1 CURRENT ACCOUNT RECORDS USD 207.2 MILLION SURPLUS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/17      2 TS.SANDAG-OCHIR: ABOUT MNT 250 BILLION ALLOCATED FROM STATE BUDGET FOR COP17 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/08/17      3 RUSSIA POSITIONS TRANS-SIBERIAN AND ASIAN RAIL ROUTES FOR SLOW TOURISM GROWTH WWW.NOMADLAWYER.ORG PUBLISHED:2026/08/17      4 KAZAKHSTAN PRESENTS TOKAYEV’S WATER INITIATIVE TO MONGOLIA WWW.DKNEWS.KZ PUBLISHED:2026/08/17      5 CHINA-MONGOLIA CROSS-BORDER TOUR OPENS BETWEEN ERENHOT, ZAMYN-UUD WWW.BASTILLEPOST.COM PUBLISHED:2026/08/17      6 COP17 IN MONGOLIA: WHY A LESSER-KNOWN UN SUMMIT MATTERS FOR LAND, WATER AND FOOD WWW.AA.COM.TR/ PUBLISHED:2026/08/17      7 RUSSIAN MAN SENT TO PROSECUTORS IN CUSTODY FOR RAPING UNCONSCIOUS MONGOLIAN WOMAN NEAR HONGDAE CLUB WWW.MBIZ.HERALDCORP.COM PUBLISHED:2026/08/17      8 NEARLY 82 PCT OF MONGOLIA'S TOTAL TERRITORY AFFECTED BY DESERTIFICATION, LAND DEGRADATION WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/08/14      9 THE HELICOPTER THAT HELPED TOPPLE MONGOLIA’S PRIME MINISTER LINKED TO LEX OIL SCHEME WWW.EUREPORTER.CO PUBLISHED:2026/08/14      10 BAGAKHANGAI–KHUSHIG VALLEY–EMEELT RAILWAY TO OPEN NEXT MONTH WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/13      ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ОРЛОГО 100 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БУУРЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/17     “Т.ДОРЖХАНД 790 САЯАР ЦАХИЛГААН ЭКСПОРТЛОХ СТРАТЕГИ БОЛОВСРУУЛАХ ТЕНДЕР ЗАРЛАСАН” WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/17     ҮСХ: НЕФТИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНИЙГ ДАГАН ГОЛ НЭРИЙН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ ӨСӨХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/16     "TMK ENERGY" КОМПАНИЙН ХИЙН ОЛБОРЛОЛТ НЭМЭГДЭЖ, ЦАХИЛГААН БОЛОН ДИЗЕЛЬ ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭХ ҮЕ ОЙРТЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/16     УЛСЫН ТӨСВИЙН ОРЛОГО, ТУСЛАМЖИЙН ХЭМЖЭЭ 3.3 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/16     МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ЭСЯ-НААС СЭРЭМЖҮҮЛЭГ ГАРГАЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/16     ГАДААД ИРГЭД РҮҮ ХАЛДСАН ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/16     ТӨЛБӨРИЙН ТЭНЦЛИЙН УРСГАЛ ДАНС 207.2 САЯ АМ.ДОЛЛАРЫН АШИГТАЙ ГАРЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/13     ГЕГ: ГААЛИЙН ЗӨРЧИЛ ӨНГӨРСӨН ОНООС 18 ХУВИАР ӨССӨН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/13     ГАДААД УЛСАД ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАХ МОНГОЛ ИРГЭДИЙН ТОО 58.2 ХУВИАР БУУРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/13    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Онцгой албан татварын орлого 100 тэрбум төгрөгөөр буурчээ www.news.mn

Он гарсаар эхний долоон сард нийгмийн даатгалын орлого, нэмэгдсэн өртөгийн албан татварын орлого нэмэгдэж, онцгой албан татварын орлого буурчээ.

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2026 оны эхний долоон сарын урьдчилсан гүйцэтгэлээр 19.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.3 их наяд төгрөгөөр өссөн. Харин тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 17.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.7 их наяд төгрөгөөр тус тус өссөн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Харин нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2026 оны эхний долдугаар сард 19.5 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан байна. 

Татварын нийт орлого 2026 оны эхний долоон сард 16 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.5 их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд нийгмийн даатгалын орлого 479 тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/ 400 тэрбум төгрөг, орлогын албан татварын орлого 444.5 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн аж.

Харин онцгой албан татварын орлого 102.8  тэрбум төгрөгөөр буурчээ.

Татварын нийт орлогын 31.2 хувийг орлогын албан татвар, 23.3 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар, 22 хувийг нийгмийн даатгалын орлого, долоог хувийг гадаад үйл ажиллагааны орлого, 3.3 хувийг онцгой албан татварын орлого, 13.2 хувийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого тус  тус бүрдүүлж байна. Орлогын албан татварын 63.8 хувийг ААНОАТ, 36.2 хувь (буцаан олголтыг оруулсан дүнгээр)–ийг ХХОАТ–ын орлого бүрдүүлж байна. 

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2026 оны эхний долоон сард 19.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.6 их наяд төгрөгөөр өсчээ. Зарлага өсөхөд бараа үйлчилгээний зардал болон хөрөнгийн зардал өссөн нь нөлөөлсөн байна. Тодруулбал, үйлчилгээний зардал өмнөх оны мөн үеэс 1.1 их наяд төгрөг, хөрөнгийн зардал 858.8 тэрбум төгрөгөөр, урсгал шилжүүлэг 551 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. 



Нийтэлсэн огноо2026-08-17