1 MONGOLIA TO HOST INAUGURAL "WORLD HORSE DAY" AT KHUI DOLOON KHUDAG WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/08      2 MINISTER URGES CALM AMID NAADAM FUEL PANIC, CONFIRMS AMPLE NATIONAL RESERVES WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/08      3 PROSPECTS REMAIN UNCERTAIN FOR NORTH KOREAN DEFECTOR INTERPRETER CASE DURING LEE'S MONGOLIA VISIT WWW.KOREAHERALD.COM PUBLISHED:2026/07/08      4 THE GOVERNMENT PRESENTS ITS “100 LIBERATIONS IN 100 DAYS” WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/08      5 THE RETURN OF THE STEEDS: MONGOLIAN HORSES FLY HOME AFTER SERVING IN VIETNAM’S MOUNTED POLICE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/08      6 ONE SPECIALIZED HIGH SCHOOL TO BE ESTABLISHED IN EACH DISTRICT FOR THE 2026-2027 ACADEMIC YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/08      7 COP17 VENUE LANDSCAPING 90% COMPLETE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/08      8 PRIME MINISTER N.UCHRAL INSPECTS BAGANUUR COAL-PYROLYSIS PLANT CONSTRUCTION WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/07      9 MONGOLIA IS NOT FACING A FUEL SHORTAGE; IT WILL IMPORT DIESEL FUEL FROM SOUTH KOREA WWW.OPEN.KG PUBLISHED:2026/07/07      10 CHINA GRANTS MILITARY EQUIPMENT TO MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/07      "ХУРИМТЛУУРЫН САН ХИЙСНЭЭР ҮЕРИЙН ЭРСДЭЛЭЭС ҮҮДЭЛТЭЙ 2.4 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ ХЭМНЭНЭ" WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/08     Г.ДАМДИННЯМ: ШАТАХУУНЫ 33 ХОНОГИЙН НӨӨЦ БАЙГАА, ШАТАХУУН ТАСАЛДАХГҮЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/08     ЭРХТЭН, ЭД, ЭС ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ЕРДИЙН ЖУРМААР ДАГАЖ МӨРДӨНӨ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/08     БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ И ЖЭ МЁНЫ ТӨРИЙН АЙЛЧЛАЛААС МОНГОЛ УЛС ЮУ ХҮЛЭЭХ ВЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/08     ИРЭХ ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-ЭЭС ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН ТУЗ, ЗАХИРЛУУДЫГ ЧӨЛӨӨЛНӨ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/08     ЗГ: БИЗНЕС ЭРХЛЭХЭД ТААТАЙ ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР ХЭЛЭЛЦЭНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/07/08     ТАВДУГААР САРЫН 31-НИЙ ДОТОР ДУУСГААГҮЙ БОЛ ТӨСВИЙГ БУЦААН ТАТАХ АСУУДЛААР ҮХЦ-Д МАРГААН ҮҮСГЭВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/07/08     НААДМЫН НЭЭЛТИЙН ӨМНӨТГӨЛ ТОГЛОЛТЫГ ЖУУЛЧДАД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ТОЛИЛУУЛНА WWW.CNBC.MN НИЙТЭЛСЭН:2026/07/07     ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАГДСАНААР ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ТОГТОЛЦОО ШИНЭ ШАТАНД ГАРНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/07/07     НҮҮРСНИЙ ПИРОЛИЗЫН ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРСНООР 600 МЯНГАН ТОНН ХАГАС КОКСОН ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/07    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс төрийн өмчит компаниудын ТУЗ, захирлуудыг чөлөөлнө www.itoim.mn

Төрийн өмчит компаниуд ашиггүй ажилладаг, өртэй, захирлууд нь өндөр цалинтай, улсын нэг жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний хөрөнгийг захиран зарцуулдаг гэх асуудлыг бид олон жил ярьж байгаа ч шийдэлд хүрч чадаагүй өнөөдөр хүрээд байгаа. Учир нь эрх баригч намын дарга нар өөрсдийн хамаарал бүхий хүмүүсээ төрийн өмчит компанийн удирдлагаар томилж, тушаалаараа ажиллуулж ирсэн нь нууц биш.
Тэгвэл Засгийн газраас өргөн мэдүүлж, батлуулсан Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулиар төрийн өмчит компаниудыг цэгцэлж, удирдалуудыг ч намаас бус чадвартай залуусыг томилох боломж бүрджээ. Тус хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжих бөгөөд хууль хэрэгжиж эхэлснээр төрд ашигтай ажиллаж байгаа болон нийтийн үйлчилгээний компаниуд л үлдэх бөгөөд бусдыг нь татан буулгах аж. Учир нь төр хувийн хэвшлийн хийж чадаж байгаа бизнесийг хийж, хувийн хэвшилтэйгээ өрсөлдөхгүй гэж байгаа.
Энэ талаар Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ "Төрийн өмчит компаниуд мэргэжлийн ТУЗ, гүйцэтгэх засаглалтай байх боломжийг хуулиар хийж өгсөн. 2027 оны нэгдүгээр сарын 1-ээс энэ хууль  хэрэгжихэд төрийн өмчит компаниудын ТУЗ, гүйцэтгэх захирлууд бүгд чөлөөлөгдөнө. Хүний өөрийн гэлтгүй улстөрчид төрийн өмчийн компаниас савраа татах хэрэгтэй. Чадалтай мэдлэгтэй, боловсролтой залуучууд төрийн өмчийн компаниудыг удирдах ёстой. Хууль хэрэгжсэнээр манай улсад ашигтай ажиллаж байгаа төрийн өмчит компаниуд, нийтийн үйлчилгээний компаниуд л үлдэнэ. Орон нутгийн өмчит компани байгуулах бол заавал УИХ-аас зөвшөөрөл авдаг байх хуулийг баталж чадсан" гэсэн юм.
Манай улсад 2024 оны жилийн эцсийн байдлаар 11 салбарт 109 компани үйл ажиллагаа явуулж бгаагаас 86 толгой компани байгаа. Төрийн өмчит компани, төрийн өмчит үйлдвэрийн газрын статустай 99 компанийн хөрөнгийн өгөөж болон өр төлбөр 40 хувь нь эрсдэлтэй, 23 хувь нь дунд эрсдэлтэй,  20 хувь нь эрсдэлтэй түвшинд байна гэжээ. Төрийн өмчит 99 хуулийн этгээд нь 5.8 их наяд төгрөгийн орлогыг улсын төсөвт бүрдүүлсэн нь нийт төсвийн орлогын 24 хувийг эзэлж байна. Мөн улсын төсвөөс 70 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг авсан нь улсын төсвийн зарлагын 1.3 хувийг эзэлж байна. Эдгээрээс борлуулалтын орлогоороо “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Диспетчерийн үндэсний төв” ХХК, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “МИАТ” ТӨХК тэргүүлж, нийт 17.4 их наяд төгрөг буюу төрийн өмчит компаниудын борлуулалтын орлогын 73.5 хувийг бүрдүүлсэн. 2023 оны жилийн эцсийн байдлаар 43 компани, үйлдвэрийн газар алдагдалтай ажилласан, алдагдлын дүн 150 тэрбум төгрөгт хүрчээ. Тэгвэл Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хууль хэрэгжиж эхэлснээр төрийн алдагдагтай ажилладаг олон төрийн өмчит компани цэгцрэх бололтой.

Пүрэвдагва БУЛГАН

Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.



Нийтэлсэн огноо2026-07-08