1 PRESIDENT OF THE REPUBLIC OF KOREA TO PAY STATE VISIT TO MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/06      2 WORLD BANK NAMES NEW DIRECTOR FOR CHINA, MONGOLIA, KOREA WWW.MIRAGENEWS.COM/ PUBLISHED:2026/07/06      3 CANADA EXPANDS AIR AGREEMENT WITH MONGOLIA, ENABLING FIRST DIRECT FLIGHTS WWW.TRAVELPULSE.CA PUBLISHED:2026/07/06      4 MONGOLIA, RUSSIA, CHINA HOLD TRILATERAL CONSULTATIVE MEETING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/03      5 MONGOLIAN STATE BUDGET RECORDED ALMOST USD280 MILLION DEFICIT IN 2025 WWW.ASIANEWS.NETWORK PUBLISHED:2026/07/03      6 JAPAN, CHINA VIE FOR MONGOLIA'S RARE EARTH RESOURCES WWW.CHOSUN.COM PUBLISHED:2026/07/02      7 JAPAN, MONGOLIA AGREE TO SHARE PORTION OF GREENHOUSE GAS EMISSION REDUCTIONS ACHIEVED THROUGH DECARBONIZATION TECHNOLOGIES WWW.JAPANNEWS.YOMIURI.CO.JP PUBLISHED:2026/07/02      8 MENDSAIKHAN ZAGDJAV: AGREEMENT REACHED TO REDUCE SHAREHOLDER LOAN INTEREST RATE AFTER FIVE ROUNDS OF NEGOTIATIONS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/02      9 TAX SUPPORT TO BE PROVIDED TO LEGAL ENTITIES REGISTERED IN VIRTUAL ZONE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/02      10 MONGOLIA ENERGY WORKERS DELAY STRIKE FOR TALKS WWW.SXCOAL.COM PUBLISHED:2026/07/02      ОЛОН УЛСЫН ХЭВЛЭЛҮҮД "РИО ТИНТО" ГРУППИЙН МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАРТАЙ ХИЙСЭН ХЭЛЭЛЦЭЭГ ХЭРХЭН ДҮГНЭВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/06     УУЛ УУРХАЙН ГАРАЛТАЙ ЭКСПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ 91 ХУВИЙГ БНХАУ-РУУ ЭКСПОРТОЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/06     ХАГАС КОКСОН ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭР 2028 ОНД АШИГЛАЛТАД ОРНО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/06     280,000 ТОНН ХАГАС КОКСОН ТҮЛШИЙГ ГАДААДААС ХУДАЛДАЖ АВНА WWW.CNBC.MN НИЙТЭЛСЭН:2026/07/03     МОНГОЛ УЛС, ОХУ, БНХАУ-ЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/03     ГАЗАР АВАХ ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР ИРҮҮЛСЭН ДАРААЛЛААР НЬ ШИЙДВЭРЛЭЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/03     ГАЛБЫН ГОВИЙГ ДЭЛХИЙД ШИНЭЭР ТАНИУЛАХ “ХАНБОГД-ШАР ЦАВ” ГЕОПАРКИЙГ НЭЭЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/02     Э.АНАРЫГ ТӨВ БАНКНЫ ТЭРГҮҮН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР ТОМИЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/02     ГОЛОМТ БАНК АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНААС 64 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ АВЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/02     НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ БАТАЛЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/02    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Олон улсын хэвлэлүүд "Рио Тинто" группийн Монголын Засгийн газартай хийсэн хэлэлцээг хэрхэн дүгнэв www.itoim.mn

Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто групп Хувь нийлүүлэгчдийн гэрээнд заасны дагуу хэлэлцээр хийж Оюу толгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах тохиролцоонд хүрсэн билээ. Тэгвэл энэ талаар олон улсын хэвлэлүүд хэрхэн дүгнэснийг хүргэе.
Financial Times: Зэсийн үнэ, улс төрийн дарамт Рио Тинтог буулт хийхэд хүргэв
Их Британийн Financial Times сонин "Рио Тинто" болон Монголын Засгийн газар Оюу олгой төслийн санхүүгийн нөхцөлийг шинэчлэх тохиролцоонд хүрснийг зэсийн үнэ түүхэн дээд түвшинд хүрч, Монголын улс төрийн дарамт нэмэгдсэнтэй шууд холбон тайлбарлажээ.
Тус сонинд бичсэнээр, "Рио Тинто" Оюу толгой төслийн менежментийн төлбөрийг 50 хувиар бууруулж, Монголын Засгийн газарт олгосон хувьцаа эзэмшигчийн зээлийн хүүг 2.5 нэгж хувиар бууруулахаа зөвшөөрсөн байна. Энэ нь Монголын эрх баригчид өмнөх гэрээний нөхцөлийг "шударга бус", Монгол Улс "хууртагдаж байна" гэж шүүмжилсний дараах хэдэн сарын хэлэлцээний үр дүн гэж онцолжээ.
Мөн Financial Times зэсийн үнэ түүхэн дээд түвшинд ойртсон нь Оюу толгойн ирээдүйн өгөөжийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлж байгаа бөгөөд ийм үед Монголын Засгийн газар гэрээний нөхцөлийг өөрчлөх улс төрийн цонх үеийг ашигласан гэж дүгнэсэн байна. Түүнчлэн Ерөнхий сайд Н.Учралын "Монгол Улс санхүүгийн бүрэн эрхээ хамгаалж, үүний зэрэгцээ дэлхийн хөрөнгө оруулалтад ашигтай орчныг хадгалж чадна" гэсэн байр суурийг эш татжээ.
Гэхдээ Financial Times хэлэлцээрээр бүх асуудал шийдэгдээгүйг онцолсон байна. Ялангуяа Монгол Улс 34 хувийн эзэмшлийнхээ хүрээнд ногдол ашиг хэзээнээс хүртэж эхлэх нь тодорхойгүй хэвээр байгааг дурдсан бөгөөд анх 2017 онд эхлэхээр төлөвлөж байсан ногдол ашиг зардлын өсөлт, бүтээн байгуулалтын саатлаас шалтгаалан 2037 он хүртэл хойшилсон гэж тайлбарлажээ.
Мөн RBC Capital Markets-ийн шинжээч Бен Дэвис энэхүү хэлэлцээрийг "Рио Тинто"-ийн хувьд "нийт дүнгээрээ эерэг" гэж үнэлсэн ч Монголын улс төрийн орчин хурдан өөрчлөгддөг тул Засгийн газар цаашид төслийн эдийн засгийн үр өгөөжөөс илүү их хувь шаардах эрсдэл бодит хэвээр байгааг анхааруулсныг нийтлэлдээ онцолсон байна.
Global Mining Review: Төслийн эрсдэл буурсан учраас зээлийн хүүг шинэчилсэн
Уул уурхайн салбарын Global Mining Review сэтгүүл энэхүү тохиролцоог Оюу толгой төслийн хөгжлийн дараагийн шаттай холбон тайлбарлажээ. Тус хэвлэлд дурдсанаар, хувьцаа эзэмшигчийн зээлийн хүүг өөрчилсөн нь Хувьцаа эзэмшигчдийн гэрээнд заасан тогтмол хянан шинэчлэх зохицуулалтын хүрээнд хийгдсэн бөгөөд талууд мөн Entrée Resources компанийн лицензтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх, хувьцаа эзэмшигчдэд олгох төлбөрийг ойртуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон байна.
"Рио Тинто"-ийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Кэйти Жаксон "Энэхүү тохиролцоо болон өмнө нь менежментийн төлбөрийн талаар зарчмын тохиролцоонд хүрсэн нь Рио Тинто компани Оюу толгойн урт хугацааны амжилт, Монгол Улстай байгуулсан түншлэлдээ үнэнч хэвээр байгааг харуулж байна" хэмээн мэдэгдсэнийг тус хэвлэл онцолжээ.
Мөн тэрээр төслийн эрсдэл буурч, тогтвортой үйлдвэрлэлийн шатанд шилжиж байгаа учраас зээлийн хүүг бууруулах үндэслэл бүрдсэн гэж тайлбарласан байна.
Bez Kabli: Зах зээл хэлэлцээрээс илүү төмрийн хүдрийн үнийг анхаарлаа
Санхүүгийн зах зээлийн тойм нийтэлдэг Bez Kabli энэхүү хэлэлцээрийг хөрөнгө оруулагчдын өнцгөөс тайлбарласан байна. Тус хэвлэлд Оюу толгойн хэлэлцээр улс төрийн эрсдэлийг тодорхой хэмжээнд бууруулсан ч энэ нь "Рио Тинто"-ийн хувьцааны үнэд төдийлөн эерэг нөлөө үзүүлээгүй гэдгийг дурджээ. Компанийн хувьцаа Лондоны хөрөнгийн бирж дээр ойролцоогоор 1.5 хувиар буурсан бөгөөд үүнийг төмрийн хүдрийн үнэ сул, Хятадын импортын зах зээлийн тодорхойгүй байдалтай холбон тайлбарлажээ.
Bez Kabli "Монголтой байгуулсан шинэ тохиролцоо нь Оюу толгой төслийн улс төрийн эрсдэлийг бууруулсан ч зах зээл Рио Тинтог одоо ч үндсэндээ төмрийн хүдрийн компани гэж үнэлсээр байна" гэж дүгнэсэн байна.
Мөн шинэ хэлэлцээрээр хувьцаа эзэмшигчийн зээлийн хүүг өөрчилж, Онтрэгийн лицензийн асуудлыг шийдвэрлэх, хувьцаа эзэмшигчдэд олгох төлбөрийг ойртуулах зэрэг нь хөрөнгө оруулагчдын хувьд тодорхойгүй байдлыг бууруулсан гэж үзжээ.
GuruFocus: Ашигт ажиллагаа нэмэгдэх ч хөрөнгө оруулагчид болгоомжтой байх хэрэгтэй
Хөрөнгө оруулалтын шинжилгээний GuruFocus сайт энэхүү хэлэлцээрийг "Рио Тинто"-ийн урт хугацааны өсөлтөд эерэг нөлөөтэй гэж үнэлжээ. Тус сайтад бичсэнээр менежментийн төлбөрийг 50 хувь, хувьцаа эзэмшигчийн зээлийн хүүг 2.5 нэгж хувиар бууруулсан нь Оюу толгойн төслийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх бөгөөд зэсийн үнэ өндөр байгаа үед төслийн үнэ цэнийг улам өсгөнө гэж үзсэн байна.
Гэхдээ хөрөнгө оруулагчдад хандан компанийн өсөлтийн хурд дунд зэрэг, ашигт ажиллагааны үзүүлэлтүүд буурч байгаа тул шинэ хэлэлцээр эерэг ч хөрөнгө оруулалтын эрсдэлийг бүрэн арилгаагүй гэж дүгнэсэн байна.
Эдгээрийг нэгтгэн харвал олон улсын хэвлэлүүдийн нийтлэг үнэлгээ нь Монгол Улс улс төрийн шахалт болон зах зээлийн таатай нөхцөлийг ашиглан "Рио Тинто"-оос тодорхой хэмжээний буулт хийлгэж чадсан, харин "Рио Тинто"-ийн хувьд улс төрийн эрсдэлийг бууруулж, дэлхийн хамгийн том зэсийн төслүүдийн нэгийн тогтвортой ажиллагааг хадгалсан хоёр талд ашигтай тохиролцоо болсон гэсэн агуулгад төвлөрч байна.

Хүрэлбаатар БЯМБАЖАРГАЛ

Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2026-07-06