Эрчим хүчний салбарынхан 10 хувиар цалин нэмэхийг зөвшөөрөхгүй, маргаашаас ажил хаяна www.itoim.mn
Эрчим хүчний салбарын ажилчид маргааш буюу энэ сарын 30-аас орон даяар ажил хаялт зарлахтай холбоотой мэдээлэл хийлээ. Салбарын ажилчид цалингаа 30 хувь нэмэх шаардлага тавиад байгаа бөгөөд шаардлагыг нь хүлээж авахгүй бол маргаашаас орон даяар ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдээд байгаа юм.
ҮЭ-д 22 байгууллага ажил хаялтад нэгдэхээр мэдэгдсэнийг энэ сарын 22-нд салбарын сайд, яаманд мэдэгджээ. Харин салбарын сайд 10 хувиар цалин нэмэх санал хэлсэн ч үүнийг нь хүлээж авах боломжгүй учраас маргаашаас ажил хаялтаа эхлүүлэхээр болжээ. Тэд байнгын алдагдалтай явж ирсэн энэ салбарт төр өөрөө татаас өгөх ёстой. Үнэ тариф хүчээр барьсан юм бол оронд нь татаас өгөх байдлаар энэ салбарт ажиллаж буй иргэдийн цалин хөлс, техникийн шинэчлэлийг хийх ёстой гэж Үйлдвэрчний эвлэлээс мэдээлж байгаа юм.
МҮЭХ-ны ерөнхийлөгч А.Тамир: Ажил хаялт эхэлбэл үндэсний хэмжээнд зохион байгуулна. Ажил хаялт хамгийн эцсийн арга. Эцсийн арга хэрэгсэлд битгий хүргээч ээ гэж хүссэн ч маргаашаас орон даяар ажил хаялт зарлахаас өөр аргагүй нөхцөлд хүрлээ. Үүнээс гарах маш олон сөрөг үр дагавар бий. Үүний хариуцлагыг төр хүлээнэ. Манай салбарынхан 30 хувийн цалингийн нэмэгдэл хүсэж байна. Маргааш гэхэд шууд нэмэхгүй гэхэд үе шаттайгаар нэмэх саналаа хэлээч ээ. Эрчим хүчний яамнаас 10 хуувиар нэмэх санал хэлсэн ч үүнтэй санал нийлэхгүй. Инфляц өсөж, худалдан авах чадвар хэрхэн буурч байгаа билээ. Мөнгөний ханш 20 хувиар унаад байхад 10 хувийн цалингийн нэмэгдэл бол нэмэгдэл биш. Маргааш гэхэд нийтээр тог, цахилгаангүй болох нөхцөл бүрдээд байна. Энэ ажил хаялтыг ҮЭ-ийн гишүүн байгууллагуудын нэг нь ч хүсээгүй. Гэвч ийм нөхцөл байдалд хүргэж байна.
Пүрэвдагва БУЛГАН
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Нийтэлсэн огноо2026-06-29





