1 MONGOLIA: GEOPOLITICS OF BALANCING WWW.HUNGARIANCONSERVATIVE.COM PUBLISHED:2026/06/29      2 BRITISH POLYMATH ANTONY D. MILLER EXPANDS HIS LEGACY IN MONGOLIA THROUGH RESEARCH AND PUBLIC POLICY WWW.FINANCIALCONTENT.COM PUBLISHED:2026/06/29      3 NATIONWIDE MINING INSPECTION UNCOVERS 883 VIOLATIONS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/29      4 MONGOLIA AND THE USA WILL COLLABORATE ON IMPLEMENTING NEXT-GENERATION TECHNOLOGIES SUCH AS 5G AND 6G WWW.OPEN.KG PUBLISHED:2026/06/29      5 GENGHIS KHAN'S LEGACY EXPLORED IN EXHIBITION WWW.BBC.COM PUBLISHED:2026/06/28      6 GLOBAL BATTERY GIANT CATL TO INVEST IN ENERGY PROJECT IN MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/28      7 THE BANK OF MONGOLIA AND THE PEOPLE’S BANK OF CHINA RENEW THE BILATERAL CURRENCY SWAP AGREEMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/28      8 MONGOLIA OPENS FIRST GREEN STATION FOR EV CHARGING, ROADSIDE SERVICES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/28      9 FIRST-EVER MONGOLIAN PLAYER JOINS ORLANDO MAGIC FOR NBA SUMMER LEAGUE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/28      10 THE "ONE MILLION TOURISTS" MYTH: IF YOU CAN'T MEASURE IT, YOU CAN'T MANAGE IT WWW.GOGO.MN PUBLISHED:2026/06/28      НАЛАЙХ ДҮҮРЭГТ 79 МВТ-ЫН ХҮЧИН ЧАДАЛТАЙ ШИНЭ ДУЛААНЫ СТАНЦ БАРИХ ТӨСӨЛ ЭХЭЛЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/06/29     545 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БҮХИЙ ГЭРЭЭ, САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/29     ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫНХАН 10 ХУВИАР ЦАЛИН НЭМЭХИЙГ ЗӨВШӨӨРӨХГҮЙ, МАРГААШААС АЖИЛ ХАЯНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/29     ХАТГАЛ–ЖАНХАЙ–ТОЙЛОГТ ЧИГЛЭЛИЙН 32 КМ АВТО ЗАМ АШИГЛАЛТАД ОРНО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/29     ХӨВСГӨЛ НУУР ОРЧИМД ХАЯГДЛЫН ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН БАЙГУУЛАМЖ БАРИНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/29     ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДАРГААР Ж.ЭРДЭНЭБУЛГАН СОНГОГДОВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/29     ҮАБЗ ХУРАЛДАЖ, ОЮУ ТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭРТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/28     “ҮНДЭСНИЙ МӨНГӨН ТЭМДЭГТ СОЛИЛЦОХ СВОП ХЭЛЦЛИЙН ЕРӨНХИЙ ГЭРЭЭ”-Г ГУРВАН ЖИЛЭЭР СУНГАВ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/28     УЛСЫН ХЭМЖЭЭНД 530.4 ГА ТАЛБАЙД ТАРИАЛАЛТ ХИЙЖ, УЛААНБУУДАЙ, ТӨМСНИЙ ТАРИАЛАЛТ ДУУССАН БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/28     УУЛ УУРХАЙН САЛБАРТ ХИЙЖ БУЙ ХАМТАРСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТ УЛСЫН ХЭМЖЭЭНД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/06/28    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Налайх дүүрэгт 79 МВт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ www.news.mn

Налайх дүүрэгт шинэ дулааны станц барих барилгын суурь тавих ёслол өнөөдөр \2026.06.29\ боллоо. Ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, УИХ-ын Гишүүн, Эрчим хүчний сайд Б.Найдалаа, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва болон Налайх дүүргийн Засаг дарга, дүүргийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Налайх дүүрэгт Улсын төсвийн 53.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ дулааны  станц барина. Дулааны станц нь Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах бөгөөд 79 МВт-ын хүчин чадалтай,  7,900 өрх, 13-19 мянган айлын орон сууцны барилгыг чанартай төвлөрсөн дулаан хангамжаар хангана. Төслийн хүрээнд 1.4км дулаан дамжуулах шугам сүлжээг шинээр барьж, 0.5 км шугам сүлжээг өргөтгөн шинэчилнэ.

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан төслийг нээж үг хэллээ. Тэрбээр Налайхын шинэ дулааны станц нь зөвхөн шинэ дулааны эх үүсвэр байгуулах төдий бус, Налайх дүүргийн урт хугацааны хөгжил, орон сууцжуулалт, агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний найдвартай байдлыг дээшлүүлэх стратегийн томоохон бүтээн байгуулалт гэдгийг онцоллоо.

Шинэ дулааны станц ашиглалтад орсноор орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгмийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрдэнэ. Мөн Дулааны эх үүсвэрийн хүрэлцээ сайжирснаар хөрөнгө оруулалт татах боломж нэмэгдэж, гэр хорооллын айл өрхүүдээ ч төвлөрсөн дулаанд хангах боломжтой болж байгааг дүүргийн удирдлагууд дурдав.

Налайх дүүрэг Улаанбаатар хоттой хамгийн ойрхон дүүрэг учраас жилээс жилд хүн ам нь өсөн нэмэгдэж байна. Тус дүүрэг нь Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд аялал жуулчлал, аж үйлдвэржсэн ХОТ болон хөгжиж, бүтээн байгуулалт ид өрнөж байна. Налайх дүүргийг нэгдсэн стандарттай, ногоон орчинтой, амьдралын чанар, аюулгүй байдлын баталгаа болсон жишиг ХОТ болгон хөгжүүлэх ерөнхий төлөвлөлтийг хийж эхэлсэн. Улаанбаатар хотын алдааг давтахгүйн тулд Япон, Солонгос, Хятад, Орос, Азербайжан, Америк, Сингапур зэрэг хотын ерөнхий төлөвлөлтийг гаргасан олон улсын шилдэг инженерүүдтэй хамтран Налайх хотын шинэ төлөвлөлтийг хийж дууссанаа УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан онцлов. Тодруулбал 7,850 га талбайд “Налуу-Ухаа” эдийн засгийн тусгай бүс байгуулж,  Улаанбаатар-Чойр-Замын-Үүд чиглэлийн тээврийн коридорыг түшиглэн логистик, хөнгөн үйлдвэрлэл, нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрлэлийн томоохон зангилаа болжээ. Налайхын үйлдвэр технологийн паркад 10 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд найман үйлдвэрийн барилга ашиглалтад орж, иргэдийг ажлын байраар хангаж байна.



Нийтэлсэн огноо2026-06-29