1 FUEL SALES CAPPED AT 50,000 MNT UNDER PLATE RULE WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/08/05      2 PUBLIC INPUT TO BE INCORPORATED INTO 2027 EDUCATION SECTOR BUDGET WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/05      3 HISTORICAL BREAKTHROUGH: MONGOLIA AND CHINA UNITE ENERGY NETWORKS FOR THE FIRST TIME WWW.OPEN.KG PUBLISHED:2026/08/05      4 EMERGENCY WEATHER WARNING: MONGOLIA TO BE HIT BY ABNORMAL HEAT, THUNDERSTORMS, AND A SHARP RISE IN RIVER WATER LEVELS WWW.OPEN.KG PUBLISHED:2026/08/05      5 1,439.2 KG OF PRECIOUS METALS PURCHASED LAST MONTH WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/05      6 MONGOLIA TO CHAIR COP17, STEERING GLOBAL ENVIRONMENTAL TALKS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/05      7 TOURISM INDUSTRY ASSOCIATIONS URGE IMMEDIATE IMPROVEMENT IN FUEL SUPPLY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/05      8 FUEL SALES RESTRICTED TO ODD-EVEN LICENSE PLATE SYSTEM WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/05      9 KOREAN LAW FIRMS BOOST MONGOLIA PRO BONO WITH NEW SUPPORT CENTER WWW.BIZ.CHOSUN.COM PUBLISHED:2026/08/05      10 MONGOLIA ATTRACTS NEARLY 569,000 FOREIGN TOURISTS THROUGH JULY WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/08/05      З.МЭНДСАЙХАН: МАХ, УЛААНБУУДАЙ, ХҮНСНИЙ НОГООГ НӨӨЦӨЛНӨ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/08/05     АИ92-ИЙН 11, АИ95-ИЙН 13 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/05     ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙГ НЭГ ЭХ ҮҮСВЭРЭЭС ХУДАЛДАН АВАХ ЖУРМЫГ БАТАЛЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/05     ЗАСГИЙН ГАЗАР: БҮХ ТӨРЛИЙН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАТВАРЫГ ТЭГЛЭЖ, НЭЭЛТТЭЙ ГААЛИЙН БОДЛОГО ХЭРЭГЖИНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/05     ОРОСТ БОЛОВСРУУЛСАН НЕФТИЙН ХЭМЖЭЭ 30 ГАРУЙ ХУВИАР БУУРЧЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/05     ӨНГӨРСӨН САРД 1,439.2 КГ ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЧЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/05     Н.УЧРАЛ: БҮСИЙН ЧУУЛГАН, САЛБАРЫН ОЙ, ФОРУМ, ХУРАЛ ЗЭРЭГ БҮХ АРГА ХЭМЖЭЭГ ЦУЦАЛЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/05     Б.ПҮРЭВДАГВА: АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЗОРИЛГООР ЭРДЭНЭШИШИЙН БАРЬЦАЛДУУЛАГЧ АШИГЛАНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/08/05     Б.ДУЛАМСҮРЭН: МОНГОЛ АЯЛАХАД АЮУЛГҮЙ УЛС ГЭСЭН НЭР ХҮНДЭЭ АЛДАХ ЭРСДЭЛД ОРООД БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/05     НИЙСЛЭЛИЙН ӨР 4.6 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/05    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Засгийн газар: Бүх төрлийн газрын тосны бүтээгдэхүүний татварыг тэглэж, нээлттэй гаалийн бодлого хэрэгжинэ www.itoim.mn

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаар сайд нар мэдээлэл хийлээ. Дэлхийн геополитикийн нөхцөл байдлаас үүдсэн шатахууны хомсдолыг хэрхэн даван туулах, нөөц бүрдүүлэлтийг сайжруулах хүрээнд төсөвт байгууллагуудын зардлыг эрэмбэлэхээр болжээ.
Сангийн сайд З.Мэндсайхан: Бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарын зардлыг гурван үе шаттай эрэмбэлж, эхлээд зайлшгүй гарах ёстой зардлыг гаргана. Зардлыг эрэмбэлэх асуудлыг манай яам хариуцаж, ойрын хугацаанд тодорхой болгоно. Нэн тэрүүнд шатахуун болон махны нөөц бүрдүүлэлтэд хөрөнгө зарцуулна. Мөн гурил болон гурилан бүтээгдэхүүний нөөц бэлтгэлийг хангах хүрээнд улаанбуудайн нөөц бэлтгэнэ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: Ерөнхий сайдын тушаалаар шатахууны хангамж, нөөцийг сайжруулах Шуурхай штаб байгуулан ажиллаж байна. Хүртээмжийг сайжруулах асуудалд анхаарч, иргэд олон нийтийн дунд дахь бухимдлыг бууруулах чиглэлд ажиллаж байна. Улаанбаатар хотод наймдугаар сарын 15 хүртэл автомашины дугаарын тэгш, сондгойгоор шатахуун олгож, нэг удаадаа 50 мянган төгрөгөөр цэнэглэх арга хэмжээг авсан. Энэ хүрээнд шатахуун түгээх станцууд дээрх оочир буурч, иргэдэд очих шатахууны хүртээмж нэмэгдсэн үр дүн гарч байна.
Шатахуун түгээх станцуудад түгээлт хэвийн хийгдэж байгаа бөгөөд шатахуун шинээр цэнэглэсний дараа түгээх станцууд 12 цагийн дараа хэрэглэгчид олгох заалттай байдаг. Түгээх станцууд дээрх оочир дарааллаас болж дараагийн цэнэглэлт болох хүртэл энэ горим алдагдаж байсан ч дээрх арга хэмжээг авснаар ШТС-уудын цэнэглэлт өдрөө дааж, хэвийн болсон. Цаашид шатахуун түгээх станцууд дээрх оочирлолтыг гаргадаг аппликейшныг ашиглахаар ажиллаж байна.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хоёр тогтоол батлагдлаа.
Нэгд, дэлхийн нөхцөл байдал хүнд байна. Манай улс шатахууныхаа 97 хувийг ОХУ-аас авдаг. Өнөөдрийн байдлаар 200 орчим ААН шатахуун ипмпортлох зөвшөөрөлтэй ч 20 хүрэхгүй нь гаднаас шатахуун олж ирж чадаж байна. Шатахууны импортын зөвшөөрлийг бүгдэд нээлттэй болгооч гэдэг асуудлыг тавьж байна. Бид нээлттэй гаалийн бодлого явуулах чиглэлээр Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын хэлэлцэж баталлаа. Энэ хүрээнд газрын тосны бүтээгдэхүүнийг хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрүүлэх ажлыг түргэн шуурхай явуулах нээлттэй гаалийн бодлого хэрэгжүүлэхийг Гаалийн ерөнхий газарт даалгаж байна.  10, 100, 200, 50 литрээр нь ард иргэд боломжтой бол оруулж ирж болно гэсэн үг. Стандарт, аюулгүй байдлаа хангаад оруулж ирэхэд Гаалийн байгууллага хүндрэл үүсгэхгүй байх чиглэлийн зохион байгуулах үүрэг чиглэлийг өглөө.
Хоёрт, бүх төрлийн газрын тосны бүтээгдэхүүний гаалийн татварыг тэглэж байна. Монгол Улсын бүх боомтод үйлчилнэ. БНХАУ-аас авч байгаа шатахуун ОХУ-аас авч байгаа үнээс хоёр дахин өндөр өртөгтэй байгаа. Нэг литр АИ-95 автобензин 5600 төгрөгийн өртөгтэй орж ирэхээр байгаа. Засгийн газрын баримталж байгаа бодлого бол шатахууны хангалтыг тогтмолжуулна. Харин үнэ тарифтай холбоотой асуудлыг одоогоор ярих ямар ч боломж алга. Олдож байгаа газраас нь газрын тосны бүтээгдэхүүн авна. БНСУ-тай дипломат уулзалт хийж, аж ахуйн нэгжүүд хоорондоо хамтын ажиллагаа тогтоож, урьдчилсан байдлаар нийт хэрэглээнийхээ 20 хувьтай тэнцэх газрын тосны бүтээгдэхүүн авахаар тохиролцсон. Бусад улс орнуудтай шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх яриа хэлэлцээ байнга хийж байна.

Ганболд БАТЖАРГАЛ
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.



Нийтэлсэн огноо2026-08-05