1 AMBASSADOR FIONA BLYTH: I WAS GOING TO BE THE AMBASSADOR TO MONGOLIA, NOT JUST TO ULAANBAATAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/01      2 MONGOLIA HIGHLIGHTS DRONE TECHNOLOGY AND AVIATION AT DRONECON 2026 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/01      3 'WORLD HORSE DAY' TO BE HELD AT KHUI DOLOON KHUDAG ON JULY 11-13 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/01      4 HOME NEWS LAW & GOVERNANCE ARTICLE BUDDHA'S DISCIPLES' RELICS ON DISPLAY IN MONGOLIA FOR CULTURAL EXPOSITION WWW.DEVDISCOURSE.COM PUBLISHED:2026/06/01      5 JADE GAS (ASX:JGH) JUST BOOKED MONGOLIA’S FIRST EVER GAS RESERVE IN A MAJOR STEP TOWARDS PRODUCTION WWW.STOCKSDOWNUNDER.COM PUBLISHED:2026/06/01      6 MONGOLIA, LUXEMBOURG SEEK TO DEEPEN COOPERATION IN HEALTHCARE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/28      7 GREEN LENDING ACCOUNTS FOR 5.7 PERCENT OF TOTAL LOANS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/28      8 STRENGTHENING THE EU–MONGOLIA PARTNERSHIP WWW.EEAS.EUROPA.EU PUBLISHED:2026/05/28      9 SACRED RELICS FROM SANCHI STUPA TO BE SENT TO MONGOLIA ON PM MODI’S INITIATIVE WWW.NEWSONAIR.GOV.IN PUBLISHED:2026/05/28      10 CENTRAL BANK INTRODUCES NEW RESERVE RULE FOR FOREIGN BORROWING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/27      СҮХБААТАРЫН ТАЛБАЙД 1072 ХУВЬЦАА ӨВЛҮҮЛЭХ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЧ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/01     "БАЯНХОНГОР АГААРЫН БОХИРДОЛ ХАМГИЙН ИХТЭЙ АЙМАГ БОЛСОН. ҮҮНИЙГ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧЭЭР ШИЙДНЭ" WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/01     ЭНЭТХЭГЭЭС ТУСГАЙ НИСЛЭГЭЭР МОНГОЛД ТҮР АВЧИРСАН ХОВОР ЭРДЭНЭД ИРГЭД МӨРГӨХ БОЛОМЖТОЙ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/01     ГАДНЫН ОРНУУДАД ИХ ДҮЙЧЭН ӨДРИЙГ ХЭРХЭН ТЭМДЭГЛЭДЭГ ВЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/01     ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАНГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГОТОЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/01     ЧӨЛӨӨТ БӨХИЙН ДЭЛХИЙН ЧАНСААНЫ ОЛГОХ ТЭМЦЭЭН МОНГОЛД БОЛНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     Н.УЧРАЛ: ЭНЭ ОНД НИЙСЛЭЛИЙН 80 БАЙРШИЛД НОГООН ӨРТӨӨ БАЙГУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     Л.ЭНХ-АМГАЛАН: 300 МЯНГАН "GOOGLE CHROMEBOOK"-НИЙ ҮЙЛДВЭРИЙГ МОНГОЛД БАРИНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     Н.УЧРАЛ: НИЙСЛЭЛД АШИГЛАЛТАД ОРОХ 21 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦЫН ИПОТЕКИЙН НӨХЦӨЛИЙГ УДАХГҮЙ ТАНИЛЦУУЛНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     "ЭРДЭНЭС ОЮУ ТОЛГОЙ" КОМПАНИЙГ УДИРДАХААР БОЛСОН Б.ТЭЛМҮҮН ГЭЖ ХЭН БЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Энэтхэгээс тусгай нислэгээр Монголд түр авчирсан ховор эрдэнэд иргэд мөргөх боломжтой www.gogo.mn

Бурхан багшийн их дүйчэн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Бурхан багшийн хоёр их шавь Архант Сарипутра (Шаарийбудраа),  Архант Маудгальяна (Монголжийвуу) нарын ринсрэлийг Монголд авчирч МБШТӨВ Гандантэгчэнлин Хийдэд залжээ. 

Буддын шашны нэн хүндтэй, ховор нандин энэхүү олдворыг Монголд залах хүсэлтийг Гандантэгчэнлин хийдээс гаргасан бөгөөд ринсрэлийг өчигдөр (2026.05.30) Энэтхэгийн агаарын хүчний тусгай нислэгээр Улаанбаатарт авчирч, Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд залсан. Ринсрэлийг 10 хоног залах юм байна. 

Энэ талаар МБШТӨВ Гандантэгчэнлин Хийдийн Дашчойннпэл дацангийн лам, гэвш С.Түвдэнцэрэн “Бурхан багшийн мэндэлсэн өдрийг тохиолдуулан Энэтхэгийн Засгийн газраас бурхан багшийн алдарт хоёр шавь Шаарийбудраа, Монголжийвуу хоёрын ариун нандин ринсэлийг залж, сүсэгтэн олон монголчуудад мөргөх боломжийг олгож байна.

Шаарийбудраа, Монголжийвуу нарыг Бурхан багшаас хэдэн сарын өмнө түрүүлэн нирваанд одсон гэж үздэг. Тэдний чандраас гарсан гайхамшигт ринсел эрдэнийг залж ирээд байна. Үүнд сүсэглэн биширч мөргөхөд бидний зүрх сэтгэлд байгаа адис жанлав, ач ивээл буяныг сэргээж сэтгэл санаа ариусахад маш их хүчин нөлөө үзүүлдэг гэж судар номд заасан байдаг.

Ийм ховор шүтээнийг түр залж буй тул монголчууд маань зорьж ирж сайн сайхан бүхнээ даатгаж мөргөөрэй” гэжээ.

РИНСРЕЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Энэ талаар Монголын Бурханы Шашны Төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам асан Д.Чойжамц “Бурхан багш болон бурханы шашны ихэс мэргэд, бүтээлчийн шарил биенээс өөрөө үржин гаргадаг сувдан хэлбэртэй онцгой сонин эрдэнийн зүйлийг ринсрэл гэдэг. Сувдан хэлбэртэйгээс гадна шүдний, ясны гэх мэт ринсрэлүүд байдаг. Номын их багш нарын шарил биенээс ринсрэл гарч үржин арвижиж байгаа нь тэдний гэгээрлийн өндөр түвшинд хүрсний илрэл болдог.

Иймд эрдэнэнийн ринсрэл шүтээнийг үзэж, түүнд мөргөснөөр бурхан багш тэргүүтэй агуу номын багш нартай номын гүн барилдлага тогтоохын ховор боломж бүрдэнэ. Эдгээр ариун ринсрэл шүтээнүүд нь үнэлж баршгүй нандин өв учир ихэвчлэн улс гүрэн улсын хамгаалалтад авдаг учиртай” гэж тайлбарласан байна. (Эх сурвалж: https://www.buddhism.mn/

Архант Сарипутра (Шаарийбудраа),  Архант Маудгальяна (Монголжийвуу) нарын тухай: 

Буддын шашинд тэднийг Буддагийн хамгийн ойрын хоёр их шавь, билэг ухаан ба бясалгалын төгс жишээ гэж хүндэтгэдэг. Тиймээс тэдний ринсрэл буюу ариун шүтээнийг залах нь Буддын шашинт орнуудад гүн хүндэтгэлтэй үйл явдалд тооцогддог.

Сарипутра (Шаарийбудраа): Буддын шашинд оюун билгийн дээд шавь, тайван, ухаалаг, номч мэргэн гэж алдаршсан. Буддагийн “баруун гарын шавь” гэж ихэвчлэн дүрслэгддэг.

Архант Маудгальяна (Монголжийвуу): Ид шид, бясалгалын чадлын дээд шавь гэж алдаршсан. Буддагийн “зүүн гарын шавь” гэж ихэвчлэн дүрслэгддэг. Шаарийбудраатай багаасаа дотнын найз байсан бөгөөд Буддагийн сургаалд хамтдаа даган орж, эрхэм шавь нар нь болсон гэдэг.

Тэд Буддагаас хэдэн сарын өмнө нирваан дүрийг олсон гэж түүхэнд өгүүлдэг. Чандраас нь эрдэнийн мэт хатуу жижиг талст гарсан бөгөөд үүнийг ринсрэл гэж нэрлэдэг. Эдгээрийг олон зуун жилийн турш шүтээн болгон хадгалж ирсэн бөгөөд Буддын түүхийн чухал олдвор гэж үздэг байна. Буддын их хоёр шавийн ринсрэлийг өмнө нь зөвхөн 2024 онд Таиландад залж байсан бол хоёр дахь удаагаа Монголд авчирч буй нь энэ аж. 



Нийтэлсэн огноо2026-06-01