1 TMK TAPS LOCAL LPG GIANT IN NEW MONGOLIAN GAS-TO-POWER DEAL WWW.SMH.COM.AU PUBLISHED:2026/05/18      2 N.UCHRAL: MAYOR KH.NYAMBAATAR DISMISSED FROM HIS POST WWW.GOGO.MN PUBLISHED:2026/05/18      3 AT THE CANNES FILM FESTIVAL, A PRESENTATION OF EIGHT MONGOLIAN FILM PROJECTS TOOK PLACE WWW.OPEN.KG PUBLISHED:2026/05/18      4 WHICH COUNTRIES WERE NEVER INVADED BY BRITAIN? WWW.WORLDATLAS.COM PUBLISHED:2026/05/18      5 VAIL INTERNATIONAL HOCKEY TO TRAVEL TO MONGOLIA, CHINA AND SOUTH KOREA ON ‘PUCK DIPLOMACY’ MISSION WWW.VALIDAILY.COM PUBLISHED:2026/05/18      6 FRANCE TO SEND LARGE DELEGATION FOR COP17 CONFERENCE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/17      7 N.UCHRAL: HIGHER VAT REFUNDS WOULD BENEFIT CITIZENS WITH LUXURY CONSUMPTION WWW.GOGO.MN PUBLISHED:2026/05/17      8 MONGOLIA’S SOUTHGOBI SWINGS TO 1Q OPERATIONAL PROFIT, ADVISES ON OUTLOOK FOR COAL IN CHINA’S ENERGY MIX WWW.MARKETSCREENER.COM PUBLISHED:2026/05/15      9 MTZ BOND WORTH MNT 300 BILLION SUCCESSFULLY ISSUED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/14      10 EQUIPMENT AND COMPONENTS BEING INSTALLED FOR OIL REFINERY PROJECT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/14      СЭЛБЭ ХОТ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСӨЛ, ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/05/19     УЛААНБААТАР ХОТОД ХАГАС ЗУУН ЖИЛДЭЭ УСНЫ ХОМСДОЛООС АЙХГҮЙГЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА, БИЗНЕСЭЭ ТЭЛЭХ НӨХЦӨЛ БҮРДЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/19     ₮6.6 ТЭРБУМЫГ УГААСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ Т.ДАВААДАЛАЙГ ЭЦА-НААС 24 ДЭХ ӨДРӨӨ ШАЛГАЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/19     МАХНЫ ҮНЭЭС БОЛЖ ХАНГАЙН БҮСИЙН ХАА-Н САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН ХОЙШЛОВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/19     ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХГҮЙ СУРАГЧДЫН 262 ЦАХИЛГААН МОТОЦИКЛЫГ ЖУРАМЛАЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/19     ЧОЙР-ЗАМЫН-ҮҮДИЙН АВТО ЗАМЫГ ХЯТАДЫН КОМПАНИ БАРИНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/05/18     "ЯАРМАГИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ УСНЫ САЛБАР ШУГАМУУДЫГ ШИНЭЧИЛНЭ" WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/05/18     ЛҮНГИЙН ЗАМЫГ ЗУРГААН ЭГНЭЭ БОЛГОХ ТӨСЛИЙГ КУВЕЙТИЙН САНГИЙН САНХҮҮЖИЛТЭЭР ЭНЭ ОНД ЭХЛҮҮЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/17     МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ С.НАРАНЦОГТ ЕРӨНХИЙ САЙДЫН УРДААС ХАРЖ БАЙГААД ЗАСГИЙН ГАЗРЫН "КАССЫН МАШИН" БОЛОХГҮЙ ГЭЖ МЭДЭГДЭВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/17     МОНГОЛ УЛСАД АНХНЫ УС ГҮН ЦЭВЭРШҮҮЛЭХ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/17    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Жолооны үнэмлэхгүй сурагчдын 262 цахилгаан мотоциклыг журамлажээ www.news.mn

Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс хойш скүүтер, мопед, цахилгаан мотоцикл хөдөлгөөн идэвхжсэнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, зөрчлийг таслан зогсоох чиглэлээр хяналт шалгалтыг тогтмолжуулан ажиллаж байна. Өнөөгийн нөхцөл байдлын талаарх нэгдсэн мэдээллийг Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамираас тодрууллаа. Тэрбээр, "Хоёр дугуйт тээврийн хэрэгсэл дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс хойш хөдөлгөөнд оролцож эхэлсэнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас түрээсийн үйлчилгээ эрхлэх гэж буй долоон аж ахуйн нэгжид нийт долоон албан мэдэгдэл хүргүүлж, урьдчилсан уулзалтыг хоёр удаа зохион байгуулан холбогдох арга хэмжээг авч ажилласан байдаг. Эдгээр долоон аж ахуйн нэгжийн нийт 36,468 ширхэг скүүтер, цахилгаан скүүтер болон мопед үйлчилгээнд гарч байгаа бөгөөд E-Mongolia системд бүртгүүлээгүй удсан, бүрэн бус эвдрэлтэй тээврийн хэрэгслийг дахин үйлчилгээнд гаргасан зэрэг зөрчлүүд бүртгэгдсээр байгаа юм. Үүний дагуу цагдаагийн байгууллагаас Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцохоор хоёр аж ахуйн нэгжид хугацаатай албан мэдэгдэл өгөөд байгаа юм.

Хууль дүрмийн дагуу эцэг эх, асран хамгаалагч нар 16 нас хүрээгүй хүүхдэд цахилгаан скүүтер, мопед унуулахыг хориглодог бөгөөд энэ төрлийн зөрчлийг хянах чиглэлээр гудамж замд 150 нийтийн цагдаа ажиллаж байна. Алба хаагчид одоогоор 16 нас хүрээгүй хүүхэд цахилгаан скүүтер, мопед жолоодсон 160 гаруй зөрчлийг илрүүлж, таслан зогсоожээ.

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар хоёр дугуйт тээврийн хэрэгсэл осолдсон 78 тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, одоогоор хэргийн газарт үзлэг шалгалтын болон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийслэлийн 317 ерөнхий боловсролын сургуульд зөвлөмж мэдээлэл болон аудио шторкуудыг хүргүүлж, харьяа нутаг дэвсгэрийн замын цагдаагийн нэгжүүд сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулж байна. Сургуулийн орчинд цахилгаан мотоциклтой 30 цагдаагийн албан хаагч эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна. Мөн жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр хөдөлгөөнд оролцсон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 262 цахилгаан мотоциклыг түр саатуулан журамлаж, эцэг эх, асран хамгаалагчдад нь 440 торгуулийн арга хэмжээ тооцсон.

Өөрөөр хэлбэл, дээрх хугацаанаас хойш түрээсийн скүүтертэй холбоотой 78 осол бүртгэгдсэн бол хүүхдүүд суррон унаж хөдөлгөөнд оролцсон 262 зөрчлийг илрүүлж таслан зогсоосон" гэлээ.

Явган хүний гарц болон зам талбай хааж, замбараагүй тавьсан скүүтер, мопедыг ачих ажиллагаа энэ жил ч мөн үргэлжлэн хэрэгжиж байгаа бөгөөд зорчих хэсэг болон явган хүний зам дээр дүрэм зөрчин үлдээсэн тээврийн хэрэгслийг шууд ачиж байна. Өнөөдрийн байдлаар өдөрт ойролцоогоор 160 орчим цахилгаан скүүтер, мопедыг түр саатуулж, аж ахуйн нэгж байгууллагад нь мэдэгдлийн дагуу хүлээлгэж өгч байна.

Мөн торгуулийн мөнгөн дүнгийн хувьд холбогдох ангиллын үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд асран хамгаалагчийг 400 нэгжээр, 16 нас хүрээгүй хүүхэд цахилгаан скүүтер, мопед унасан бол 100 нэгжээр торгож байгаа бол зөрчил гаргасан аж ахуйн нэгж, албан байгууллагыг хамгийн багадаа 1000 нэгжээр торгохоор хуульчилсан байдаг.



Нийтэлсэн огноо2026-05-19