1 З.МЭНДСАЙХАН: ЗАСГИЙН ГАЗАР ХЭЛЭЛЦЭЭРЭЭР "РИО ТИНТО"-ИЙН ӨМНӨ ҮҮРЭГ ХҮЛЭЭГЭЭГҮЙ. ӨГӨӨЖИЙГ 53 ХУВЬ БОЛГОЖ БАЙЖ ОНТРЭ ХЭЛЭЛЦЭЭР РҮҮ ОРНО WWW.ITOIM.MN PUBLISHED:2026/07/02      2 RIO TINTO AGREES NEW FINANCIAL TERMS FOR $18BN COPPER MINE PROJECT WWW.FT.COM PUBLISHED:2026/07/01      3 RIO TINTO'S OYU TOLGOI RESET: MONGOLIA PUSHES FOR A BIGGER SHARE OF ITS MINING WEALTH WWW.CAPITALMARKETS.MN PUBLISHED:2026/07/01      4 PRIME MINISTER UCHRAL: GOVERNMENT ACHIEVES HISTORIC BREAKTHROUGH IN OYU TOLGOI NEGOTIATIONS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/01      5 STATE BUDGET RECORDED A MNT 1 TRILLION DEFICIT IN 2025 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/01      6 JAPAN TO SUPPLY DIAGNOSTIC EQUIPMENT TO NATIONAL CANCER CENTER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/01      7 MIAT - MONGOLIAN AIRLINES MULLS 10 AIRBUS JETS WWW.CH-AVIATION.COM PUBLISHED:2026/07/01      8 MONGOLIAN PRESIDENT HAILS CHINA-AIDED CENTRAL SEWAGE TREATMENT PLANT WWW.NEWS.CGTN.COM PUBLISHED:2026/07/01      9 RIO TINTO AND GOVERNMENT OF MONGOLIA AGREE TO ADJUST OYU TOLGOI SHAREHOLDER LOAN INTEREST RATE WWW.MARKETSCREENER.COM PUBLISHED:2026/07/01      10 CENTRAL WASTEWATER TREATMENT PLANT SUPPORTS CITY EXPANSION, CUTS POLLUTION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/01      НОТАРИАТЫН ҮЙЛЧИЛГЭЭГ 100 ХУВЬ ЦАХИМД ШИЛЖҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/01     ЯПОН УЛСЫН 980 САЯ ИЕНИЙ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР ХСҮТ-ИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ШИНЭЧИЛНЭ WWW.CNBC.MN НИЙТЭЛСЭН:2026/07/01     МОНГОЛ УЛС АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨСӨЛТӨӨРӨӨ ДЭЛХИЙД ДӨРӨВДҮГЭЭРТ ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/01     “ГАЗРЫН ТОСНЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ТӨСӨЛ ОЛОНХИЙН ДЭМЖЛЭГИЙГ АВЛАА WWW.CNBC.MN НИЙТЭЛСЭН:2026/07/01     ЗАСГИЙН ГАЗАР: ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛЖ, ОЮУТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ТҮҮХЭН АМЖИЛТ ГАРГАЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/01     “НЭЭЛТТЭЙ ПАРЛАМЕНТ” ЦЭС И-МОНГОЛИА СИСТЕМД ШИНЭЭР НЭВТЭРЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/30     ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 35 ХУВЬД ХҮРЧЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/30     МОНГОЛ УЛС, ЕВРОПЫН ХОЛБООНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХАМТАРСАН ХОРООНЫ XXIV ХУРАЛДААН БОЛОВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/30     ҮАБЗ ОЮУ ТОЛГОЙН АСУУДЛААР ӨНӨӨДӨР ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХУРАЛДАНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/30     УНГАРЫН OTP БАНК МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛД НЭВТРЭХ СОНИРХЛОО АЛБАН ЁСООР ИЛЭРХИЙЛЛЭЭ WWW.CNBC.MN НИЙТЭЛСЭН:2026/06/30    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

З.Мэндсайхан: Засгийн газар хэлэлцээрээр "Рио Тинто"-ийн өмнө үүрэг хүлээгээгүй. Өгөөжийг 53 хувь болгож байж Онтрэ хэлэлцээр рүү орно www.itoim.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар холбогдох сайд нар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүйн сайд С.Амарсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Цахим хөгжил харилцаа холбооны сайд Ч.Номин нар оролцлоо.
Өчигдөр Засгийн газар Оюу толгой хөрөнгө оруулагч Рио Тинто групптэй зээлийн хүүг бууруулах хэлэлцээрээ хийж дууссан. Тэгвэл дээрх хэлэлцээртэй холбоотой мэдээллийг Сангийн сайд З.Мэндсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нар өглөө. Хэлэлцээрийн үр дүнд манай улс энэ онд Оюу толгойгоос ногдол ашиг авах бөгөөд хэдий хэмжээний ногдол ашиг авах талаар хэлэлцээртээ орох аж. Энэхүү хэлэлцээрийн цаана Монголын Засгийн газар ямар нэгэн үүрэг хүлээгээгүй, Онтрэ хэлэлцээрийг үргэлжлүүлнэ гэдгийг хэлсэн юм. Мөн Онтрэ хэлэлцээрийг УИХ-аар оруулан батлуулах аж.
Сангийн сайд З.Мэндсайхан: Зээлийн хүүг 2.5 хувиар бууруулснаар 6.2 тэрбум ам.долларын хэмнэлт хийж байна. Энэ нь Монголд ирэх өгөөжийг 2.7 тэрбум ам.доллароор нэмэгдүүлж байгаа. Өдөрт 13.6 тэрбум төгрөгийг зээлийн хүүд төлдөг байсан. Үүнээс болж Оюу толгой 13.1 тэрбум ам.долларын өртэй. Энэ зардлыг 25 хувиар бууруулж өдөрж 10.2 тэрбум төгрөгийн хүү төлнө. Цаашдаа Оюу толгой санхүүгийн бүтцийг шинэчлэх дээр Рио Тинтотой тохирсон. Хамгийн эхэнд төлөх зээлийн бүтцээс хэлээд өөрчилнө. Эндээс хүүгээ бууруулж чадвал хүүгийн бүтэц нь өөрчлөгдөөд явах хэлцлийг өчигдөр хийсэн.
Ногдол ашиг 2037 он хүртэл хойшилсон байсныг энэ онд авах болсон. Яг хэдий хэмжээний ногдол ашиг, ямар үндэслэлээр авах вэ гэдэг хэлцлийг цаашаа үргэлжлүүлэн хийнэ. Засгийн газар энэ хэлэлцээрийг хийхдээ Рио Тинтогийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. Далд ямар нэгэн тохироо байхгүй гэдгийг хэлэх ёстой. Онтрэ хэлэлцээрийг эхлүүлнэ. Монголын талын өгөөжийг 53 хувь руу оруулах ёстой. 53 хувийн өгөөжийг АМНАТ, татвар, ногдол ашгаар өгнө. Ногдол ашгаа авах хэлэлцээрээ хийнэ. Өгөөжийг 53 хувьд хүргэж байж Онтрэ хэлэлцээрийг хийнэ.
Хэрвээ энэ хэлэлцээрийг хийж чадаагүй бол 2039 онд ногдол ашиг авах байсан.

Пүрэвдагва БУЛГАН

Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.



Published Date:2026-07-02