1 PRESIDENT KHURELSUKH UKHNAA DEPARTS TO ATTEND UN GENERAL ASSEMBLY SESSION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/21      2 ADB ALLOCATES $30 MILLION FOR THE DEVELOPMENT OF MONGOLIA'S CASHMERE SECTOR WWW.OPEN.KG PUBLISHED:2026/09/21      3 JADE GAS TO INVESTIGATE DEEPER EXPLORATION POTENTIAL OF TTCBM PROJECT IN MONGOLIA WWW.SMALLCAPS.COM.AU/ PUBLISHED:2026/09/21      4 EBRD AND EU BOOST SME LENDING IN MONGOLIA WITH €25 MILLION INITIATIVE WWW.NEWS.FUNDSFORNGOS.ORG PUBLISHED:2026/09/21      5 PRESIDENT KHURELSUKH TO ATTEND UN GENERAL ASSEMBLY GENERAL DEBATE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/21      6 UNITEL GROUP ADVANCES DATA CAPABILITIES IN MONGOLIA WITH DELL TECHNOLOGIES WWW.NATLAWREVIEW.COM PUBLISHED:2026/09/17      7 MONGOLIA’S HEAVY-HAUL COAL RAILWAY FACES TOUGH CHALLENGES WWW.RAILJOURNAL.COM PUBLISHED:2026/09/17      8 MINISTER OF JUSTICE AND INTERNAL AFFAIRS S.AMARSAIKHAN DISMISSED WWW.GOGO.MN PUBLISHED:2026/09/17      9 MINING WEEK & MINEPRO OPENS FOR FIFTH CONSECUTIVE YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/17      10 DMW, MONGOLIA MEET FOR PROTECTION OF OFWS WWW.MANILATIMES.NET PUBLISHED:2026/09/17      ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.НАЙДАЛАА: ЭНЭ ӨВӨЛ ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧ ДУТАГДАНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/21     БОТАНИКИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН ОРЧИМД БААВГАЙ ОРЖ ИРСЭН МЭДЭЭЛЭЛ БҮРТГЭГДЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/09/21     ИРГЭНИЙ НИСЭХИЙН ДАРГААР Г.БАТБАЯРЫГ ТОМИЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/21     ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН ЧУУЛГАНД ОРОЛЦОХООР ЭХ ОРНООСОО МОРДЛОО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/09/21     МОНГОЛЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН 50 МЭРГЭЖИЛТНИЙГ БНХАУ-Д СУРГАХААР БОЛЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/21     АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/09/21     С.НАРАНЦОГТ: ШАТАХУУН, ЭРЧИМ ХҮЧ, ЦАЛИН БОЛОН ТӨСВИЙН ЗАРДЛЫН ӨСӨЛТӨӨС ШАЛТГААЛАН ИНФЛЯЦ ДАХИН НЭМЭГДЭХ ЭРСДЭЛ ХЭВЭЭР БАЙГАА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/09/17     "ОЮУ ТОЛГОЙ" ХХК ЭНЭ ОНЫ ЭХНИЙ НАЙМАН САРД $5.5 ТЭРБУМЫН ОРЛОГО ОЛЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/09/17     Г.ТЭМҮҮЛЭНГ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/17     Я.СОДБААТАР: ЗАСГИЙН ГАЗРЫН АСУУДАЛ ДЭЭР ЭСРЭГ ЯРЬСАН, ЭСРЭГ ҮЙЛДЭЛ ГАРГАСАН ПАРЛАМЕНТЫН ГИШҮҮНИЙГ НАМААС ХӨӨНӨ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/17    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Монголын Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургахаар болжээ www.gogo.mn

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын “AVIC International” компанийн Ерөнхийлөгч Song Ling тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж,  хоёр улсын иргэний нисэхийн салбарын хамтын ажиллагааг бодит төсөл хөтөлбөрөөр өргөжүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх асуудлыг онцлон хэлэлцлээ.

Уулзалтын үеэр салбарын сайд Улаанбаатар хот болон Сайншандын “Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв”-үүдэд шаардлагатай 40 нислэгийн удирдагч, 10 инженерийг БНХАУ-д сургах  хүсэлтэй байгаагаа танилцууллаа. Энэхүү сургалтыг БНХАУ-ын Иргэний нисэхийн нислэгийн их сургуульд зохион байгуулах чиглэлээр “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК “AVIC International” компанитай хамтран ажиллаж байна.

Зам, тээврийн сайдын зүгээс одоо ажиллаж байгаа 23 нислэгийн удирдагчийг зэрэглэл олгох сургалтад хамруулах, цаашид Монгол Улсын иргэний нисэхийн салбарын мэргэжилтнүүдийг БНХАУ-д тогтмол сургах урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэх саналыг дэвшүүлжээ.

Монгол Улсын Зам, тээврийн яамны зүгээс “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК болон “AVIC International” компанийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэхэд цаашид ч бас шаардлагатай дэмжлэгийг үзүүлэн ажиллахаа илэрхийлж, БНХАУ-ын Иргэний нисэхийн нислэгийн их сургуульд Монгол Улсын Иргэний нисэхийн дүрмийн дагуу олгож буй холбогдох гэрчилгээг гардуулан өгөв.

Уулзалтын төгсгөлд, талууд  хүний нөөцийг сургаж чадавхжуулах, техник, технологийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр асуулт хариулт өрнүүлэн мэдээлэл солилцож, Монгол Улсын “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК болон БНХАУ-ын “AVIC International” компани “Харилцан ойлголцлын санамж бичиг”байгуулан хамтран ажиллахаар тохиролцлоо.

Эх сурвалж: Зам, тээврийн яам



Нийтэлсэн огноо2026-09-21