1 AMBASSADOR FIONA BLYTH: I WAS GOING TO BE THE AMBASSADOR TO MONGOLIA, NOT JUST TO ULAANBAATAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/01      2 MONGOLIA HIGHLIGHTS DRONE TECHNOLOGY AND AVIATION AT DRONECON 2026 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/01      3 'WORLD HORSE DAY' TO BE HELD AT KHUI DOLOON KHUDAG ON JULY 11-13 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/01      4 HOME NEWS LAW & GOVERNANCE ARTICLE BUDDHA'S DISCIPLES' RELICS ON DISPLAY IN MONGOLIA FOR CULTURAL EXPOSITION WWW.DEVDISCOURSE.COM PUBLISHED:2026/06/01      5 JADE GAS (ASX:JGH) JUST BOOKED MONGOLIA’S FIRST EVER GAS RESERVE IN A MAJOR STEP TOWARDS PRODUCTION WWW.STOCKSDOWNUNDER.COM PUBLISHED:2026/06/01      6 MONGOLIA, LUXEMBOURG SEEK TO DEEPEN COOPERATION IN HEALTHCARE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/28      7 GREEN LENDING ACCOUNTS FOR 5.7 PERCENT OF TOTAL LOANS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/28      8 STRENGTHENING THE EU–MONGOLIA PARTNERSHIP WWW.EEAS.EUROPA.EU PUBLISHED:2026/05/28      9 SACRED RELICS FROM SANCHI STUPA TO BE SENT TO MONGOLIA ON PM MODI’S INITIATIVE WWW.NEWSONAIR.GOV.IN PUBLISHED:2026/05/28      10 CENTRAL BANK INTRODUCES NEW RESERVE RULE FOR FOREIGN BORROWING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/27      СҮХБААТАРЫН ТАЛБАЙД 1072 ХУВЬЦАА ӨВЛҮҮЛЭХ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЧ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/01     "БАЯНХОНГОР АГААРЫН БОХИРДОЛ ХАМГИЙН ИХТЭЙ АЙМАГ БОЛСОН. ҮҮНИЙГ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧЭЭР ШИЙДНЭ" WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/01     ЭНЭТХЭГЭЭС ТУСГАЙ НИСЛЭГЭЭР МОНГОЛД ТҮР АВЧИРСАН ХОВОР ЭРДЭНЭД ИРГЭД МӨРГӨХ БОЛОМЖТОЙ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/01     ГАДНЫН ОРНУУДАД ИХ ДҮЙЧЭН ӨДРИЙГ ХЭРХЭН ТЭМДЭГЛЭДЭГ ВЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/01     ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАНГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГОТОЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/01     ЧӨЛӨӨТ БӨХИЙН ДЭЛХИЙН ЧАНСААНЫ ОЛГОХ ТЭМЦЭЭН МОНГОЛД БОЛНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     Н.УЧРАЛ: ЭНЭ ОНД НИЙСЛЭЛИЙН 80 БАЙРШИЛД НОГООН ӨРТӨӨ БАЙГУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     Л.ЭНХ-АМГАЛАН: 300 МЯНГАН "GOOGLE CHROMEBOOK"-НИЙ ҮЙЛДВЭРИЙГ МОНГОЛД БАРИНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     Н.УЧРАЛ: НИЙСЛЭЛД АШИГЛАЛТАД ОРОХ 21 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦЫН ИПОТЕКИЙН НӨХЦӨЛИЙГ УДАХГҮЙ ТАНИЛЦУУЛНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     "ЭРДЭНЭС ОЮУ ТОЛГОЙ" КОМПАНИЙГ УДИРДАХААР БОЛСОН Б.ТЭЛМҮҮН ГЭЖ ХЭН БЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

"Баянхонгор агаарын бохирдол хамгийн ихтэй аймаг болсон. Үүнийг сэргээгдэх эрчим хүчээр шийднэ" www.gogo.mn

Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Б.Батсуурьтай тус аймагт болсон эрчим хүчний төлөвлөлтийн сонсголын үеэр  ярилцав.

2025 онд Баянхонгор аймгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 86.5 сая кВт.цагт хүрчээ. Өвлийн оргил ачаалал 17.2 МВт-д хүрсэн байна. Аймаг нь цахилгаан дамжуулах урт шугамын төгсгөлд холбогдсон, хүчдэлийн уналт ихтэй 17 сум бий. Иймд эрчим хүчний алдагдал, тасалдал өндөр. 

Мөн агаарын бохирдол ихтэй. Аймгийн хэмжээнд 118 уурын зуух ажилладгийн 70 нь Баянхонгор суманд төвлөрчээ.  
 
-Өрсөлдөх чадварын судалгааны төв жил бүр аймгуудын өрсөлдөх чадварыг үнэлдэг. Баянхонгор аймаг хэддүгээрт жагсдаг вэ?  
-Ер нь дундаас доош байна. Дэд бүтцийн сул хөгжил, уул уурхайн асуудал, агаарын бохирдол, газар олголт биднийг хойш татдаг. Үйлдвэржилт, ажлын байр гэсэн үзүүлэлтээр доогуур, харин боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр өндөр оноо авдаг.     
Аймгийн ИТХ санаачлан уул уурхай, агаарын бохирдол, дэд бүтцээр хяналтын сонсгол зохион байгуулж, сонсголоос санал дүгнэлтүүд гарсан. Энэ дагуу төрийн байгууллагууд ажиллана.  

Өнгөрсөн гуравдугаар сард утааны асуудлаар нийтийн сонсгол явуулсан.  Ирэх сард аймгийн ИТХ энэ сонсголын үр дүнг нэгдсэн төлөвлөгөө болгон батална. Удахгүй газар олголтын хяналтын сонсголоо хийнэ. Энэ сонсголын үеэр иргэдийн хэслэн саналыг ирэх намраас ажил хэрэг болгохоор анхаарна. 
  
Агаарын бохирдлоо бууруулахаар өмнө нь олон ажил хийсэн. Айлуудыг халаалтын систем рүү шилжүүлэх, НҮБ-тай хамтран ЧИП багцыг хэрэгжүүлэх, байшингуудаа дулаалах, нийтийн орон сууцнуудын дулаан алдагдлыг бууруулах, дахин төлөвлөж, тухайн орон сууцнуудад их засвар хийсэн. Гэвч эрчим  хүчний чадлын дутагдалтай байна.  

Цахилгаан халаалтаар гэрээ халаадаг айлууд эргээд ердийн зуух руу шилжсэн. Оргил ачааллын цагаар айлуудад 220 кВт-аар очих ёстой ч цахилгааны хүчдэл  унаж, 170 кВт байдаг. Иймд гурван цаг халаалт залгадаг байсан бол таван цаг залгахаас өөр аргагүй болдог.  Ингээд тэр айлын  цахилгааны төлбөр өсөхөд гал түлж байна.  

Бид эрчим хүчний төлөвлөлтийг түрүүлж хийсэн зорилго нь нар, салхины эрчим хүчийг яаж нэмэх, өрхийн хэрэглээнд хэрхэн нэвтрүүлэх вэ гэдэгт хариу олох, зөвшилцөх юм.  

Чадал дутагдсан цагт хаанаас эрчим хүч хангах талаар ч ярилцлаа. Засгийн газраас иргэдэд сэргээгдэх эрчим хүчийг гэр гэртээ үйлдвэрлэх боломжийг олгочихлоо. Иймд бид түрүүлж алхах ёстой.  
 
-Сэргээгдэх эрчим хүчний чиглэлд та бүхэн ямар ажил хийсэн бэ? 
-Нэг ААН-д нарны эрчим хүчний эх үүсвэрийг туршилтаар суурилуулсан.  Дөрвөн айлын дунд нарны нэг эх үүсвэр тавилаа. Үүнд иргэд, ААН-үүдийн анхаарлыг татаж, мэдээлэл өгөхөөр сонсгол зохион байгууллаа. Сэргээгдэх эрчим хүчний компаниуд ч ирж, бүтээгдэхүүнээ танилцуулна.  

Үзэсгэлэнгийн үеэр иргэд тухайн компанитай гэрээгээ шууд байгуулж болно.  Бид 10 кВт-аас дээш хүчин чадалтай нар, салхины эрчим хүч нийлүүлэх ААН-үүдэд хүссэн байршилд нь газар олгож, бодлогоор дэмжлэг үзүүлнэ. Газар компаниудад маш чухал. Одоогоор хоёр ААН манай аймагт сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх боллоо.  Тэдний үйлдвэрлэсэн эрчим хүчийг хэрэглэгч рүү нийлүүлэх дэд бүтэц хэрэгтэй. 

Зөвхөн оргил ачааллын цагаар дутагддаг эрчим хүчийг нийлүүлэхэд 40 орчим тэрбум төгрөг хэрэгтэй.  

-Байршлын хувьд Баянхонгор аймагт нар, салхины эх үүсгүүр байгуулах боломжтой юу? 
-Судалгаагаар манай аймагт нар, салхины хангалттай их нөөц байгааг тогоосон. Хаа хамаагүй газарт, энгэр газарт нарны хавтан тавьдаггүй юм байна.  Салхины урсгалтай хонгил долгионууд байдаг юм байна. ААН-үүд өөрсдөө судалж, яг энд болно гэж газраа сонгосон.  
 
-Малчдын бэлчээрт эх үүсгүүр тавих уу? 
-Аль болох ААН болон иргэдэд хүндрэл үүсгэхээргүй, малчид эсэргүүцэхээргүй газар сонгоно. Багийн олонхын саналаар шийднэ. Төрийн шийдвэрийг олонхоорооо хэлэлцэн гаргах нь зөв.  

-Дулааны арван станц байгуулахаар арван аймгийг сонгосны нэг нь Баянхонгор. Гэвч станцын ажил зогсжээ. Нэгэнт барилга угсралт эхэлсэн тул дуусгах уу? 
-Энэ ажилд аймаг ямар ч оролцоогүй. Эрчим хүчний яам сонгон шалгаруулалт явуулсан ч гүйцэтгэгч солонгос компани дампуурсан. Уг нь манай аймагт бусад аймгуудынхаас ажлын явц илүү байв. Улс төрийн нөхцөл байдлаас уу, хөрөнгө оруулалтын улмаас уу мэдэхгүй, ямартаа ч энэ ажил хойшилчихлоо. Арван жил яригдаад нэг жил барилгыг барьсан ч зогсчихлоо. Бид энэ станцыг хүлээхгүй. Учир нь цахилгаан үйлдвэрлэхгүй, зөвхөн дулаан нийлүүлнэ.  

Энэ станц ашиглалтад орсон бол аймгийн төвийн арван уурын зуухыг буулгах байв.  
 
-Агаарын бохирдлын дийлэнх нь хаанаас гарч байна вэ?  
-70 хувийг гэр хорооллоос, 30 хувийг ААН-үүд  гаргадаг. Айлууд бүгд түүхий нүүрс түлдэг, сайжруулсан түлш байхгүй. Манай аймагт сайжруулсан түлш үйлдвэрлэбэл эдийн засгийн ашиггүй.  Үйлдвэрлэлийн зардлаа нөхөж чадахгүй. Нийслэлд төсвөөс татаас өгч байж хэрэглэсэн шүү дээ.  

Аймгийн төвд гэхэд арван мянган өрх л бий. Хэрэглэгч цөөн гэсэн үг.  Иймд бид сэргээгдэх эрчим хүчээ хөгжүүлнэ. Дундаа сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр тавьсан дөрвөн айл төвийн сүлжээнд илүүдэл эрчим хүчээ нийлүүлсэн тул төлбөр авна.  
 
Мөн тэдгээр өрх цаашид цахилгаандаа мөнгө төлөхгүй. Айлууд нэг удаа зардал гаргаад 20 жилийн турш тогтвортой эх үүсвэртэй  болох боломжтой.  Төрөөс ийм бодлого гаргасан тул орон нутагт үүнийг яаралтай хэрэгжүүлэх хэрэгтэй.  

Аймгаас ЖДҮ эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгодог. Бид удахгүй энэ зээлийн зориулалтыг өөрчлөн, зөвхөн нар салхины эрчим хүч рүү чиглүүлнэ. Ингэснээр 1-2 жилийн дотор агаарын бохирдлоо бууруулах зайлшгүй шаардлагатай.  

Аймгийн төвийн газар зүйн онцлогоос хамаарч хонхор газарт, уулаар хаагдсан тул утаа их тогтдог.  Улаанбаатараас ч илүү утаатай. Энэ үзүүлэлтээр улсад “тэргүүлдэг”.  
 
-Агаарын бохирдлын 30 хувийг үүсгэж буй ААН-үүдэд ямар арга хэмжээ авсан бэ? 
-Хүнд металлын шүүгч тавих, зуухны технологио сайжруулах шаардлага тавьсан. 2-3 зууханд туршилт хийхэд маш үр дүнтэй байв. Бохирдол 50 хүртэл хувиар буурсан. Гэхдээ хар утаа хаясаар байгаа шалтгаан нь юу вэ гэвэл социализмын үеийн, хуучны халаалтын зуухууд ажилладаг. Уутан, усан шүүлтүүр туршсан ч технологийн хувьд нийцээгүй.  Иймд зуухнуудаа шинэчилнэ.  

2028 он гэхэд агаарын  бохирдлоо дорвитой бууруулна.  
 
-Та газар олголттой холбоотой асуудал бий гэсэн.  
-Баянхонгор сум газар багатай. Хил хязгаар нь бага, зэргэлдээ сумдын хил хязгаар руу орчихдог. Нөгөө сумын Засаг дарга захирамж гаргаж, иргэдэд газар олгож болдоггүй.  Аймгийн жижиг газар дээр шавж амьдардаг. 10 мянган өрхийн 34 мянган иргэн энэ хонхорт аж төрж байна. Аймгийн төвийг тэлэх шаардлага бий.  

Энэ асуудлаа иргэдэд танилцуулж, сонсгол хийнэ. Эсвэл өөр сум руу иргэдээ шилжүүлэн суурьшуулах уу? Энэ бол төрийн төлөвлөх, зохицулах ажил. Төр хүч түрж болохгүй тул эхлээд сонсголоо явуулна. Иргэдийг, тойрсон сумдаа сонсоно. Аймгийн төвийн иргэдийн дийлэнх нь хотдоо л 0.07 га газраа авна гэдэг. Өгье гэвч газар байхгүй.                                  

Нөгөө талд зэргэлдээ сумд хүнээ алдахыг хүсдэггүй. Хүн амаа дагаж төлөвлөнө, хөгжинэ, улсын татаас хүний тоогоор нь ирдэг. Манай хуулийн орчин ийм байна.  
 
-Баянхонгорын ноолуур илүү чанартай гэдэг. Аймагт ноолуурын үйлдвэр бий юу? 
-Байхгүй, уг нь нээсэн ч удалгүй хаасан. Ашигтай ажиллаж чадаагүй. Эндээс Улаанбаатар руу олон км зам тээвэрлэж, зардал ихтэй. Мөн нөгөө л эрчим хүчний хомстол нөлөөлсөн. Иймд одоо зах зээлд бохир ноолуур нийлүүлдэг. Утас ээрэх жижиг цех л бий.  

-Мэдээлэл өгсөн танд баярлалаа.       



Нийтэлсэн огноо2026-06-01