1 PRIME MINISTER LAUNCHES NATIONAL CHILD WELFARE CAMPAIGN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/02      2 GREEN CHARGING STATIONS TO BE ESTABLISHED AT 80 LOCATIONS IN MONGOLIAN CAPITAL THIS YEAR WWW.ASIANEWS.NETWORK PUBLISHED:2026/06/02      3 AMBASSADOR FIONA BLYTH: I WAS GOING TO BE THE AMBASSADOR TO MONGOLIA, NOT JUST TO ULAANBAATAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/01      4 MONGOLIA HIGHLIGHTS DRONE TECHNOLOGY AND AVIATION AT DRONECON 2026 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/01      5 'WORLD HORSE DAY' TO BE HELD AT KHUI DOLOON KHUDAG ON JULY 11-13 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/01      6 HOME NEWS LAW & GOVERNANCE ARTICLE BUDDHA'S DISCIPLES' RELICS ON DISPLAY IN MONGOLIA FOR CULTURAL EXPOSITION WWW.DEVDISCOURSE.COM PUBLISHED:2026/06/01      7 JADE GAS (ASX:JGH) JUST BOOKED MONGOLIA’S FIRST EVER GAS RESERVE IN A MAJOR STEP TOWARDS PRODUCTION WWW.STOCKSDOWNUNDER.COM PUBLISHED:2026/06/01      8 MONGOLIA, LUXEMBOURG SEEK TO DEEPEN COOPERATION IN HEALTHCARE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/28      9 GREEN LENDING ACCOUNTS FOR 5.7 PERCENT OF TOTAL LOANS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/28      10 STRENGTHENING THE EU–MONGOLIA PARTNERSHIP WWW.EEAS.EUROPA.EU PUBLISHED:2026/05/28      Э.БАТШУГАР: ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САН ӨРГҮЙ БОЛСОН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/03     “ЦАГААН АЛТ” ХӨТӨЛБӨРИЙН ДҮНД САМНАСАН НООЛУУРЫН ЭКСПОРТ 330 САЯ АМ.ДОЛЛАРТ ХҮРЧЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/03     Б.МАНДАХБИЛЭГ: ЗУУН ЖИЛИЙН ӨМНӨХ УЛАМЖЛАЛЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ, ГЕРМАНД 100 ГАРУЙ ОЮУТАН СУРГАЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/03     МОНГОЛ УЛС ЗЭСИЙН ГОЛ ТОГЛОГЧ БОЛОХ УУ, ТҮҮХИЙ ЭД НИЙЛҮҮЛЭГЧ ХЭВЭЭР ҮЛДЭХ ҮҮ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/02     1000 ХҮҮХЭД ХҮЛЭЭН АВАХ ДӨРВӨН УЛИРЛЫН ХҮҮХДИЙН ЗУСЛАНГ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛЭЭР БАЙГУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/02     СҮХБААТАРЫН ТАЛБАЙД 1072 ХУВЬЦАА ӨВЛҮҮЛЭХ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЧ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/01     "БАЯНХОНГОР АГААРЫН БОХИРДОЛ ХАМГИЙН ИХТЭЙ АЙМАГ БОЛСОН. ҮҮНИЙГ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧЭЭР ШИЙДНЭ" WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/01     ЭНЭТХЭГЭЭС ТУСГАЙ НИСЛЭГЭЭР МОНГОЛД ТҮР АВЧИРСАН ХОВОР ЭРДЭНЭД ИРГЭД МӨРГӨХ БОЛОМЖТОЙ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/01     ГАДНЫН ОРНУУДАД ИХ ДҮЙЧЭН ӨДРИЙГ ХЭРХЭН ТЭМДЭГЛЭДЭГ ВЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/01     ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАНГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГОТОЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/01    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Б.Мандахбилэг: Зуун жилийн өмнөх уламжлалыг үргэлжлүүлж, Германд 100 гаруй оюутан сургаж байна www.montsame.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийг тав дахь жилдээ хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд ХБНГУ-д 2020-2024 онд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажилласан Б.Мандахбилэгээс дараах мэдээллийг тодрууллаа.

-Герман улсад өнөөдрийн байдлаар хэчнээн монгол оюутан суралцаж байна вэ?

-Сүүлийн гурван жилийн хугацаанд, жилдээ 30 гаруй оюутан Германд ирж суралцсан. Одоогоор 101 оюутан Германы Саксон мужийн Дрезден хотод суралцаж байна. Мөн тодорхой шалтгааны улмаас хасагдсан болон сургуулиа орхисон цөөн тооны хүүхэд бий. Энэхүү хөтөлбөрийн бэлтгэлийг хангах зорилгоор 2022 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоёр зөвлөх Германд ирж ажилласан. Тэр үеэр бид Германы их, дээд сургуулиар зочилж, эцэст нь Саксон мужийн Дрезден хотын Техникийн их сургууль дээр төвлөрөн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр ярилцаж, тохиролцсон юм.

 

-Оюутнууд ихэвчлэн ямар мэргэжлээр суралцаж байна вэ?

-Герман бол аж үйлдвэр сайн хөгжсөн орон. Сүүлийн 150 жилд аж үйлдвэрийн хувьсгалыг амжилттай хэрэгжүүлж, байгалийн шинжлэх ухаан, инженерчлэл, инновацын салбарт дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрсэн улс гэж хэлж болно. Тиймээс манай залуус Германд байгалийн шинжлэх ухаан, инженер, техник технологийн чиглэлээр суралцах нь маш зөв сонголт гэж боддог. Германаас суралцах зүйл их бий.

 

-“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрт тэнцсэн оюутнууд Германд суралцахад ямар нэг хүндрэл тулгардаг уу, Монголын Элчин сайдын яамнаас хэрхэн дэмжиж ажилласан бэ?

-Оюутнууд маань герман хэлний бэлтгэлд хамрагдсан байсан учраас тодорхой хэмжээнд хэл, соёлын орчиндоо дассан байдаг. Гэсэн хэдий ч Германы өндөр хөгжилтэй техник технологи, нийтийн тээврийн систем зэрэг нь анх очсон хүүхдүүдэд шинэ мэдрэмж төрүүлдэг байсан. Жишээлбэл, метро, галт тэрэг, нисэх онгоцны буудлын үйлчилгээ, автомат машинаас тасалбар авах зэрэг өдөр тутмын зүйлс дээр эхэндээ туршлага дутмаг байсан учраас бид зааж зөвлөх шаардлагатай болдог байлаа.

2023 онд ирсэн оюутнуудыг би өөрөө ажилтнуудынхаа хамт Франкфуртын нисэх буудал дээр тосож авсан. Урьдчилан галт тэрэгний тасалбарыг нь бэлдсэн байсан тул нисэх буудлаас галт тэрэгний буудал хүртэл хүргэж өгөөд, Дрезден рүү явах галт тэргэнд суулгасан. Манай зарим ажилтан Дрезденд тосож авч, оюутны байранд нь оруулснаар тэдний шинэ амьдрал эхэлдэг гэж хэлж болно.

 

Би мөн Дрезден хотод очиж анхны уулзалтыг хийдэг байсан. Манай ажилтнууд хүүхдүүдийн санаа бодлыг сонсож, шаардлагатай зөвлөгөө мэдээллийг өгдөг.


Герман улс ерөнхийдөө маш зохион байгуулалттай, дүрэм журмыг хатуу сахидаг орон. Тиймээс гадаадын иргэдийн албанд хэрхэн бүртгүүлэх, ямар бичиг баримт бөглөх, банкны данс хэрхэн нээх зэрэг өдөр тутмын амьдралын асуудалд эхний хоёр сарын хугацаанд заавал дэмжлэг хэрэг болдог. Сүүлийн үед өмнөх жилүүдийн оюутнууд шинэ ирсэн дүү нартаа тусалж, туршлагаа хуваалцдаг болсон нь бидний ажлыг ихээхэн хөнгөвчилж байна.

 

-Анхны уулзалтуудыг зохион байгуулж байх үед оюутнууд ихэвчлэн юуг илүү сонирхон тодруулдаг байсан бэ?

-Оюутнууд надтай нэг бүрчлэн ярилцлага хийж байгаагүй. Би ерөнхийдөө Германд очоод хэрхэн амьдрах, юуг анхаарах талаар зөвлөгөө, заавар өгдөг байсан. Ахмад хүн, эцэг хүний хувьд амьдралын сургамж хэлнэ гэсэн үг л дээ. Жишээлбэл, “Усанд сэлж чаддаггүй бол битгий усанд ороорой, аюултай шүү” гэх мэт энгийн хэр нь чухал зүйлсийг захина. Ер нь “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг. Та бүхэн сурах зорилготой очиж байгаа учраас өөр зүйлд сатааралгүй, зорилгодоо үнэнч байж мэдлэг боловсрол эзэмшээд, түүнийгээ эх орондоо хэрэгжүүлээрэй гэж зөвлөдөг байсан.

 

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн үр дүн, өгөөжийг та хэрхэн үзэж байна вэ?

-Герман бол шинжлэх ухаан, аж үйлдвэр өндөр хөгжсөн орон гэж дээр дурдсан. Тиймээс Монгол Улс ирээдүйд аж үйлдвэрээ хөгжүүлэх, уул уурхайгаас хэт хамааралгүй эдийн засгийн бүтэцтэй болох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэдэг улс болоход Германы туршлага бидэнд маш хэрэгтэй. Тэднээс суралцах нь чухал. Мөн түүхэн талаасаа ч онцгой ач холбогдолтой. Яг 100 жилийн өмнө тухайн үеийн Монголын Засгийн газар шийдвэр гаргаж, Герман руу 31, Франц руу дөрвөн хүүхэд суралцуулахаар илгээж байсан түүхтэй. Энэ уламжлалыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үргэлжлүүлж байгаа нь Монгол, Германы харилцааны өнгөрсөн, өнөө, ирээдүйд ач холбогдол өгч буйн илэрхийлэл гэж би үздэг.

 

-Герман улсыг зорих дараагийн залуус одоо бэлтгэгдэж байна. Соёлын ялгаа тэдэнд нэлээд мэдрэгдэх болов уу?

-Улс орон бүр өөрийн гэсэн соёл, зан заншилтай. Би ч мөн 18 настайдаа Германд оюутан болж очиж байсан хүн. Мэдээж соёлын ялгаа гарна.

Өөрийнхөө нэг жишээ ярья. Нэг удаа гадаа гудамжинд зайдас зарж байхтай таарч би дугаарлаж зогссон юм. Тэгтэл урд талын герман эр над руу эргэж хараад, “Чи яагаад намайг түрээд байгаа юм бэ?” гэж загнасан. Би Монголд дугаарладаг зангаараа хүний биед тулж, шахаад зогсчихсон байсан хэрэг л дээ. Ийм жижиг сажиг боловч анхаарах зүйлс бий. Жишээлбэл, Германд гарцгүй газраар, тэр дундаа улаан гэрлээр зам хөндлөн гарахыг хориглодог. Хууль дүрмээ чанд мөрддөг улс. Гэхдээ “усыг нь уувал ёсыг нь дага” гэдэг шиг тухайн орны дүрэм журам, дэг соёлыг дагаад амьдрахад манай хүүхдүүдэд нэг их хүндрэл тулгарахгүй. Ялангуяа залуу хүн шинэ орчинд хурдан дасан зохицож, суралцах чадвартай байдаг. Тэд зөвхөн хичээл номоос гадна амьдарч буй орчныхоо соёл, дэг жаягийг ч мөн хурдан сурч, зохицож чадна.
 

-Улс орнуудын боловсролын систем ялгаатай байдаг. Герман улс ямар онцлогтой байдаг вэ?

-Германы боловсролын тогтолцоо нь улс орон бүрийнхээс нэлээд ялгаатай. Миний ажигласнаар, энэ тогтолцоо нь хамгийн түрүүнд хүнийг бие даан суралцах чадварт сургахад тулгуурладаг. Багш нар хичээл дээр үндсэн чиглэл, лекцээ өгөөд, унших ном, судлах материал, хийх даалгаврыг зааж өгнө. Харин тухайн оюутан өөрөө бие дааж судлах, гэрийн даалгавраа цаг тухайд нь хийх, хичээлдээ хариуцлагатай хандах шаардлагатай болдог.

Монгол болон хуучин Зөвлөлтийн системтэй харьцуулахад багш нь байнга шалгаж, шахаж шаарддаг хэлбэр харьцангуй бага. Харин улирлын төгсгөлд эсвэл тодорхой нэг үед гэнэт шалгалт авч, тухайн шалгалтаар оюутны мэдлэгийг үнэлдэг. Хэрэв шаардлага хангахгүй бол хасагдах тохиолдол ч элбэг. Тиймээс эхнээсээ багшийн өгсөн үүрэг даалгаврыг тогтмол, хариуцлагатай биелүүлээд явбал сургалт болон амьдралын хэмнэл илүү тогтвортой үргэлжилдэг.

Германд нийтийн боловсрол үнэ төлбөргүй байдаг, эцэг эхчүүд хүүхдээ сургуульд хамруулах үүрэгтэй. Улс орны эдийн засгийн боломж сайн учраас сургуулийн орчин, багш нарын цалин хангамж, сургалтын нөхцөл хангалттай түвшинд бүрдсэн байдаг. Нэг сургуулийн ачаалал хэт нэмэгдэж, олон ээлжээр хичээллэх асуудал ч харьцангуй бага.

 

Миний хувьд, боловсролын тогтолцоо нь аль болох тэгш, шударга байх ёстой гэж боддог. Манайд төрийн болон хувийн сургуулиудын ялгаа улам ихсээд байгаа мэт санагддаг. Нийгэмд тэгш боломж бүрдүүлэхийн тулд улсын сургуулиудын чанар, санхүүжилт, багш нарын цалин хангамжийг сайжруулах шаардлагатай болов уу.

 

Мөн Монгол Улс хоёр том хөрштэй учраас хүүхдэд бага ангиас нь хятад, орос, англи хэлийг зэрэгцүүлэн системтэй заах нь ирээдүйд их хэрэгтэй гэж боддог.

 

-Гадаад улс оронд суралцахаар явж буй залууст хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

-Юуны өмнө зорилгоо эрт тодорхойлох нь чухал. Ямар мэргэжлээр суралцах, төгсөөд эх орондоо ямар чиглэлээр ажиллах вэ гэдгээ аль болох эрт төлөвлөж чадвал илүү үр дүнтэй байдаг. Мэдээж хүний сонирхол, зорилго сургалтын явцад өөрчлөгдөх тохиолдол бий. Тийм үед ахмад үеийнхэн, эцэг эх, найз нөхөдтэйгөө ярилцаж, зөвлөгөө авч, сайн бодож шийдвэр гаргах нь зүйтэй болов уу.



Нийтэлсэн огноо2026-06-03