1 PLAN PRESENTED TO REACH USD 5.5 BILLION FOREIGN INVESTMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/23      2 COAL PYROLYSIS PLANT TO BE BUILT IN BAGANUUR THROUGH PUBLIC-PRIVATE PARTNERSHIP WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/23      3 TEMUULEN APPOINTED MINISTER OF JUSTICE AND INTERNAL AFFAIRS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/23      4 MONGOLIAN HERDERS ENLIST NEW TECH AGAINST HARSHER, DRIER CLIMATE WWW.FRANCE24.COM PUBLISHED:2026/09/23      5 PETRO MATAD HALTS MONGOLIAN OIL PRODUCTION AMID ONGOING DISPUTE WITH PETROCHINA WWW.PLUANG.COM PUBLISHED:2026/09/23      6 RUSSIA LIMITS DIESEL EXPORTS AS MONGOLIA DETAILS ITS CONFIRMED ORDERS WWW.ENERGYNEWS.PRO PUBLISHED:2026/09/23      7 MONGOLIAN, AUSTRALIAN SPEAKERS HOLD OFFICIAL TALKS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/23      8 CONSTRUCTION BEGINS ON POWER PLANT, WASTEWATER TREATMENT FACILITY AT EMEELT ECO INDUSTRIAL PARK WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/22      9 B.NAIDALAA: THERMAL ENERGY SHORTAGE EXPECTED THIS WINTER WWW.GOGO.MN PUBLISHED:2026/09/22      10 MONGOLIA'S INTERNATIONAL BOND MARKET: A STRONG 2026, BUT THE NEXT TEST LIES AHEAD WWW.CAPITALMARKETS.MN PUBLISHED:2026/09/22      Т.ДОРЖХАНД: СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ, ДАТА ТӨВ ЗЭРЭГ 5 САЛБАРТ ГАДНЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ БОДЛОГО БАРИМТАЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/23     Ц.САНДАГ-ОЧИР: 2028 ОНД 600 МЯНГАН ТОНН САЙЖРУУЛСАН ТҮЛШ НИЙЛҮҮЛЭХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/23     “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК ЗҮТГҮҮР, ВАГОНЫ ХҮЧИН ЧАДЛАА НЭМЭГДҮҮЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/23     ЧИНГИС ХААН ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫГ 3.4 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ӨРГӨТГӨНӨ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/23     ХЯТАДЫН НҮҮРСНИЙ ШИНЭ БОДЛОГО МОНГОЛД ЭЕРГЭЭР НӨЛӨӨЛЖ МАГАДГҮЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/23     МОНГОЛ УЛСАД НЭГ САЯ ГАРУЙ АЙЛ ӨРХ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/09/23     СУРВАЛЖЛАГА: НИЙСЛЭЛИЙН ШИНЭ ЭХ ҮҮСВЭР ТЭЦ-5-ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 20 ХУВЬД ХҮРЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/09/23     Г.ТЭМҮҮЛЭНГ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/22     БОХИР УСНЫ ШУГАМ ХООЛОЙГ ШУУДУУ УХАЛГҮЙГЭЭР ДОТОРЛОХ, ШИНЭЧЛЭХ ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/22     САМАР ТҮҮВЭЛ 5.4-27 САЯАР ТОРГОХ, 1-5 ЖИЛ ХОРИХ ЯЛААР ШИЙТГЭНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/22    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Т.Доржханд: Сэргээгдэх эрчим хүч, дата төв зэрэг 5 салбарт гаднын хөрөнгө оруулалт татах бодлого баримтална www.itoim.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Гадаадын хөрөнгө оруулалтыг татах цогц үйл ажиллагааны төлөвлөгөгөөг хэлэлцэн баталлаа.
Монгол Улсад 1990-2025 оны хооронд нийтдээ 52.3 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт хийгджээ. Эдгээрийг улсаар нь авч үзбэл:
Нидерланд-44.5 хувь
БНХАУ 12.6 хувь
Сингапур улс 8.2 хувийг эзэлж байна.
Хөрөнгө оруулалтын дийлэнх нь буюу 75 орчим хувь нь уул уурхайн салбарт байгаа бол үлдсэн нь бөөний болон жижиглэн худалдаа, санхүү, даатгал, барилгын салбарт хийгджээ. Засгийн газраас гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татах, идэвхжүүлэх, урт хугацаанд үргэлжлүүлэх, хамгаалах, дэмжих цогц ажиллагааны төлөвлөгөөг баталлаа. Манай улс цаашид сэргээгдэх эрчим хүч, хиймэл оюун, дата төв, уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал гэсэн 5 салбарт гаднын хөрөнгө оруулалтыг түлхүү татах бодлого баримтлах аж.
Шадар сайд Т.Доржханд: Өнгөрсөн хаврын чуулганаар Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль болон үүнийг дагалдуулан хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталсан. Энэхүү хуулиар манайд хөрөнгө оруулсан тохиолдолд хөрөнгө оруулалт нь хамгаалагдана. Мөн урт хугацаанд үр ашгаа аваад гарах боломж нөхцөлийг нь бий болгож байгаа. Хуулийг ажил хэрэг болгохын тулд Худалдаа хөрөнгө оруулалтын агентлаг ажиллаж байна. Гадаадын хөрөнгө оруулагч нар Засгийн газартай холбоотой гомдол саналаа энэ агентлагт хүсэлтээр өгч болно. Энэ дагуу тус агентлаг холбогдох яам, орон нутагт 30 хоногийн дотор шийдвэрлэх чиглэл өгөх юм.
Хэрвээ та дээр дурдсан таван чиглэлээр хөрөнгө оруулалт хийвэл гаалийн тариф байхгүй. НӨАТ-ийг төсөл хэрэгжиж дууссаны дараа буюу 4 жилийн дараагаас төлөх боломжтой. Томоохон хэмжээний аж үйлдвэрийн үйл ажиллагаа явуулсан тохиолдолд холбогдох хөнгөлөлтүүдэд хамаарах бүрэн боломжтой. Хамгийн чухал нь 100 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулталт хийсэн тохиолдолд 20 жилийн тогтворжуулагчийн гэрчилгээг гаргаж өгж байгаа юм. Хөрөнгө оруулагчид Засгийн газар солигдохоос үл хамааран 20 жилийн хугацаанд тухайн татварын орчинд тогтворжиж үйл ажиллагаа явуулах боломж бүрдэж байна гэв.

Рэгзэдмаа ЭРДЭНЭЧИМЭГ

Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2026-09-23