1 PRESIDENT OF THE REPUBLIC OF KOREA TO PAY STATE VISIT TO MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/06      2 WORLD BANK NAMES NEW DIRECTOR FOR CHINA, MONGOLIA, KOREA WWW.MIRAGENEWS.COM/ PUBLISHED:2026/07/06      3 CANADA EXPANDS AIR AGREEMENT WITH MONGOLIA, ENABLING FIRST DIRECT FLIGHTS WWW.TRAVELPULSE.CA PUBLISHED:2026/07/06      4 MONGOLIA, RUSSIA, CHINA HOLD TRILATERAL CONSULTATIVE MEETING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/03      5 MONGOLIAN STATE BUDGET RECORDED ALMOST USD280 MILLION DEFICIT IN 2025 WWW.ASIANEWS.NETWORK PUBLISHED:2026/07/03      6 JAPAN, CHINA VIE FOR MONGOLIA'S RARE EARTH RESOURCES WWW.CHOSUN.COM PUBLISHED:2026/07/02      7 JAPAN, MONGOLIA AGREE TO SHARE PORTION OF GREENHOUSE GAS EMISSION REDUCTIONS ACHIEVED THROUGH DECARBONIZATION TECHNOLOGIES WWW.JAPANNEWS.YOMIURI.CO.JP PUBLISHED:2026/07/02      8 MENDSAIKHAN ZAGDJAV: AGREEMENT REACHED TO REDUCE SHAREHOLDER LOAN INTEREST RATE AFTER FIVE ROUNDS OF NEGOTIATIONS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/02      9 TAX SUPPORT TO BE PROVIDED TO LEGAL ENTITIES REGISTERED IN VIRTUAL ZONE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/02      10 MONGOLIA ENERGY WORKERS DELAY STRIKE FOR TALKS WWW.SXCOAL.COM PUBLISHED:2026/07/02      ОЛОН УЛСЫН ХЭВЛЭЛҮҮД "РИО ТИНТО" ГРУППИЙН МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАРТАЙ ХИЙСЭН ХЭЛЭЛЦЭЭГ ХЭРХЭН ДҮГНЭВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/06     УУЛ УУРХАЙН ГАРАЛТАЙ ЭКСПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ 91 ХУВИЙГ БНХАУ-РУУ ЭКСПОРТОЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/06     ХАГАС КОКСОН ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭР 2028 ОНД АШИГЛАЛТАД ОРНО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/06     280,000 ТОНН ХАГАС КОКСОН ТҮЛШИЙГ ГАДААДААС ХУДАЛДАЖ АВНА WWW.CNBC.MN НИЙТЭЛСЭН:2026/07/03     МОНГОЛ УЛС, ОХУ, БНХАУ-ЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/03     ГАЗАР АВАХ ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР ИРҮҮЛСЭН ДАРААЛЛААР НЬ ШИЙДВЭРЛЭЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/03     ГАЛБЫН ГОВИЙГ ДЭЛХИЙД ШИНЭЭР ТАНИУЛАХ “ХАНБОГД-ШАР ЦАВ” ГЕОПАРКИЙГ НЭЭЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/02     Э.АНАРЫГ ТӨВ БАНКНЫ ТЭРГҮҮН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР ТОМИЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/02     ГОЛОМТ БАНК АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНААС 64 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ АВЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/02     НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ БАТАЛЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/02    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Уул уурхайн гаралтай экспортын бүтээгдэхүүний 91 хувийг БНХАУ-руу экспортолжээ www.news.mn

Монгол Улс өнгөрсөн онд нийт 163 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 27.2 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 15.8 тэрбум ам.доллар, импорт 11.4 тэрбум ам.долларт хүрчээ.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оноос буюу 2024 оноос 243.1 сая ам.доллараар буурсан байна. Тухайлбал, экспорт 22.2 сая ам.доллараар, импорт 220.8 сая ам.доллараар тус тус буурсан үзүүлэлттэй гарчээ. Монгол Улсын хувьд хоёр хөрштэйгөө буюу ОХУ, Хятад улстай хамгийн их худалдаа хийдэг. 2025 онд БНХАУ-тай 18.8 тэрбум ам.доллар, ОХУ-тай 2.8 тэрбум ам.долларын худалдааг хийжээ. БНХАУ болон ОХУ-тай 2025 онд хийсэн худалдаа Монгол Улсын нийт бараа эргэлтийн 79.5 хувийг эзэлж байгаа аж.

2025 онд БНХАУ-тай 9.4 тэрбум ам.доллар, Швейцар улстай 1.1 сая ам.долларын ашигтай худалдааг хийсэн бол ОХУ-тай 2.7 тэрбум ам.доллар, Япон улстай 1.1 тэрбум ам.доллар бусад улстай 1.3 тэрбум ам.долларын алдагдалтай худалдааг хийж нийт тэнцэл 4.4 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна.

Монгол Улсын хувьд далайд гарцгүй тул гадаад худалдааг голлон авто болон төмөр замаар хийж байна. Төмөр замаар хийгдсэн экспорт 2025 онд өмнөх оноос 2.8 сая ам.доллар, агаарын тээврээр хийгдсэн экспорт 342.4 сая ам.доллараар өссөн бол бусад тээврээр хийгдсэн экспорт 208.1 сая ам.доллараар, авто замаар хийгдсэн экспорт 159.3 сая ам.доллараар тус тус буурчээ.

Монгол Улсын нийт экспорт 2025 онд 15.8 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 22.2 сая ам.доллараар буурчээ. Уул уурхай, олборлох салбарын бүтээгдэхүүн 14.6 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 90.3 сая ам.доллараар буурсан байна.

Уул уурхайн гаралтай экспортын гол нэр төрлийн таван бараа бүтээгдэхүүн болох нүүрс, зэсийн хүдэр ба баяжмал, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт, төмрийн хүдэр ба баяжмал боловсруулаагүй газрын тос нь нийт экспортын 87.1 хувийг бүрдүүлж байна.

Уул уурхайн гаралтай экспортын гол нэрийн бараа бүтээгдэхүүний 91 хувийг БНХАУ-д, 7.9 хувийг Швейцарь улсад экспортолжээ. Нүүрсний экспортын биет хэмжээ өмнөх оноос 6.3 сая тонноор өсөж, 90 сая тонн болж, үнийн дүн өмнөх оноос 2.9 тэрбум ам.доллараар буурч, 5.8 тэрбум ам.долларт хүрчээ. Нүүрсний (хилийн дундаж) үнэ тонн тутамд дунджаар 64.5 ам.доллар болж, өмнөх оноос 39.3 ам.доллараар буурсан байна. Нүүрсний экспортын дийлэнх буюу 90 сая тонныг БНХАУ-д, 10 тонныг ОХУ-д экспортолсон байна. Зэсийн хүдэр, баяжмалын экспортын биет хэмжээ 2.3 сая тонн болж, өмнөх оноос 594.4 мянган тонноор, үнийн дүн 5.8 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 2.5 тэрбум ам.доллараар тус тус өссөн байна. 2024 онд хилийн дундаж үнэ тонн тутамд дунджаар 1937.7 ам.долларт хүрч байсан бол 2025 онд 2480.7 ам.доллар болж, өмнөх оноос 543 ам.доллараар өссөн байна. Зэсийн хүдэр, баяжмалын экспортын дийлэнх буюу 2.3 сая тонныг БНХАУ-д, 54 тонныг БНСУ-д экспортолсон байна.

2025 онд 10.8 тонн алтыг унци тутамд дунджаар 3106.3 ам.доллароор экспортолж, үнийн дүн 1.2 тэрбум ам.доллар болсон байна. Алтны экспортын биет хэмжээ өмнөх оноос 855 килограммаар буурч, үнийн дүн 341.6 сая ам.доллараар өссөн байна. Алтны экспортын 87.4 хувь нь Швейцарь улсад, 8.8 хувь нь АНУ-д, 2.8 хувь нь Их Британи улсад, Киргизтан улсад 1 хувь нь ногдож байна. 1.2 тэрбум ам.доллар ИБУИНВУ 2.8 АНУ 8.8 Швейцарь 87.4 2025 14 2024 онд 4.1 сая баррель газрын тосыг 322.1 сая ам.доллараар экспортолж байсан бол 2025 онд 3.5 сая баррель газрын тосыг 251.9 сая ам.доллараар экспортолжээ



Нийтэлсэн огноо2026-07-06