Нийслэлийн МАН өнөөдөр хуралдаж, Б.Пүрэвдагвыг Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлнэ www.itoim.mn
МАН-аас Нийслэлийн Засаг даргад Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэхээр болжээ. Гэхдээ түүнийг МАН-ын олонх талаас нэр дэвшүүлж буй. Харин нийслэлийн МАН-ын дарга, хурлыг зарлах эрхтэй, олонхыг бүрдүүлж буй Х.Нямбаатар Б.Пүрэвдагвыг дэмжиж байгаа эсэх нь тодорхойгүй. Тэрээр нийслэлийн МАН-ын даргын хувьд өөрийн хүнээ нэр дэвшүүлэх гэж зүтгэх болов уу.
Тэрээр 2024 онд МАН-ын СДМЗХ-ны ерөнхийлөгчөөр томилогдон ажиллаж байгаа. МАН-д олон жил зүтгэж байгаа. Түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүргэн байсан гэдэг. Намд л зүтгэж байсан, төрийн ажлын туршлагагүй хүнийг МАН нийслэлээ удирдуулахаар нэр дэвшүүлжээ. Гэхдээ нийслэлийн нам нэр дэвшиигчийг тодруулах бөгөөд олонхыг Х.Нямбаатарын тал бүрдүүлж байгаа.
Б.Пүрэвдагвын ажлын туршлага
2009-2011 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Ажлын албаны Намын байгуулалтын газрын Улс төрийн ажилтан
2011-2012 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын шадар туслах
2012-2013 онд УИХ-ын Тамгын газарт Референт
2013-2015 онд Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн
2016-2017 Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын орон тооны зөвлөх
2017 оноос Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Ажлын албаны Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга
2018-2020 он МАН-ын Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга,
2020 оноос НИТХ-ын Төлөөлөгч,
2020-2021 он НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга,
2021 оноос МАН-ын Намын байгуулалтын газрын дарга
МАН-ын Бага хурлын гишүүн,
СДМЗХ-ны Ерөнхийлөгч
“Thanks man” ТББ-ийн тэргүүн
МАН-ын залуучуудын холбооны дарга
Пүрэвдагва БУЛГАН
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Нийтэлсэн огноо2026-05-19





