1 PLAN PRESENTED TO REACH USD 5.5 BILLION FOREIGN INVESTMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/23      2 COAL PYROLYSIS PLANT TO BE BUILT IN BAGANUUR THROUGH PUBLIC-PRIVATE PARTNERSHIP WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/23      3 TEMUULEN APPOINTED MINISTER OF JUSTICE AND INTERNAL AFFAIRS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/23      4 MONGOLIAN HERDERS ENLIST NEW TECH AGAINST HARSHER, DRIER CLIMATE WWW.FRANCE24.COM PUBLISHED:2026/09/23      5 PETRO MATAD HALTS MONGOLIAN OIL PRODUCTION AMID ONGOING DISPUTE WITH PETROCHINA WWW.PLUANG.COM PUBLISHED:2026/09/23      6 RUSSIA LIMITS DIESEL EXPORTS AS MONGOLIA DETAILS ITS CONFIRMED ORDERS WWW.ENERGYNEWS.PRO PUBLISHED:2026/09/23      7 MONGOLIAN, AUSTRALIAN SPEAKERS HOLD OFFICIAL TALKS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/23      8 CONSTRUCTION BEGINS ON POWER PLANT, WASTEWATER TREATMENT FACILITY AT EMEELT ECO INDUSTRIAL PARK WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/22      9 B.NAIDALAA: THERMAL ENERGY SHORTAGE EXPECTED THIS WINTER WWW.GOGO.MN PUBLISHED:2026/09/22      10 MONGOLIA'S INTERNATIONAL BOND MARKET: A STRONG 2026, BUT THE NEXT TEST LIES AHEAD WWW.CAPITALMARKETS.MN PUBLISHED:2026/09/22      Т.ДОРЖХАНД: СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ, ДАТА ТӨВ ЗЭРЭГ 5 САЛБАРТ ГАДНЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ БОДЛОГО БАРИМТАЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/23     Ц.САНДАГ-ОЧИР: 2028 ОНД 600 МЯНГАН ТОНН САЙЖРУУЛСАН ТҮЛШ НИЙЛҮҮЛЭХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/23     “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК ЗҮТГҮҮР, ВАГОНЫ ХҮЧИН ЧАДЛАА НЭМЭГДҮҮЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/23     ЧИНГИС ХААН ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫГ 3.4 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ӨРГӨТГӨНӨ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/23     ХЯТАДЫН НҮҮРСНИЙ ШИНЭ БОДЛОГО МОНГОЛД ЭЕРГЭЭР НӨЛӨӨЛЖ МАГАДГҮЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/23     МОНГОЛ УЛСАД НЭГ САЯ ГАРУЙ АЙЛ ӨРХ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/09/23     СУРВАЛЖЛАГА: НИЙСЛЭЛИЙН ШИНЭ ЭХ ҮҮСВЭР ТЭЦ-5-ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 20 ХУВЬД ХҮРЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/09/23     Г.ТЭМҮҮЛЭНГ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/22     БОХИР УСНЫ ШУГАМ ХООЛОЙГ ШУУДУУ УХАЛГҮЙГЭЭР ДОТОРЛОХ, ШИНЭЧЛЭХ ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/22     САМАР ТҮҮВЭЛ 5.4-27 САЯАР ТОРГОХ, 1-5 ЖИЛ ХОРИХ ЯЛААР ШИЙТГЭНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/22    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

“Монголын төмөр зам” ТӨХК зүтгүүр, вагоны хүчин чадлаа нэмэгдүүлнэ www.itoim.mn

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр /2026.09.22/ БНХАУ-ын CRRC группийн удирдлагатай уулзаж, төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний худалдан авалт, санхүүжилт, парк шинэчлэл, засвар үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Уулзалтаар Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам 2027 онд ашиглалтад орсноор тээврийн хүчин чадал нэмэгдэж, өсөн нэмэгдэх эрэлт хэрэгцээг хангахын тулд зүтгүүр, вагоны паркийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Монголын талаас танилцуулав.

Энэ хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК-д шаардлагатай зүтгүүр, вагоныг холбогдох хууль, журмын дагуу санхүүгийн түрээсээр худалдан авах, үйлдвэрлэл, нийлүүлэлтийн хугацааг урьдчилан төлөвлөж хамтран ажиллах саналыг CRRC-ийн удирдлагад тавилаа. Талууд эхний ээлжид 20 зүтгүүр, 500–1000 вагон, 300 цистерн вагон худалдан авах чиглэлээр зарчмын хувьд харилцан тохиролцов.

Худалдан авалтын санхүүжилтийг Монгол Улсын Хөгжлийн банк, “Ди Би Эм Лизинг” ХХК болон БНХАУ-ын Хятадын экспорт, зээлийн даатгалын корпораци /SINOSURE/, бусад банк, санхүүгийн байгууллагын дэмжлэгтэйгээр шийдвэрлэх боломжийг судалж байна.
Мөн ачааны вагоныг технологийн шаардлагад нийцүүлэн шууд хөмөрч буулгах болон дугуй солих боломжтой хийцтэйгээр үйлдвэрлүүлэх саналыг Монголын талаас тавив.
Талууд хөдлөх бүрэлдэхүүний нийлүүлэлт, санхүүжилт, парк шинэчлэл, засвар үйлчилгээний чиглэлээр мэдээлэл солилцож, цаашид хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр санал нэгдлээ.



Нийтэлсэн огноо2026-09-23