1 AMBASSADOR FIONA BLYTH: I WAS GOING TO BE THE AMBASSADOR TO MONGOLIA, NOT JUST TO ULAANBAATAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/01      2 MONGOLIA HIGHLIGHTS DRONE TECHNOLOGY AND AVIATION AT DRONECON 2026 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/01      3 'WORLD HORSE DAY' TO BE HELD AT KHUI DOLOON KHUDAG ON JULY 11-13 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/01      4 HOME NEWS LAW & GOVERNANCE ARTICLE BUDDHA'S DISCIPLES' RELICS ON DISPLAY IN MONGOLIA FOR CULTURAL EXPOSITION WWW.DEVDISCOURSE.COM PUBLISHED:2026/06/01      5 JADE GAS (ASX:JGH) JUST BOOKED MONGOLIA’S FIRST EVER GAS RESERVE IN A MAJOR STEP TOWARDS PRODUCTION WWW.STOCKSDOWNUNDER.COM PUBLISHED:2026/06/01      6 MONGOLIA, LUXEMBOURG SEEK TO DEEPEN COOPERATION IN HEALTHCARE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/28      7 GREEN LENDING ACCOUNTS FOR 5.7 PERCENT OF TOTAL LOANS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/28      8 STRENGTHENING THE EU–MONGOLIA PARTNERSHIP WWW.EEAS.EUROPA.EU PUBLISHED:2026/05/28      9 SACRED RELICS FROM SANCHI STUPA TO BE SENT TO MONGOLIA ON PM MODI’S INITIATIVE WWW.NEWSONAIR.GOV.IN PUBLISHED:2026/05/28      10 CENTRAL BANK INTRODUCES NEW RESERVE RULE FOR FOREIGN BORROWING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/27      СҮХБААТАРЫН ТАЛБАЙД 1072 ХУВЬЦАА ӨВЛҮҮЛЭХ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЧ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/01     "БАЯНХОНГОР АГААРЫН БОХИРДОЛ ХАМГИЙН ИХТЭЙ АЙМАГ БОЛСОН. ҮҮНИЙГ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧЭЭР ШИЙДНЭ" WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/01     ЭНЭТХЭГЭЭС ТУСГАЙ НИСЛЭГЭЭР МОНГОЛД ТҮР АВЧИРСАН ХОВОР ЭРДЭНЭД ИРГЭД МӨРГӨХ БОЛОМЖТОЙ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/01     ГАДНЫН ОРНУУДАД ИХ ДҮЙЧЭН ӨДРИЙГ ХЭРХЭН ТЭМДЭГЛЭДЭГ ВЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/01     ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАНГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГОТОЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/01     ЧӨЛӨӨТ БӨХИЙН ДЭЛХИЙН ЧАНСААНЫ ОЛГОХ ТЭМЦЭЭН МОНГОЛД БОЛНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     Н.УЧРАЛ: ЭНЭ ОНД НИЙСЛЭЛИЙН 80 БАЙРШИЛД НОГООН ӨРТӨӨ БАЙГУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     Л.ЭНХ-АМГАЛАН: 300 МЯНГАН "GOOGLE CHROMEBOOK"-НИЙ ҮЙЛДВЭРИЙГ МОНГОЛД БАРИНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     Н.УЧРАЛ: НИЙСЛЭЛД АШИГЛАЛТАД ОРОХ 21 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦЫН ИПОТЕКИЙН НӨХЦӨЛИЙГ УДАХГҮЙ ТАНИЛЦУУЛНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     "ЭРДЭНЭС ОЮУ ТОЛГОЙ" КОМПАНИЙГ УДИРДАХААР БОЛСОН Б.ТЭЛМҮҮН ГЭЖ ХЭН БЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Орон сууцны залилангаас урьдчилан сэргийлэх зорилготой хуулийн төслийг өргөн мэдүүлэв www.itoim.mn

Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Б.Бат-Эрдэнэ, М.Мандхай, О.Саранчулуун, М.Сарнай, Б.Пунсалмаа, С.Цэнгүүн, С.Эрдэнэболд нар Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг С.Бямбацогтод өргөн мэдүүлэв.
Орон сууц барьж буй зарим компани, хувь хүмүүс нэг байрыг давхардуулан зарж, иргэдийг хохироодог явдал газар авсныг таслан зогсоох зорилгоор энэхүү хуулийн төслийг санаачилжээ.
Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, өнөөдөр иргэдийн анхдагч хэрэгцээнд тулгуурлан хямд үнэ санал болгох, тансаг зураг төсөл үзүүлэх замаар орон сууцны захиалга аван залилах, хөрөнгийг нь авч ашиглах явдал их гарах болсон. Иймд орон сууцны захиалга өгөх иргэдийг тухайн хуулийн этгээдтэй гэрээ байгуулахаас өмнө урьдчилан сэргийлэх зорилгоор уг хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хурлын 35 гишүүнээс өргөн мэдүүлж буйг онцлов.
Хуулийн төсөл нь барилга барих зөвшөөрөл эхлэхэд урьдчилсан хаяг олгож, ингэснээр хаалганы дугаараараа захиалга өгөх бөгөөд үүн дээр өмнө нь захиалга хийгдсэн эсэхийг шалгах агуулгад чиглэсэн. Түүнчлэн тухайн хуулийн этгээд 20 хаалгатай нэг орцны тавд нь захиалга авбал тэр хэсгийг банкны барьцаанд тавьж болохгүй байх, төрд байгаа мэдээллийг иргэдэд нээлттэй ашиглах замаар гэрээ байгуулахдаа эрсдэлээ үнэлэх бололцоог нь бүрдүүлэхэд чиглэсэн аж.
Ашиглалтад оруулах гэрчилгээ олгоогүй боловч барьж дуусаагүй барилгыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүссэн эсэх, зөвшрөөлд заагдсан нийтийн зориулалттай орон сууцны зориулалтаар барьж байгаа барилга байгууламж дээр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэх тухай шаардлагыг хангах агуулга бүхий хэлцэл, урьдчилсан тэмдэглэгээ байгаа эсэх, Иргэний хуулийн 145.2-т заасны дагуу орон сууц захиалгын гэрээ, хэлцэл тухайн барилгатай холбоотойгоор байгуулагдаж, бүртгүүлсэн эсэх талаарх мэдээлэл нээлттэй болсноор орон сууцны захиалгын гэрээгээр халхавчилж залилах гэмт хэрэг гаргахаас урьдчилан сэргийлэх, давхардуулах гэрээ байгуулахаас иргэд урьдчилан мэдэх боломжоор хангагдах зэрэг эерэг үр дүн гарна гэж төсөл санаачлагчид үзжээ.
Хуулийн төслийг дагалдуулан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Барилгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хаягжуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай болон “Хууль баталсантай холбоотой авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 



Нийтэлсэн огноо2026-06-01