1 MONGOLIA'S INTERNATIONAL BOND MARKET: A STRONG 2026, BUT THE NEXT TEST LIES AHEAD WWW.CAPITALMARKETS.MN PUBLISHED:2026/09/22      2 STATE ENTERPRISE LISTINGS PITCHED TO 150 INVESTORS IN LONDON WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/09/22      3 MONGOLIAN STOCK MARKET MAIN INDICES SHOW POSITIVE MOVEMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/22      4 ARVAIKHEER THERMAL POWER PLANT FUNDING TO BE INCLUDED IN 2027 BUDGET WWW.GOGO.MN PUBLISHED:2026/09/22      5 PRESIDENT U.KHURELSUKH TO MEET WITH MONGOLIANS IN CHICAGO WWW.GOGO.MN PUBLISHED:2026/09/22      6 50 AVIATION PROFESSIONALS TO RECEIVE TRAINING IN CHINA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/21      7 CONTRACT FOR POWER PLANT EXPANSION TO BE CONCLUDED SOON WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/21      8 MONGOLIAN FUEL IMPORTER SHUNKHAI OPENS 100 BILLION TUGRIK BOND SALE WWW.STREAMLINEFEED.CO.KE PUBLISHED:2026/09/21      9 PRESIDENT KHURELSUKH UKHNAA DEPARTS TO ATTEND UN GENERAL ASSEMBLY SESSION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/21      10 ADB ALLOCATES $30 MILLION FOR THE DEVELOPMENT OF MONGOLIA'S CASHMERE SECTOR WWW.OPEN.KG PUBLISHED:2026/09/21      АВСТРАЛИЙН ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ДАРГА МОНГОЛД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/22     НҮҮРС ТЭЭВРИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/09/22     ХАСБАНК ЕСБХБ-ТАЙ ЗЭЭЛИЙН ЭРСДЭЛ ХУВААЛЦАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/22     ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРКИЙН ДЦС-ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/09/21     ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.НАЙДАЛАА: ЭНЭ ӨВӨЛ ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧ ДУТАГДАНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/21     БОТАНИКИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН ОРЧИМД БААВГАЙ ОРЖ ИРСЭН МЭДЭЭЛЭЛ БҮРТГЭГДЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/09/21     ИРГЭНИЙ НИСЭХИЙН ДАРГААР Г.БАТБАЯРЫГ ТОМИЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/21     ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН ЧУУЛГАНД ОРОЛЦОХООР ЭХ ОРНООСОО МОРДЛОО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/09/21     МОНГОЛЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН 50 МЭРГЭЖИЛТНИЙГ БНХАУ-Д СУРГАХААР БОЛЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/21     АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/09/21    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Иргэний нисэхийн даргаар Г.Батбаярыг томилжээ www.itoim.mn

Зам, тээврийн сайдын 2026 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “Э.Төрбаярыг ажлаас чөлөөлөх тухай” Б/04, “Г.Батбаяраар албан үүрэг түр орлон гүйцэтгүүлэх тухай” Б/05 дугаар тушаал тус тус гарсантай холбогдуулан Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын үүрэгт ажлыг 2026 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 16.40 цагт Иргэний нисэхийн ерөнхий газрын 204 тоот хурлын танхимд хүлээлцүүлэв.
Ажил хүлээлцүүлэх комиссын бүрэлдэхүүнийг Зам, тээврийн яамны Иргэний нисэхийн бодлого зохицуулалтын газрын дарга З.Туяа ахалж, гишүүдэд Төрийн захиргааны удирдлагын газрын хуулийн ахлах мэргэжилтэн Б.Байгалмаа, Иргэний нисэхийн ерөнхий газрын Захиргаа удирдлага, хууль эрх зүйн газрын дарга Ө.Мөнгөнжигүүр, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Хатанбаатар, Захиргаа удирдлага, хууль эрх зүйн газрын захиргааны ахлах мэргэжилтэн Б.Батчимэг нар хүлээлцүүлсэн ба Иргэний нисэхийн ерөнхий газраас Дэд дарга Ц.Бат, Төлөвлөлт, зохицуулалтын газрын дарга П.Ганболд, Агаарын навигаци, аэродромын стандартын газрын дарга С.Булганцэрэн  нар болон тус газрын нийт ажилтнууд байлцав.
Э.Төрбаяр Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар ажиллах хугацаандаа хийж гүйцэтгэсэн томоохон ажлуудаа дурдаад, энэ хугацаанд дэмжиж ажилласан ИНЕГ-ын удирдлагын баг, хамт олондоо чин сэтгэлээсээ талархал илэрхийлж, шинээр томилогдсон ИНЕГ-ын дарга Г.Батбаярт цаашдын ажилд үйлст нь өндөр амжилт хүслээ.

 



Нийтэлсэн огноо2026-09-21