1 FUEL SALES CAPPED AT 50,000 MNT UNDER PLATE RULE WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/08/05      2 PUBLIC INPUT TO BE INCORPORATED INTO 2027 EDUCATION SECTOR BUDGET WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/05      3 HISTORICAL BREAKTHROUGH: MONGOLIA AND CHINA UNITE ENERGY NETWORKS FOR THE FIRST TIME WWW.OPEN.KG PUBLISHED:2026/08/05      4 EMERGENCY WEATHER WARNING: MONGOLIA TO BE HIT BY ABNORMAL HEAT, THUNDERSTORMS, AND A SHARP RISE IN RIVER WATER LEVELS WWW.OPEN.KG PUBLISHED:2026/08/05      5 1,439.2 KG OF PRECIOUS METALS PURCHASED LAST MONTH WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/05      6 MONGOLIA TO CHAIR COP17, STEERING GLOBAL ENVIRONMENTAL TALKS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/05      7 TOURISM INDUSTRY ASSOCIATIONS URGE IMMEDIATE IMPROVEMENT IN FUEL SUPPLY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/05      8 FUEL SALES RESTRICTED TO ODD-EVEN LICENSE PLATE SYSTEM WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/05      9 KOREAN LAW FIRMS BOOST MONGOLIA PRO BONO WITH NEW SUPPORT CENTER WWW.BIZ.CHOSUN.COM PUBLISHED:2026/08/05      10 MONGOLIA ATTRACTS NEARLY 569,000 FOREIGN TOURISTS THROUGH JULY WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/08/05      З.МЭНДСАЙХАН: МАХ, УЛААНБУУДАЙ, ХҮНСНИЙ НОГООГ НӨӨЦӨЛНӨ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/08/05     АИ92-ИЙН 11, АИ95-ИЙН 13 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/05     ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙГ НЭГ ЭХ ҮҮСВЭРЭЭС ХУДАЛДАН АВАХ ЖУРМЫГ БАТАЛЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/05     ЗАСГИЙН ГАЗАР: БҮХ ТӨРЛИЙН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАТВАРЫГ ТЭГЛЭЖ, НЭЭЛТТЭЙ ГААЛИЙН БОДЛОГО ХЭРЭГЖИНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/05     ОРОСТ БОЛОВСРУУЛСАН НЕФТИЙН ХЭМЖЭЭ 30 ГАРУЙ ХУВИАР БУУРЧЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/05     ӨНГӨРСӨН САРД 1,439.2 КГ ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЧЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/05     Н.УЧРАЛ: БҮСИЙН ЧУУЛГАН, САЛБАРЫН ОЙ, ФОРУМ, ХУРАЛ ЗЭРЭГ БҮХ АРГА ХЭМЖЭЭГ ЦУЦАЛЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/05     Б.ПҮРЭВДАГВА: АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЗОРИЛГООР ЭРДЭНЭШИШИЙН БАРЬЦАЛДУУЛАГЧ АШИГЛАНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/08/05     Б.ДУЛАМСҮРЭН: МОНГОЛ АЯЛАХАД АЮУЛГҮЙ УЛС ГЭСЭН НЭР ХҮНДЭЭ АЛДАХ ЭРСДЭЛД ОРООД БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/05     НИЙСЛЭЛИЙН ӨР 4.6 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/05    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Эм, эмнэлгийн хэрэгслийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталлаа www.itoim.mn

Засгийн газрын хуралдаанаар эм, эмнэлгийн хэрэгслийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталлаа. Энэхүү шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд Э.Батшугар мэдээлэл өглөө.
Тэрээр "Эрүүл мэндийн яамнаас иргэдийн өргөн хэрэглээний болон тасалдах эрсдэлтэй зарим төрлийн эмийг нэг эх үүсвэрээс, чанарын өндөр стандарттай үйлдвэрлэгчээс хямд үнээр, төвлөрсөн байдлаар худалдан авах шинэ журмыг баталлаа.
Хэд хэд бүлэг эмүүдийг нэг эх үүсвэрээр худалдан авна. Нэмэлт, шаардлагатай эмнэлэгийн бүтээгдэхүүн болон өндөр үнэтэй эм, өдөр тутам хэрэглэдэг эмнүүд, тасалдах эрсдэлтэй эм зэргээр нэг эх үүсвэрийн худалдан авалт хийнэ.
ЮНИСЕФ болон олон улсын байгууллагаар дамжуулан эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээнд түгээмэл хэрэглэдэг даралтны эм, антибиотик болон зардал өндөр, нэн шаардлагатай, тасалдал үүсэх өндөр эрсдэлтэй эмийг чанартай, боломжийн үнээр нэгдсэн худалдан авалтаар шууд нийлүүлэх боломжтой.
Мөн тасалдал үүсэх эсдэлд ороод байсан гемофилийн эсрэг эмийг уг санамж бичгийн хүрээнд худалдан авах юм. Гемофилийн эсрэг эмийг цус бүлэгнэлтийн эмгэгтэй өвчтөнд тогтмол тарьж, цус алдалтаас сэргийлэх, цус алдалтыг эмчлэхэд хэрэглэдэг. Мөн уналт таталтын эсрэг эмүүдийг ч нэгдсэн худалдан авалтаар нийлүүлэх эмийн жагсаалтад оруулж байна. Гемофилийн эсрэг эм манай улсад өндөр өртөгтэй байдаг. Үүнийг бид АНУ-ын компаниас худалдан авахдаа 350 сая орчим төгрөг хэмнэж, худалдан авсан. Нэгдсэн худалдан авалт хийснээр бид асар өндөр өртгийг хэмнэх боломжтой. Нэг эх үүсвэрийн худалдан авалттай болсноор улсын төсвийг хэмнэхээс гадна өндөр чанартай, ДЭМБ-ын хатуу зохицуулалттай улс орнуудаас худалдаж авна гэсэн үг.
Энэхүү журам хэрэгжсэнээр нэн хэрэгтэй, өндөр өртөгтэй эмнүүдийг нэгдсэн худалдан авалтаар эмнэлэг, эмийн сангаар хангана. Үр дүнд нь иргэд чанартай, баталгаатай эмийг боломжийн үнээр авах юм" гэлээ.

Батхуяг МӨНХЗУЛ

Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2026-08-05