Лүнгийн замыг зургаан эгнээ болгох төслийг Кувейтийн сангийн санхүүжилтээр энэ онд эхлүүлнэ www.itoim.mn
Төв аймгийн Лүнгийн замыг зургаан эгнээ болгон шинэчлэх ажлыг энэ онд эхлүүлэх аж. Ингэхдээ Кувейтийн сангийн дэмжлэгтэй тус ажлыг санхүүжүүлэх аж.
Г.Занданшатарын Засгийн газрын үед Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд тус замын ажлыг эхлүүлэхийг үүрэг болгож байсан билээ. Гэхдээ 2026 оны улсын төсөвт дээрх замыг өргөтгөх санхүүжилтийг тусгаагүй учраас гаднын зээл тусламжаар барих юм байна.
Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан "Лүнгийн зургаан эгнээн замыг барихад Кувейтийн сан буюу Дэлхийн банктай ярьж байгаа. Лүнгийн 101.7 км, зургаан эгнээ зам бол баруун тийшээ гарч байгаа есөн аймгийн сая гаруй зорчигч явдаг зам. Хийхээс өөр аргагүй учраас ойрын хугацаанд ажлыг нь эхлүүлнэ" гэсэн юм.
Дашрамд дурдахад, 2025 онд Лүнгийн замыг зургаан эгнээ болгоход 30 тэрбум төгрөг шаардлагатай гэж үзсэн бол түүнээс хойш санхүүжилтийн хэмжээ өссөөр байгаа.
Нийтэлсэн огноо2026-05-17





