1 FITCH AFFIRMS MONGOLIA AT 'B+'; OUTLOOK STABLE WWW.FITCHRATINGS.COM  PUBLISHED:2026/08/20      2 UNLOCKING MONGOLIA'S UNDERGROUND COPPER WWW.RIOTINTO.COM PUBLISHED:2026/08/19      3 MONGOLIA APOLOGISES AFTER CHINA RAISES SECURITY CONCERNS ABOUT PROTESTERS AT OIL CAMP WWW.SCMP.COM PUBLISHED:2026/08/19      4 SPOTLIGHT ON UN DESERTIFICATION SUMMIT AS IT MULLS HOW TO SPEND $12BN WAR CHEST WWW.THEGUARDIAN.COM PUBLISHED:2026/08/19      5 81.9% OF MONGOLIA AFFECTED BY DESERTIFICATION, 0.9% “SEVERE” WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/19      6 GOVERNMENT APPROVES SECURITY MEASURES, SPECIAL TAX BENEFITS FOR OIL REFINERY PROJECT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/19      7 149TH SCHOOL TO INSTALL SOLAR POWER SYSTEM WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/19      8 MONGOLIA PUSHES TO COMPLETE RAIL BYPASS AROUND ULAANBAATAR WWW.INTELLINEWS.COM PUBLISHED:2026/08/19      9 BUDGET DEFICIT HITS 3-YEAR HIGH WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/08/19      10 CITY NEEDS A CONSTRUCTION HEIGHT LIMIT LAW WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/08/19      ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР ХУВИЙН ХЭВШЛЭЭ ДЭМЖИХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/20     ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ ДОТООДЫН ЦЭРГИЙН ХАМГААЛАЛТАД АВЧ, ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ХЭЛБЭРТ ШИЛЖҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/19     МОНГОЛ УЛСАД ЭРЧИМ ХҮЧНИЙ ДАТА ТӨВИЙГ БАЙГУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/19     ТӨРИЙН ӨМЧИЙН КОМПАНИУДЫН ТОДОРХОЙ ХУВИЙГ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ГАРГАНА ГЭВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/19     GUARDIAN: COP17 ХУРЛЫН ҮЕЭР 12 ТЭРБУМ ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН ЗАРЦУУЛАЛТЫГ ШИЙДНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/19     ЦЕГ: ЭНЭ ОНД 350 ШОНХОР ШУВУУ АГНАХ ЭРХИЙГ ДӨРВӨН УЛСЫН 24 ИРГЭНД ОЛГОСОН WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/19     АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОСОН 71 ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/19     ТӨРӨЛТ 3.8 ХУВИАР БУУРЧ, НАС БАРАЛТ 1.4 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/19     Б.ПҮРЭВДАГВА: ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТААР ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦООГҮЙ ӨДРҮҮДИЙГ ТАТВАРААС ХАСАХ ТООЦООЛОЛ ХИЙЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/19     МОНГОЛ ОРНЫ НУТАГ ДЭВСГЭРИЙН 81.9 ХУВЬ НЬ ЦӨЛЖИЛТӨД ӨРТӨӨД БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/18    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Шадар сайд Н.Номтойбаяр хувийн хэвшлээ дэмжихийг үүрэг болголоо www.news.mn

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр /2026.08.19/ аймгуудын Засаг дарга, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, орон нутагт тулгамдаж буй, шийдвэрлэх нэн шаардлагатай асуудлын талаар цахимаар хуралдлаа.

Аймгуудаас өвөлжилтийн бэлтгэл болон улсын төсөвт тусгах шаардлагатай нийт 205 төсөл, арга хэмжээний санал ирүүлсэн. Эдгээр саналыг холбогдох яамдад хуваарилан, шийдвэрлэлтийг зохион байгуулж байна. Үүнээс эрчим хүч, дулаан хангамж, инженерийн шугам сүлжээний 48 төсөл, арга хэмжээг 2027 оны улсын төсөвт тусгуулахаар Сангийн яаманд хүргүүлжээ.

Тухайлбал, Булган аймагт дулааны цахилгаан станцын тарифын зохицуулалттай холбоотой 9.4 тэрбум төгрөгийн өр төлбөр үүссэн, станцын хоёр зуух бүрэн хүчин чадлаар ажиллах боломжгүй талаар дүгнэлт гарсан байна. Эрчим хүчний яамнаас хэрэглэгчийн тарифыг зохистой тогтоогоогүйгээс авлагын асуудал үүссэн бөгөөд шийдвэрлэхээр ажиллаж байгааг мэдээлэв.

Дорнод аймаг замын ажлын гүйцэтгэл, үлдэгдэл санхүүжилтийн асуудал, Говьсүмбэр аймаг дулааны цахилгаан станц, сургууль, цэцэрлэгийн барилга, замын ажил, Хөвсгөл аймаг 100 ортой хүүхдийн эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулах, Ханх чиглэлийн замын ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудлыг танилцууллаа. Хөвсгөл аймгийн хүүхдийн эмнэлгийн барилгын ажил 2019 оноос эхэлсэн бөгөөд ашиглалтад оруулахад шаардлагатай 3.2 тэрбум төгрөгийг 2027 оны төсвийн төсөлд тусгуулахаар санал хүргүүлжээ.

Орхон аймаг дулааны шугам сүлжээний шинэчлэл, сургууль, цэцэрлэгийн дулаан алдагдлыг бууруулах шаардлагатайг танилцуулсан бол Өмнөговь аймаг орон нутагт санхүүгийн болон худалдан авах ажиллагааны эрх мэдлийг нэмэгдүүлэх, хадлантай холбоотой шатахууны хангамжийг тогтвортой байлгах асуудлыг хөндлөө.

Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү Баян-Өлгий, Ховд аймагт бүртгэгдсэн САТ-1 төрлийн шүлхий өвчний голомттой холбоотой гарсан зардлыг мал эмнэлгийн байгууллагаар зардлын тооцоо, холбогдох баримт бичгийг нэгтгэн ирүүлсэний дараа шийдвэрлэнэ гэв.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Хөвсгөл, Архангай аймагт 2025 онд хэрэгжүүлсэн малын эрүүл мэнд, дархлаажуулалтын он дамжсан өр төлбөрийг шийдвэрлэхээр ажиллаж буйгаа хэллээ.

Шадар сайд Н.Номтойбаярын зүгээс Монгол Улсын Ерөнхий сайдын “дуусдаггүй яриаг дуусгая” гэсэн зарчим дагуу жил бүр аймгуудад тулгамддаг, уламжлал мэт тогтчихсон сэдвүүдийг хааж, нэгдсэн шийдэл гаргахаар Засгийн газар ажиллаж буйг онцолж байна. Тэрээр улсын төсвөөр бүхнийг шийдэх бус  орон нутгийн дотоод нөөц, хувийн хэвшлийн оролцоо болон бусад боломжит эх үүсвэрийг ашиглаж асуудлаа шийдвэрлэж, эрэлхийлж ажиллахыг Засаг дарга нарт үүрэг болголоо. Сэлэнгэ, Сүхбаатар, Говь-Алтай аймаг өөрсдийн нөөц боломжоо ашиглаж, асуудлаа шийдэж буй сайн жишгийг нэвтрүүлж байгаа бол зарим аймаг “халамжийн систем”-д орсон мэт бүхий л асуудлаа улсын төсвөөр шийдүүлдэг арга барилтай байгааг засах ёстой гэлээ. Аймгуудад дутуу гүйцэтгэлтэй байгаа спорт цогцолбор, усан бассейн зэрэг төслүүдийг менежментийн гэрээгээр хувийн хэвшилд шилжүүлж, дутуу санхүүжилтээ шийдүүлэх боломж эрэлхийлэн ажиллахыг Засаг дарга нарт үүрэг болгож байна. Монгол Улсын Засгийн газар “Чөлөөлье” бодлогоор эдийн засагт төрийн оролцоог багасгаж, хийж бүтээж чаддаг хувийн хэвшлүүдээ дэмжих чиглэл баримталж байна. Тиймээс орон нутгууд хөрөнгө оруулагчдаа дэмжих, нэн шаардлагатай төсөл, хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд хамтран ажиллах шаардлагатай байгааг Шадар сайд онцоллоо.



Нийтэлсэн огноо2026-08-20