1 AMBASSADOR FIONA BLYTH: I WAS GOING TO BE THE AMBASSADOR TO MONGOLIA, NOT JUST TO ULAANBAATAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/01      2 MONGOLIA HIGHLIGHTS DRONE TECHNOLOGY AND AVIATION AT DRONECON 2026 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/01      3 'WORLD HORSE DAY' TO BE HELD AT KHUI DOLOON KHUDAG ON JULY 11-13 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/01      4 HOME NEWS LAW & GOVERNANCE ARTICLE BUDDHA'S DISCIPLES' RELICS ON DISPLAY IN MONGOLIA FOR CULTURAL EXPOSITION WWW.DEVDISCOURSE.COM PUBLISHED:2026/06/01      5 JADE GAS (ASX:JGH) JUST BOOKED MONGOLIA’S FIRST EVER GAS RESERVE IN A MAJOR STEP TOWARDS PRODUCTION WWW.STOCKSDOWNUNDER.COM PUBLISHED:2026/06/01      6 MONGOLIA, LUXEMBOURG SEEK TO DEEPEN COOPERATION IN HEALTHCARE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/28      7 GREEN LENDING ACCOUNTS FOR 5.7 PERCENT OF TOTAL LOANS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/28      8 STRENGTHENING THE EU–MONGOLIA PARTNERSHIP WWW.EEAS.EUROPA.EU PUBLISHED:2026/05/28      9 SACRED RELICS FROM SANCHI STUPA TO BE SENT TO MONGOLIA ON PM MODI’S INITIATIVE WWW.NEWSONAIR.GOV.IN PUBLISHED:2026/05/28      10 CENTRAL BANK INTRODUCES NEW RESERVE RULE FOR FOREIGN BORROWING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/27      СҮХБААТАРЫН ТАЛБАЙД 1072 ХУВЬЦАА ӨВЛҮҮЛЭХ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЧ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/01     "БАЯНХОНГОР АГААРЫН БОХИРДОЛ ХАМГИЙН ИХТЭЙ АЙМАГ БОЛСОН. ҮҮНИЙГ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧЭЭР ШИЙДНЭ" WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/01     ЭНЭТХЭГЭЭС ТУСГАЙ НИСЛЭГЭЭР МОНГОЛД ТҮР АВЧИРСАН ХОВОР ЭРДЭНЭД ИРГЭД МӨРГӨХ БОЛОМЖТОЙ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/01     ГАДНЫН ОРНУУДАД ИХ ДҮЙЧЭН ӨДРИЙГ ХЭРХЭН ТЭМДЭГЛЭДЭГ ВЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/01     ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАНГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГОТОЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/01     ЧӨЛӨӨТ БӨХИЙН ДЭЛХИЙН ЧАНСААНЫ ОЛГОХ ТЭМЦЭЭН МОНГОЛД БОЛНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     Н.УЧРАЛ: ЭНЭ ОНД НИЙСЛЭЛИЙН 80 БАЙРШИЛД НОГООН ӨРТӨӨ БАЙГУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     Л.ЭНХ-АМГАЛАН: 300 МЯНГАН "GOOGLE CHROMEBOOK"-НИЙ ҮЙЛДВЭРИЙГ МОНГОЛД БАРИНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     Н.УЧРАЛ: НИЙСЛЭЛД АШИГЛАЛТАД ОРОХ 21 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦЫН ИПОТЕКИЙН НӨХЦӨЛИЙГ УДАХГҮЙ ТАНИЛЦУУЛНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     "ЭРДЭНЭС ОЮУ ТОЛГОЙ" КОМПАНИЙГ УДИРДАХААР БОЛСОН Б.ТЭЛМҮҮН ГЭЖ ХЭН БЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Гаднын орнуудад их дүйчэн өдрийг хэрхэн тэмдэглэдэг вэ www.eguur.mn

Бурхан багшийн их дүйчэн өдөр буюу Вэсак нь буддын шашинтай хүмүүсийн хувьд хамгийн чухал шашны баяруудын нэг юм. Энэ өдөр Сиддхарта Гаутама мэндэлж, гэгээрэлд хүрч, мөн таалал төгссөн гурван чухал үйл явдлыг тэмдэглэдэг. Тэгвэл одоо дэлхийн улс орнууд уг өдрийг хэрхэн тэмдэглэдэг болохыг харцгаая.

Япон


Японд их дүйчэн өдрийг Хана Мацүри (Цэцгийн баяр гэсэн утгатай) эсвэл Канбуцүэ гэж нэрлэдэг. Эдгээр нэршил нь Буддагийн төрсөн өдөр тэнгэрт луу гарч ирээд, түүний бие рүү “сома” цацсан гэх домгоос улбаатай.

Өмнө нь Япон Хана Мацүрийг сарны тооллын дөрөвдүгээр сарын 8-нд тэмдэглэдэг байсан ч XIX зуунд Мэйжигийн засаглалын үеэр нарны тооллоор дөрөвдүгээр сарын 8-нд тэмдэглэдэг болгосон аж.


Зургийн эх сурвалж: Kanpai Japan
Энэ өдөр сүсэгтнүүд сүм, хийдийн талбайг өнгө өнгийн цэцэгсээр чимэглэдэг байна. Талбайн голд нялх Буддагийн жижиг хөшөө бүхий аягатай ус тавьж, сүсэгтнүүд хөшөөний толгой дээр цай дусаадаг аж. Мөн Будда Лумбини сүмд мэндэлсэн үеийг дуурайлган хийдэг Камбүцү-э ёслолыг лам үйлддэг байна.

Непал

Непалд энэ өдрийг Будда Жаянти гэж нэрлэдэг. Уг өдрийг улсын хэмжээнд өргөн тэмдэглэдэг бөгөөд Индонез болон Монгол Улс шиг үндэсний амралтын өдөр болгожээ.


Зургийн эх сурвалж: Britannica
Энэ өдөр хоёр тусгай газар хүмүүс олноороо цугладаг. Эхнийх газар нийслэл Катмандугаас 234 км зайд орших Буддагийн төрсөн газар болох Лумбини сүм юм. Хүмүүс мөн их дүйчэн өдрийг нээх үйл ажиллагаа явагддаг Сваямбү сүмд олноороо цугладаг байна. Катманду бүсээс болон гаднын орнуудаас сүсэгтэн олон энэ хоёр ариун газрыг зорьж, мөргөл үйлддэг. Мөн баярын өдөр ядуу буурай хүмүүст хүнс, хувцас хандивлах, сүм хийд, сургуулиудад мөнгө хандивлах нь элбэг.

БНХАУ


Зургийн эх сурвалж:CGTN
Хятадад сүсэгтнүүд Буддагийн төрсөн өдрөөр тусгай угаах ёслол үйлддэг. Энэ ёслолыг үйлдэхдээ баруун гарын долоовор хуруу нь тэнгэр рүү зааж, зүүн гарын долоовор хуруу нь газар луу заасан нялх Буддагийн баримал дээр анхилуун үнэртэй, адислагдсан ус цутгаж үйлддэг. Домог бол ёсоор Будда төрмөгцөө дахин төрөл авахгүй гэдгээ зарлаж, тэнгэрийн луустай хамт цэвэр усанд угаалгасан гэдэг учир энэ ёслолыг үйлддэг байна.

Шри Ланка


Зургийн эх сурвалж: Rove
Шри Ланкад бүтэн долоо хоногийн турш Буддагийн амьдралын гурван чухал үеийг дурсан тэмдэглэдэг. Энэ долоо хоногт согтууруулах ундаа, мах худалдахыг хориглож, нядалгааны газруудыг хаадаг. Харин үүний оронд хүмүүс сүсэг бишрэлийн үйл ажиллагаанд оролцож, хандив өргөдөг байна. Мөн Жатака үлгэрүүдийг дүрсэлсэн тайз тавцан барьж, өнгө өнгийн дэнлүү  гудамж, байшингийн үүдэнд өлгөдөг аж. Жатака үлгэрүүд нь Буддагийн өмнөх төрлүүдийг өгүүлдэг үлгэрийн цуглуулга юм. Үлгэрүүдэд ёс суртахууны номлол, сургаалыг тусгаж өгсөн байдаг.

Индонез

Индонез улсад ч мөн адил дэлхийн хамгийн том буддын сүм болох Боробудур байдаг. Тус сүмд их дүйчэн өдрийг тохиолдуулан томоохон ёслолын арга хэмжээнүүд болдог байна.


Зургийн эх сурвалж: Xinhua
Их дүйчэн өдөр орон нутгийн болон бусад улсын олон мянган лам Боробудур сүмийн эргэн тойронд Прадэксина хэмээх мөргөл үйлдэж, маань уншин бясалгал хийдэг. Үүний дараа тэд даруу байдлыг илэрхийлэх ариун ус савлаж, гэрэл ба гэгээрлийг бэлгэдсэн ариун галтай ёслол үйлддэг юм.

Мөн ард иргэдээс хандив хүлээн авдаг Пиндапата нэртэй арга хэмжээг зохион байгуулдаг. Их дүйчэн өдрийн гол арга хэмжээ болох Дарма Шанти ёслол нь Боробудур дахь Лумбини цэцэрлэгт болдог. Тус ёслолын дараа мянган дэнлүү хөөргөх, нийтээрээ залбирдаг байна.

Өмнөд Солонгос

Өмнөд Солонгост их дүйчэн өдрөөр бүх нийтээрээ амардаг. Сөүлд их дүйчэн өдрийг тэмдэглэж буй сүсэгтнүүдийн хүлээдэг үйл ажиллагаа бол Ёндунхуэ ёслол юм. Тус ёслолын үеэр олон мянган сүсэгтнүүд дэнлүүгээ нэг ёсны парад хийдэг байна. Эдгээр дэнлүү нь ихэвчлэн бадамлянхуа цэцгийн хэлбэртэй байдаг юм. Ийнхүү гэрэлт дэнлүүгээр парад хийх нь Буддагийн сургаалын гэгээрлийг бэлгэддэг хэмээн үздэг.Хүмүүс мөн сүм хийд болон гудамж талбайг чимдэг байна. Энэ өдөр олон сүм хийдүүд зочдод үнэгүй цай, хоолоор үйлчилдэг. Сүмийн хашаа болон цэцэрлэгт хүрээлэнд уламжлалт тоглоом, урлагийн тоглолтууд явагддаг байна.


Зургийн эх сурвалж: CGTN
Хойд Солонгост Буддагийн төрсөн өдөр нь албан ёсны баяр биш ч, 1988 оноос хойш сүм хийдүүдэд энэхүү өдрийг тэмдэглэж иржээ. 2018 онд хоёр Солонгосын хооронд улс төрийн уур амьсгал намжсаны дараа, умард ба өмнөдийн лам нар хамтарсан мөргөл үйлдэж байсан юм. Гэвч сүүлийн жилүүдэд Умард Солонгосын цөмийн хөтөлбөртэй холбоотой зөрчлөөс болж ийм төрлийн солилцооны хөтөлбөрүүд зогсжээ.

Эх сурвалж: VOA, MSIG



Нийтэлсэн огноо2026-06-01