1 CHANGE OF HIS MAJESTY’S AMBASSADOR TO MONGOLIA: EDWIN SAMUEL WWW.GOV.UK PUBLISHED:2026/05/19      2 BEYOND AID AND TRADE: JAPAN, MONGOLIA, AND THE CRITICAL MINERALS OPENING WWW.CSIS.ORG PUBLISHED:2026/05/19      3 STATE BUDGET REVENUE RISES BY MNT 1.2 TRILLION IN FIRST FOUR MONTHS OF 2026 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/19      4 MONGOLIA PROMOTES ENERGY, FINANCIAL SECTOR COOPERATION IN TOKYO WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/19      5 FOREIGN MINISTER RECEIVES DELEGATION FROM U.S. MILLENNIUM CHALLENGE CORPORATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/19      6 HONORARY CONSULS OF MONGOLIA APPOINTED IN THE U.S. STATES OF MINNESOTA AND UTAH WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/19      7 CHINA, MONGOLIA TO HOLD JOINT ARMY TRAINING WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/05/19      8 TMK TAPS LOCAL LPG GIANT IN NEW MONGOLIAN GAS-TO-POWER DEAL WWW.SMH.COM.AU PUBLISHED:2026/05/18      9 N.UCHRAL: MAYOR KH.NYAMBAATAR DISMISSED FROM HIS POST WWW.GOGO.MN PUBLISHED:2026/05/18      10 AT THE CANNES FILM FESTIVAL, A PRESENTATION OF EIGHT MONGOLIAN FILM PROJECTS TOOK PLACE WWW.OPEN.KG PUBLISHED:2026/05/18      “РИО ТИНТО-ГИЙН ТАЛ ХҮССЭН ХЭМЖЭЭНД БУУЛТ ХИЙХГҮЙ БАЙНА” WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/19     НИЙСЛЭЛИЙН МАН ӨНӨӨДӨР ХУРАЛДАЖ, Б.ПҮРЭВДАГВЫГ НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГАД НЭР ДЭВШҮҮЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/19     СЭЛБЭ ХОТ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСӨЛ, ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/05/19     УЛААНБААТАР ХОТОД ХАГАС ЗУУН ЖИЛДЭЭ УСНЫ ХОМСДОЛООС АЙХГҮЙГЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА, БИЗНЕСЭЭ ТЭЛЭХ НӨХЦӨЛ БҮРДЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/19     ₮6.6 ТЭРБУМЫГ УГААСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ Т.ДАВААДАЛАЙГ ЭЦА-НААС 24 ДЭХ ӨДРӨӨ ШАЛГАЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/19     МАХНЫ ҮНЭЭС БОЛЖ ХАНГАЙН БҮСИЙН ХАА-Н САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН ХОЙШЛОВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/19     ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХГҮЙ СУРАГЧДЫН 262 ЦАХИЛГААН МОТОЦИКЛЫГ ЖУРАМЛАЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/19     ЧОЙР-ЗАМЫН-ҮҮДИЙН АВТО ЗАМЫГ ХЯТАДЫН КОМПАНИ БАРИНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/05/18     "ЯАРМАГИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ УСНЫ САЛБАР ШУГАМУУДЫГ ШИНЭЧИЛНЭ" WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/05/18     ЛҮНГИЙН ЗАМЫГ ЗУРГААН ЭГНЭЭ БОЛГОХ ТӨСЛИЙГ КУВЕЙТИЙН САНГИЙН САНХҮҮЖИЛТЭЭР ЭНЭ ОНД ЭХЛҮҮЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/17    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны V цахилгаан станцын ажлыг эрчимжүүлнэ www.gogo.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн худалдан авах ажиллагааны ажлын явц болон бусад ажлын талаар хэлэлцлээ.

Нийслэлийн Засаг даргын 97 дугаар захирамжаар он дамжих 46, шинэ 439 төсөл арга хэмжээ хэрэгжиж байна. Өнөөдрийн байдлаар нийт төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалт 96 хувьтай үргэлжилж байна. Тавдугаар сарын 31-нээс өмнө тендер зохион байгуулах боломжгүй 47 төсөл, арга хэмжээ байна.

Шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхбат “Ерөнхий сайдын 05 дугаар албан даалгавраар Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд үндсэндээ зогсонги байгаа. Туулын хурдны зам дээр шийдэл гаргана. Сэлбэ хот орон сууцжуулах төслийг эрчимжүүлнэ. Дулааны тавдугаар цахилгаан станцын ажлыг эрчимжүүлнэ. Тойрог зам, трамвайн тендерийг зарласан явж байгаа. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдээс тендер зарласан шийдвэрлэх боломжтойг нь Засгийн газарт танилцуулна. Үлдсэн мега төслүүдийг зогсоох зэргээр арга хэмжээ авч, төсвийн тодотголоор зардлыг цэгцэлнэ” гэдгийг онцоллоо.

Үргэлжлүүлэн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхбат дараах үүрэг даалгаврыг өглөө.

Дүүргийн Засаг дарга нар ногоон байгууламж, орчны тохижилт, орон сууцны барилгын гадна фасад засвар, шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэх,
Сургууль, цэцэрлэгийн засвар, шинэчлэл, авто болон явган замын ажлуудыг эрчимжүүлэх,
Түлшний нөөц бүрдүүлэх, татан авах, өвөлжилтийн бэлтгэлийг шуурхай зохион байгуулах,
Орон нутгийн өмчийн барилга байгууламжид өөрийн эзэмшлийн байргүй төрийн байгууллагыг ашиглалтын зардлаар байршуулах асуудлыг судалж, танилцуулах,
Засгийн газрын 2026 оны Мянганы сорилтын компакт гэрээгээр хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийн хаалттай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 178 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах,
Нийслэлийн төсвийн тодотгол хийх бэлтгэл ажлыг хангах,
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдрийг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангах,
"Хүрээ цам-Даншиг наадам”-ыг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангах,
“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийг сайтар зохион байгуулж, иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангаж ажиллах,
Дүүргүүд худалдан авах ажиллагаа болон гэрээ байгуулах ажлыг эрчимжүүлэх,
Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлагыг сайтар хангуулж, хяналт тавихыг тус тус үүрэг болголоо.
Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХA



Нийтэлсэн огноо2026-05-19