1 NEARLY 82 PCT OF MONGOLIA'S TOTAL TERRITORY AFFECTED BY DESERTIFICATION, LAND DEGRADATION WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/08/14      2 THE HELICOPTER THAT HELPED TOPPLE MONGOLIA’S PRIME MINISTER LINKED TO LEX OIL SCHEME WWW.EUREPORTER.CO PUBLISHED:2026/08/14      3 BAGAKHANGAI–KHUSHIG VALLEY–EMEELT RAILWAY TO OPEN NEXT MONTH WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/13      4 MONGOLIA'S CENTRAL BANK TIGHTENS MONETARY POLICY: KEY RATE INCREASED TO 12.5% WWW.OPEN.KG PUBLISHED:2026/08/13      5 KOREAN HOSPITALS EXPAND MEDICAL OUTREACH IN MONGOLIA, SHIFT FOCUS TO LOCAL CAPACITY WWW.KOREABIOMED.COM PUBLISHED:2026/08/13      6 BORDER TOWNS BRIDGED BY MORE THAN A ROAD WWW.CHINADAILY.COM.CN PUBLISHED:2026/08/13      7 MONGOLIA USES UN PASSENGER DATA SYSTEM TO IDENTIFY SMUGGLING, DRUG TRAFFICKING AND OTHER BORDER THREATS WWW.HSTODAY.US PUBLISHED:2026/08/13      8 MONGOLIA'S LOST OPPORTUNITIES FROM COPPER WWW.MONGOLIANMININGJOURNAL.COM PUBLISHED:2026/08/13      9 AIR CHINA C919 LANDS IN MONGOLIA USING BILATERAL AIRWORTHINESS WORKAROUND WWW.TECHTIMES.COM PUBLISHED:2026/08/13      10 43,000 PASSENGER CARS IMPORTED IN THE FIRST HALF OF 2026 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/08/12      ҮСХ: НЕФТИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНИЙГ ДАГАН ГОЛ НЭРИЙН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ ӨСӨХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/16     "TMK ENERGY" КОМПАНИЙН ХИЙН ОЛБОРЛОЛТ НЭМЭГДЭЖ, ЦАХИЛГААН БОЛОН ДИЗЕЛЬ ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭХ ҮЕ ОЙРТЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/16     УЛСЫН ТӨСВИЙН ОРЛОГО, ТУСЛАМЖИЙН ХЭМЖЭЭ 3.3 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/16     МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ЭСЯ-НААС СЭРЭМЖҮҮЛЭГ ГАРГАЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/16     ГАДААД ИРГЭД РҮҮ ХАЛДСАН ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/16     ТӨЛБӨРИЙН ТЭНЦЛИЙН УРСГАЛ ДАНС 207.2 САЯ АМ.ДОЛЛАРЫН АШИГТАЙ ГАРЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/13     ГЕГ: ГААЛИЙН ЗӨРЧИЛ ӨНГӨРСӨН ОНООС 18 ХУВИАР ӨССӨН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/13     ГАДААД УЛСАД ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАХ МОНГОЛ ИРГЭДИЙН ТОО 58.2 ХУВИАР БУУРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/13     ШХАБ-Д ХАРИЛЦААГАА АХИУЛАХ ХАМГИЙН БОЛОМЖИТ НЭР ДЭВШИГЧИД НЬ МОНГОЛ, АЗЕРБАЙЖАН ГЭВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/13     “BYD” -ИЙН ТАНИЛЦУУЛСАН БАТАРЕЙД СУУРИЛСАН НИЙТИЙН ТЭЭВРИЙН "SKY SHUTTLE" ТӨСЛИЙГ УЛААНБААТАР ХОТ ДЭМЖИНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/13    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

"TMK Energy" компанийн хийн олборлолт нэмэгдэж, цахилгаан болон дизель түлш үйлдвэрлэх үе ойртлоо www.itoim.mn

Австралийн "TMK Energy" компанийн Монголын өмнөд хэсэгт хэрэгжүүлж буй "Гурвантэс XXXV" нүүрсний давхаргын метан хийн төсөл ахицтай үргэлжилж байна. Тус компани хийн олборлолтоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ олборлосон хийг цахилгаан үйлдвэрлэлд ашиглах замаар арилжааны үйл ажиллагаагаа эхлүүлэхээр бэлтгэж байгаа аж.
Компанийн мэдээлснээр долдугаар сард хийн олборлолтын хоногийн дундаж хэмжээ өмнөх сараас 5 хувиар өсөж, 778 шоо метр буюу ойролцоогоор 27,500 стандарт куб футэд хүрчээ. Харин наймдугаар сард хоногийн олборлолт 800 шоо метрээс давсан байна. Ингэснээр "TMK Energy"-ийн дараагийн зорилт болох хоногт тогтмол 850 шоо метр буюу 30,000 стандарт куб фут хий олборлох түвшинд ойртож байгаа юм.
Мөн хоногт дунджаар 441 баррель ус олборлож байгаа нь орд хүлээлтийн дагуу ажиллаж байгааг харуулж байна. Нүүрсний давхаргаас ус зайлуулахын хэрээр даралт буурч, нүүрсэнд агуулагдах метан хий ялгарч, олборлолтын цооног руу урсан ордог.
Компанийн мэдээлснээр долдугаар сард нэг олборлолтын цооног насос солих шаардлагатай болсон бөгөөд цахилгаан эрчим хүч хэд хэдэн удаа тасарсан ч хийн олборлолт нэмэгдсэн байна.
Хийг цахилгаан үйлдвэрлэхэд ашиглана
Хийн олборлолт нэмэгдэж байгаатай зэрэгцэн "TMK Energy" болон Монголын түнш Дашваанжил групп хийг цахилгаан эрчим хүч болгон хувиргах төслийн инженерчлэл, зураг төслийн ажлыг дуусгажээ. Арилжааны гэрээнүүдийг эцэслэн байгуулж, аравдугаар сард төлөвлөсөн хөрөнгө оруулалтын эцсийн шийдвэрийг гаргавал уг төсөл арванхоёрдугаар сард ашиглалтад орох төлөвтэй байна.
Төслийн хүрээнд "TMK Energy" өөрийн олборлосон хийг ашиглан цахилгаан үйлдвэрлэж, дизель түлш болон гаднын цахилгаан эрчим хүчнээс хамааралтай алслагдсан уул уурхайн үйл ажиллагаанд нийлүүлэх юм.
Ингэснээр компани олборлосон хийгээ шууд цахилгаан үйлдвэрлэлд ашиглан арилжааны эргэлтэд оруулах эхний алхмаа хийх боломжтой болно. TMK Energy-ийн гүйцэтгэх захирал Дугал Фергюсон “Хийн олборлолт сар бүр тогтвортой нэмэгдэж, 2026 оны олборлолтын зорилтдоо хүрэх чиглэлд ахиц гарсаар байна” гэжээ.
Шинэ цооног өрөмдөнө
Мөн тус компани АНУ-ын газрын тосны инженер Стив Скиннерийг үйл ажиллагаа хариуцсан захирлаар томилж, техникийн багаа бэхжүүлсэн байна. Скиннер эрчим хүчний салбарт 25 гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд нүүрсний давхаргын метан хийн олборлолтоороо алдартай АНУ-ын Сан-Хуанийн сав газарт ажиллаж байжээ.
Тэрээр Гурвантэс төслийг хийн нөөцийн боломжийг туршиж, баталгаажуулах шатнаас арилжааны хэмжээний хийн олборлолт, цахилгаан үйлдвэрлэлийн шатанд шилжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэх юм.
"TMK Energy" 2026 оны ажлын хөтөлбөрийн хүрээнд хоёр хүртэлх шинэ олборлолтын цооног өрөмдөхөөр төлөвлөжээ. Мөн одоо ашиглаж буй цооногуудыг жижиг диаметртэй хоолой болон насосоор дахин тоноглож, урт хугацаанд олборлолтын үр ашгийг нэмэгдүүлэхээр ажиллана гэв.
Шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг бүгдийг нь бэлтгэсэн бөгөөд ойрын хэдэн долоо хоногт Монголд тээвэрлэж эхлэхээр төлөвлөж байна. Өрөмдлөгийн гүйцэтгэгчээр сонгогдсон Major Drilling компани гэрээний эцсийн хэлэлцээрийг хийж байгаа аж. Шинэ өрөмдлөгийн хөтөлбөрийн зорилго нь туршилтын олборлолтын үеэр хүрсэн үр дүнг илүү өргөн талбайд давтан гаргах боломжтой эсэхийг шалгах юм.
Монголын дотоодын зах зээлд хийгээ борлуулах боломжтой
"TMK Energy" компани Гурвантэс төслийг “батлах, мөнгөжүүлэх, өргөжүүлэх” гэсэн үе шаттай стратегийн дагуу хөгжүүлж байна.
Өөрөөр хэлбэл, компани шууд томоохон хэмжээний олборлолт эхлүүлэхийн оронд эхлээд туршилтын олборлолтоор ордын онцлогийг судалж, олборлосон хийгээр цахилгаан үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлэх замаар арилжааны загвараа туршиж байна. Үүний дараа олборлолтын цар хүрээг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
"Гурвантэс XXXV" төслийн бас нэг давуу тал нь томоохон уул уурхайн компаниуд төвлөрсөн бүсэд байрладаг явдал юм. Тиймээс TMK Energy олборлосон хийгээ холын зах зээлд экспортлохоос өмнө Монголын дотоодын эрчим хүчний хэрэгцээнд ашиглаж, эх үүсвэртэй нь ойр зах зээлд борлуулах боломжтой.
Эх сурвалж: https://www.smh.com.au/business/companies/tmk-gas-flows-rise-as-mongolia-power-play-takes-shape-20260811-p60nc7.html

Хүрэлбаатар БЯМБАЖАРГАЛ

Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2026-08-16