS WITH LUXURY CONSUMPTION WWW.GOGO.MN PUBLISHED:2026/05/17      3 MONGOLIA’S SOUTHGOBI SWINGS TO 1Q OPERATIONAL PROFIT, ADVISES ON OUTLOOK FOR COAL IN CHINA’S ENERGY MIX WWW.MARKETSCREENER.COM PUBLISHED:2026/05/15      4 MTZ BOND WORTH MNT 300 BILLION SUCCESSFULLY ISSUED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/14      5 EQUIPMENT AND COMPONENTS BEING INSTALLED FOR OIL REFINERY PROJECT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/14      6 DRAFT LAW ON AVIATION FUEL SUPPLY AGREEMENT WITH RUSSIA TO BE SUBMITTED TO PARLIAMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/14      7 MONGOLIA TO PRESENT AI-POWERED GREEN DATA CENTER PROJECT AT COP17 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/14      8 MONGOLIA WELCOMES 222,642 TOURISTS IN FIRST FOUR MONTHS OF 2026, MARKING 17% INCREASE WWW.GOGO.MN PUBLISHED:2026/05/14      9 MONGOLIA’S BUDGET PROJECTIONS PRIORITISE RECURRENT SPENDING OVER STRATEGIC DEVELOPMENT WWW.ASIANEWS.NETWORK PUBLISHED:2026/05/14      10 FOREIGN FINANCING REMAINS SIGNIFICANT IN MONGOLIA’S BUDGET POLICY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/14      ЛҮНГИЙН ЗАМЫГ ЗУРГААН ЭГНЭЭ БОЛГОХ ТӨСЛИЙГ КУВЕЙТИЙН САНГИЙН САНХҮҮЖИЛТЭЭР ЭНЭ ОНД ЭХЛҮҮЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/17     МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ С.НАРАНЦОГТ ЕРӨНХИЙ САЙДЫН УРДААС ХАРЖ БАЙГААД ЗАСГИЙН ГАЗРЫН "КАССЫН МАШИН" БОЛОХГҮЙ ГЭЖ МЭДЭГДЭВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/17     МОНГОЛ УЛСАД АНХНЫ УС ГҮН ЦЭВЭРШҮҮЛЭХ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/17     УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛЛӨӨ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/17     ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙСАН 15 ОБЪЕКТЫГ НИЙСЛЭЛ БУЦААН АВЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/17     "РИО ТИНТО" МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨРИЙГ БУУРУУЛАХ САНАЛАА САЙЖРУУЛАХГҮЙ БОЛ МОНГОЛЫН ТАЛ ДАХИН ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХГҮЙ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/15     COP 17: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛНО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/15     ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖ 5.5 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ӨСЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/14     300 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН “MTZ БОНД”-ЫГ ЗАХ ЗЭЭЛД АМЖИЛТТАЙ АРИЛЖААЛЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/14     ТӨГРӨГИЙН ХАНШ 6.90 ТӨГРӨГӨӨР СУЛАРЧ, ЧАНАРГҮЙ ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛ 2.4 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЭВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/14    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Хууль бусаар эзэмшиж байсан 15 объектыг нийслэл буцаан авчээ www.news.mn

Сүүлийн хоёр жилийн хугацаанд нийслэлийн өмчийг хууль бусаар эзэмшиж байсан этгээдүүдээс 15 барилга байгууламжийг буцаан авч, нийслэлийн өмчид бүртгүүлжээ. Нийтдээ 6 тэрбум гаруй төгрөгийн үнэлгээтэй эдгээр хөрөнгийг эргүүлэн авснаар 2024-2025 онд нийслэлийн төсөвт 25.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна.

Тодруулбал, 2024 онд 7.4 тэрбум, 2025 онд 18.2 тэрбум төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлжээ. Одоогоор өмч хөрөнгөтэй холбоотой найман хэрэг шүүхийн шатанд үргэлжилж байгаа аж.

Буцаан авсан объектуудын дунд Төв цэнгэлдэх хүрээлэн, “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн барилга байгууламжууд, Урт цагаан худалдаа үйлчилгээний төв, Өргөө зочид буудал зэрэг багтаж байна.

Мөн Чингэлтэй дүүргийн “Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн Ж блокийн 1220 м.кв талбай бүхий барилгыг нийслэлийн өмчид авч, нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилснаар 1.9 тэрбум төгрөгийн орлого олжээ. Баянгол дүүргийн Шуудангийн 24 дүгээр салбарын байрыг хууль бус дам түрээсээс чөлөөлөн дуудлага худалдаагаар худалдаж, 1.6 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна.

Түүнчлэн “Ачит гар” өрхийн эмнэлгийн байр байсан объектыг дуудлага худалдаагаар хувьчилж, 334 сая төгрөгийн орлого олсон бол “Аминжаргалан” өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг хууль бус эзэмшлээс чөлөөлөн дахин түрээслэх замаар орлого төвлөрүүлж эхэлжээ.

2025 онд нийслэлийн Өмчийн харилцааны газраас гурван барилга байгууламжийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдаж, нийт 3.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна. Мөн өмч хувьчлалын жагсаалтаас зургаан барилгыг хасаж, ногоон байгууламж болгон тохижуулахаар шийдвэрлэжээ.

Одоогоор БЗД-ийн Нэгдсэн эмнэлэг, СБД-ийн Нэгдсэн эмнэлэг, Соёлын төв өргөөний В корпусыг нийслэлийн өмчид буцаан авахаар хэлэлцээр хийж байгаа аж.



Нийтэлсэн огноо2026-05-17