1 PARLIAMENT APPROVES HISTORIC REVISIONS TO MONGOLIA'S FAMILY LAW WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/06      2 55 COUNTRIES TO CELEBRATE WORLD HORSE DAY ACCORDING TO THEIR TRADITIONS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/06      3 ADB, GOLOMT BANK SIGN $64M LOAN TO EXPAND GREEN FINANCE, MSME LENDING IN MONGOLIA WWW.CROWDFUNDINSIDER.COM PUBLISHED:2026/07/06      4 WORLD BANK APPOINTS DELMON AS MONGOLIA COUNTRY MANAGER WWW.MIRAGENEWS.COM PUBLISHED:2026/07/06      5 PRESIDENT OF THE REPUBLIC OF KOREA TO PAY STATE VISIT TO MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/06      6 WORLD BANK NAMES NEW DIRECTOR FOR CHINA, MONGOLIA, KOREA WWW.MIRAGENEWS.COM/ PUBLISHED:2026/07/06      7 CANADA EXPANDS AIR AGREEMENT WITH MONGOLIA, ENABLING FIRST DIRECT FLIGHTS WWW.TRAVELPULSE.CA PUBLISHED:2026/07/06      8 MONGOLIA, RUSSIA, CHINA HOLD TRILATERAL CONSULTATIVE MEETING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/03      9 MONGOLIAN STATE BUDGET RECORDED ALMOST USD280 MILLION DEFICIT IN 2025 WWW.ASIANEWS.NETWORK PUBLISHED:2026/07/03      10 JAPAN, CHINA VIE FOR MONGOLIA'S RARE EARTH RESOURCES WWW.CHOSUN.COM PUBLISHED:2026/07/02      ВЬЕТНАМ УЛСЫН ЦАГДААГИЙН МОРЬТ ЭРГҮҮЛД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН МОНГОЛ МОРЬД ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/07/06     АҮЭБЯ: ШАТАХУУНЫ ХАНГАЛТ ХЭВИЙН, НАЙДВАРТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/06     МОНГОЛ УЛС БИОАЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮНДЭСНИЙ ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ АСУУДЛААРХ ОЛОН УЛСЫН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/06     ОЛОН УЛСЫН ХЭВЛЭЛҮҮД "РИО ТИНТО" ГРУППИЙН МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАРТАЙ ХИЙСЭН ХЭЛЭЛЦЭЭГ ХЭРХЭН ДҮГНЭВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/06     УУЛ УУРХАЙН ГАРАЛТАЙ ЭКСПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ 91 ХУВИЙГ БНХАУ-РУУ ЭКСПОРТОЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/06     ХАГАС КОКСОН ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭР 2028 ОНД АШИГЛАЛТАД ОРНО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/06     280,000 ТОНН ХАГАС КОКСОН ТҮЛШИЙГ ГАДААДААС ХУДАЛДАЖ АВНА WWW.CNBC.MN НИЙТЭЛСЭН:2026/07/03     МОНГОЛ УЛС, ОХУ, БНХАУ-ЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/03     ГАЗАР АВАХ ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР ИРҮҮЛСЭН ДАРААЛЛААР НЬ ШИЙДВЭРЛЭЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/03     ГАЛБЫН ГОВИЙГ ДЭЛХИЙД ШИНЭЭР ТАНИУЛАХ “ХАНБОГД-ШАР ЦАВ” ГЕОПАРКИЙГ НЭЭЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/02    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Монгол Улс Биоаюулгүй байдлын үндэсний тогтолцоог бэхжүүлэх асуудлаарх олон улсын уулзалт зохион байгуулж байна www.montsame.mn

“Ази тивд биоаюулгүй байдлын үндэсний тогтолцоог бэхжүүлэхэд биотехнологийн аюулгүй хэрэглээг олон улсын хамтын ажиллагааны хүрээнд дэмжих нь” төслийн олон улсын семинар, уулзалт Улаанбаатар хотноо энэ сарын 6-10-нд болж байна. 

Тус уулзалтыг БОУАӨЯ, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP), Даян дэлхийн байгаль хамгаалах сан (GEF), БНСУ-ын Азийн Биоаюулгүй байдлын хамтын ажиллагааг дэмжих хүрээлэн (KIPABiC)-тэй хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд зохион байгуулж буй юм.

Монгол Улс Биологийн олон янз байдлын тухай конвенцын Биоаюулгүй байдлын тухай Картагений протоколд 2002 онд нэгдэн орсон бөгөөд биоаюулгүй байдлын үндэсний тогтолцоог хөгжүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хүний нөөцийн болон техникийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр үе шаттай арга хэмжээг хэрэгжүүлж ирсэн. 

Уулзалтад Монгол, Бангладеш, БНЭУ, Филиппин зэрэг улсын төрийн байгууллагууд болон олон улсын байгууллагын мэргэжилтнүүд, төслийн хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөл оролцож байна.

Төслийн хүрээнд дээрх улсуудын биоаюулгүй байдлын үндэсний тогтолцоог бэхжүүлэх, хувиргасан амьд организмтай холбоотой бодлого, зохицуулалтыг сайжруулах, эрсдэлийн үнэлгээ, хяналт шинжилгээ, лабораторийн чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.

Уулзалтын үеэр оролцогчид биоаюулгүй байдлын үндэсний тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан сорилтууд, эрсдэлийн үнэлгээ ба удирдлага, хууль эрх зүйн орчин, байгууллагуудын уялдаа холбоо, лабораторийн болон хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэж, улс орнуудын туршлага, шилдэг практикийг солилцож байна. Мөн мэдээлэл солилцооны Biosafety Clearing-House (BCH) платформын хөгжил, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар хэлэлцэх юм.


Болор.Ж



Нийтэлсэн огноо2026-07-06