1 MONGOLIA TO HOST INAUGURAL "WORLD HORSE DAY" AT KHUI DOLOON KHUDAG WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/08      2 MINISTER URGES CALM AMID NAADAM FUEL PANIC, CONFIRMS AMPLE NATIONAL RESERVES WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/08      3 PROSPECTS REMAIN UNCERTAIN FOR NORTH KOREAN DEFECTOR INTERPRETER CASE DURING LEE'S MONGOLIA VISIT WWW.KOREAHERALD.COM PUBLISHED:2026/07/08      4 THE GOVERNMENT PRESENTS ITS “100 LIBERATIONS IN 100 DAYS” WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/08      5 THE RETURN OF THE STEEDS: MONGOLIAN HORSES FLY HOME AFTER SERVING IN VIETNAM’S MOUNTED POLICE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/08      6 ONE SPECIALIZED HIGH SCHOOL TO BE ESTABLISHED IN EACH DISTRICT FOR THE 2026-2027 ACADEMIC YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/08      7 COP17 VENUE LANDSCAPING 90% COMPLETE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/08      8 PRIME MINISTER N.UCHRAL INSPECTS BAGANUUR COAL-PYROLYSIS PLANT CONSTRUCTION WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/07      9 MONGOLIA IS NOT FACING A FUEL SHORTAGE; IT WILL IMPORT DIESEL FUEL FROM SOUTH KOREA WWW.OPEN.KG PUBLISHED:2026/07/07      10 CHINA GRANTS MILITARY EQUIPMENT TO MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/07      "ХУРИМТЛУУРЫН САН ХИЙСНЭЭР ҮЕРИЙН ЭРСДЭЛЭЭС ҮҮДЭЛТЭЙ 2.4 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ ХЭМНЭНЭ" WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/08     Г.ДАМДИННЯМ: ШАТАХУУНЫ 33 ХОНОГИЙН НӨӨЦ БАЙГАА, ШАТАХУУН ТАСАЛДАХГҮЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/08     ЭРХТЭН, ЭД, ЭС ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ЕРДИЙН ЖУРМААР ДАГАЖ МӨРДӨНӨ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/08     БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ И ЖЭ МЁНЫ ТӨРИЙН АЙЛЧЛАЛААС МОНГОЛ УЛС ЮУ ХҮЛЭЭХ ВЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/08     ИРЭХ ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-ЭЭС ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН ТУЗ, ЗАХИРЛУУДЫГ ЧӨЛӨӨЛНӨ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/08     ЗГ: БИЗНЕС ЭРХЛЭХЭД ТААТАЙ ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР ХЭЛЭЛЦЭНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/07/08     ТАВДУГААР САРЫН 31-НИЙ ДОТОР ДУУСГААГҮЙ БОЛ ТӨСВИЙГ БУЦААН ТАТАХ АСУУДЛААР ҮХЦ-Д МАРГААН ҮҮСГЭВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/07/08     НААДМЫН НЭЭЛТИЙН ӨМНӨТГӨЛ ТОГЛОЛТЫГ ЖУУЛЧДАД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ТОЛИЛУУЛНА WWW.CNBC.MN НИЙТЭЛСЭН:2026/07/07     ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАГДСАНААР ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ТОГТОЛЦОО ШИНЭ ШАТАНД ГАРНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/07/07     НҮҮРСНИЙ ПИРОЛИЗЫН ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРСНООР 600 МЯНГАН ТОНН ХАГАС КОКСОН ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/07    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны төрийн айлчлалаас Монгол Улс юу хүлээх вэ www.itoim.mn

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён энэ сарын 9-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх гэж байна. Тэрээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Улаанбаатар хотод хүрэлцэн ирж, хоёр улсын төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийхээс гадна хамтарсан тунхаглал баталж, бизнес форумд оролцох, УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай уулзах, мөн Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцох юм.
Энэхүү айлчлал Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийж буй 15 жилийн дараах төрийн айлчлал бөгөөд И Жэ Мёны Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш Монгол Улсад хийж буй анхны албан ёсны айлчлал болж байна. Тиймээс уг айлчлал нь зөвхөн дипломат ёслолын хүрээнд бус, хоёр улсын стратегийн түншлэлийн дараагийн үе шатыг тодорхойлох, эдийн засаг, бүс нутгийн аюулгүй байдал, дипломат хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг хэлэлцэх чухал боломж гэж ажиглагчид үзэж байна.
Дэлхий нийт чухал ашигт малтмалын төлөөх өрсөлдөөн, нийлүүлэлтийн сүлжээний шинэ зохион байгуулалт, хиймэл оюун ухаан, өндөр технологийн хөгжлийн эрчимжилт, Солонгосын хойгийн аюулгүй байдлын асуудал зэрэг олон сорилттой нүүр тулж буй энэ үед болж байгаа айлчлал учраас бүс нутгийн хэмжээнд ч анхаарал татаж байна.

Ядуу айлын хүүгээс Ерөнхийлөгч болсон улстөрч
Өмнөд Солонгосын иргэд 2025 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар И Жэ Мёныг төрийн тэргүүнээр сонгохдоо тус улсын улс төрийн хамгийн онцгой замналыг туулсан улстөрчдийн нэг гэдгээр нь итгэл хүлээлгэсэн юм. Амьдралын боломж тааруу айлд өсөж, үйлдвэрийн ажилчнаас хүний эрхийн өмгөөлөгч, улмаар хотын дарга, мужийн захирагч, сөрөг хүчний удирдагч болж, эцэст нь Ерөнхийлөгчийн албан тушаалд хүрсэн түүний амьдралын түүх Солонгосын орчин үеийн улс төрийн хамгийн содон жишээнүүдийн нэгээр нэрлэгддэг.
И Жэ Мён 1963 онд БНСУ-ын Хойд Кёнсан мужийн Андун хотод төржээ. Багаасаа сургуульд суухаас илүүтэй үйлдвэрт ажиллах шаардлагатай болсон бөгөөд ажлын байрны ослоос болж гарынхаа нэг хэсэгт насан туршийн гэмтэл авч байв.
Тэрээр ердийн сургалтын замаар бус, өөрөө бие даан бэлтгэж дунд болон ахлах сургуулийн шалгалтаа өгч төгсөөд, дараа нь Чун-Аны их сургуульд хуульч мэргэжлээр суралцан төгссөн байна. Улсын хуульчийн шалгалтад тэнцсэний дараа хүний эрх, хөдөлмөрийн чиглэлээр өмгөөлөгчөөр ажиллаж, ажилчин болон нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн эрхийг хамгаалсан олон хэрэг дээр ажилласнаар олонд танигджээ.
Түүний улс төрийн карьер 2010 онд Соннам хотын даргаар сонгогдсоноор эрчимжиж, нийгмийн халамжийн шинэчлэл, захиргааны ил тод байдлыг нэмэгдүүлэх бодлогоороо олны анхаарлыг татсан. Дараа нь Өмнөд Солонгосын хамгийн олон хүн амтай Кёнги мужийн захирагчаар ажиллаж, цар тахлын үед хэрэгжүүлсэн бодлогоороо нэр хүндээ өсгөсөн юм. 2022 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тун бага саналын зөрүүгээр ялагдсан ч Ардчилсан намын даргаар үлдэж, 2025 онд болсон ээлжит сонгуулиар ялалт байгуулан Ерөнхийлөгчөөр сонгогджээ. Түүний Засгийн газар эдийн засгийн сэргэлт, хиймэл оюун ухаан, өндөр технологи, нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдал болон прагматик гадаад бодлогыг тэргүүлэх чиглэл болгож байна.
15 жилийн дараах Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн айлчлал
Энэ удаагийн төрийн айлчлал түүхэн ач холбогдолтой. Учир нь хамгийн сүүлд 2011 онд тухайн үеийн Ерөнхийлөгч И Мён Баг Монгол Улсад төрийн айлчлал хийснээс хойш 15 жил өнгөрч байна. 2011 оны айлчлалын үеэр хоёр улс харилцаагаа Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэж, уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, хөгжлийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцож байв.
Харин өнөөдөр нөхцөл байдал эрс өөр болжээ. Дэлхий нийт чухал ашигт малтмалын төлөө өрсөлдөж, хиймэл оюун болон хагас дамжуулагчийн үйлдвэрлэл эдийн засгийн аюулгүй байдлын гол асуудал болсон. Мөн Орос-Украины дайн, Солонгосын хойгийн хурцадмал байдал зэрэг нь Зүүн хойд Азийн стратегийн орчныг бүхэлд нь өөрчилсөн юм.
Ийм нөхцөлд И Жэ Мёны айлчлал нь зөвхөн бэлгэдлийн айлчлал бус, хоёр улсын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах боломж гэж үзэж болно. Түүнчлэн энэ нь Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойших түүний Монголд хийж буй анхны айлчлал учраас шинэ Засгийн газрын Монгол болон Зүүн хойд Азийн бүс нутагт баримтлах бодлогын нэгэн илэрхийлэл болох юм.
Энэ удаагийн айлчлалын гол зорилго юу вэ?
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн Тамгын газрын мэдээлснээр айлчлал гурван үндсэн чиглэлд төвлөрөх аж.
Нэгдүгээрт, стратегийн түншлэлийг шинэ шатанд гаргах.
Хоёр улсын төрийн тэргүүн "Солонгос, Монголын харилцааны Алтан үе" хамтарсан тунхаглал гаргаж, 2030 он гэхэд хоёр улсын иргэдийн харилцан зорчих урсгалыг жилд 500 мянгад хүргэх зорилтыг дэвшүүлэхээр төлөвлөжээ.
Хоёрдугаарт, эдийн засгийн бодит хамтын ажиллагааг өргөжүүлэх.
Монгол Улс нь зэс, газрын ховор элемент зэрэг чухал ашигт малтмалын баялаг нөөцтэй бол Өмнөд Солонгос эдгээр түүхий эдийг өндөр технологийн үйлдвэрлэлд ашигладаг дэлхийн тэргүүлэх орнуудын нэг юм. Иймээс уул уурхайн хамтын ажиллагаа, нийлүүлэлтийн сүлжээ, хүнсний аюулгүй байдал, эрүүл мэнд, шинжлэх ухаан, технологи зэрэг салбаруудын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцэхээр байна.
Үүний зэрэгцээ төр, хувийн хэвшлийн төлөөлөл оролцох Солонгос-Монголын бизнес форум зохион байгуулагдах нь эдийн засгийн хамтын ажиллагаа айлчлалын хамгийн чухал сэдвүүдийн нэг болохыг харуулж байна.
Хэрэв талууд Монголын ашигт малтмалын нөөцийг Өмнөд Солонгосын өндөр технологийн үйлдвэрлэлтэй холбож, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухааны хамтын ажиллагааг өргөжүүлж чадвал энэ айлчлал хоёр улсын стратегийн түншлэлийн шинэ үеийн эхлэл болж үлдэх боломжтой.

Хүрэлбаатар БЯМБАЖАРГАЛ

Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2026-07-08