1 THE CHINA-MONGOLIA-RUSSIA ECONOMIC CORRIDOR: POLITICALLY ENDORSED, PRACTICALLY STUCK WWW.STRATEGICSPACE.NBR.ORG PUBLISHED:2026/09/29      2 FUEL RESERVES DIP AGAIN WWW,UBPOST.MN PUBLISHED:2026/09/29      3 IMF STRESSES NEED FOR CENTRAL BANK INDEPENDENCE LAW WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/29      4 TUGRUG DEPOSITS INCREASE BY MNT 5.7 TRILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/29      5 DIRECT NON-STOP FLIGHTS BETWEEN INDIA AND MONGOLIA COMMENCE WWW.GOGO.MN PUBLISHED:2026/09/29      6 IAAC SEEKS TO CHARGE FORMER ULAANBAATAR MAYOR KH.NYAMBAATAR WWW.GOGO.MN PUBLISHED:2026/09/29      7 PRIME MINISTER UCHRAL NYAM-OSOR DEPARTS FOR OFFICIAL VISIT TO JAPAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/27      8 JAPAN TO LEND MONGOLIA ¥150 BILLION FOR AIRPORT EXPANSION WWW.JAPANTIMES.CO.JP PUBLISHED:2026/09/27      9 EUROPEAN PRESS CRITICIZES MONGOLIA'S ENERGY DEPENDENCY AND BUSINESS ENVIRONMENT WWW.OPEN.KG PUBLISHED:2026/09/27      10 SECURITIES TRADING REACHES MNT 1 TRILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/27      СОНСГОЛ: ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ 6 ТЭРБУМЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛСЭН Ч ИМПОРТЫН ХАМААРАЛ НЬ НЭМЭГДЭЖ, БҮТЭЭМЖ НЬ БУУРЧЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/29     А.ДАВААБАЯР: АИ-92 ШАТАХУУНЫ 10 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/29     ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ЗАСАГ НЬ УРЬЖ, ОРОН НУТАГ НЬ ХӨӨСӨӨР БАЙХ УУ? WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/29     ТӨГРӨГИЙН АМ.ДОЛЛАРТОЙ ХАРЬЦАХ ХАНШ СУЛАРЧЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/09/29     JAPAN TIMES: ЧИНГИС ХААН ОУНБ-ЫН ӨРГӨТГӨСНӨӨР МОНГОЛЫГ ТУСГААР ТОГТНОЛ, ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ДЭМЖИХИЙГ ЯПОН ЗОРЬЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/09/29     УЛААНБААТАРТ ӨНӨӨДӨР 5 ЦАГИЙН ДОТОР 240 ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ ГАРЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/09/29     ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР МОРДЛОО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/09/27     MININGWEEK 2026: НИЙТ ГАЗАР НУТГИЙНХАА 21 ХУВЬД АШИГТ МАЛТМАЛЫН ЛИЦЕНЗ ОЛГОХ БОЛОМЖТОЙ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/27     ДҮНЖИНГАРАВЫН УУЛЗВАРТ БОЛСОН ДЭЛБЭРЭЛТИЙН ХЭРГИЙГ НЭМЭЛТ МӨРДӨН БАЙЦААЛТ ХИЙЛГЭХЭЭР ПРОКУРОРТ БУЦААВ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/09/27     “МОНГОЛЫН НОГООН, ХҮРТЭЭМЖТЭЙ ХОТУУД” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/09/27    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

А.Даваабаяр: АИ-92 шатахууны 10 хоногийн нөөцтэй байна www.eagle.mn

АҮЭБЯ-ны Ашигт малтмал газрын тосны газрын, газрын тосны хэлтсийн дарга Д.Даваабаяр шатахууны шуурхай штабын мэдээлэл болон шатахууны нөөцийн талаар мэдээлэл хийлээ. Тэрээр "Манай улс өнөөдөр түлш, шатахууныхаа хэрэглээг 100 хувь импортоор хангаж байгаа. Есдүгээр сарын 28-ны байдлаар улсын хэмжээнд нийт 57,300 тонн АИ-92 автобензин, 188,500 тонн дизель түлш, 11,000 тонн онгоцны түлш нийт 257,000 тонн газрын тосны бүтээгдэхүүн импортоор орж ирсэн.

Есдүгээр сарын 29-ний өдрийн байдлаар 140 вагон буюу 8,400 тонн АИ-92 автобензин импортоор орж ирээд төмөр замаар тээвэрлэгдэж байна. Энэ бүтээгдэхүүнээс 49 вагоныг өртөөдөд байрлах агуулах дээр буулгаж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 автобензин 20,500 тонн буюу ердийн хэрэглээний 10 хоногийн нөөцтэй байна. АИ-95 автобензин 14 хоногийн, дизель түлш 85,600 тонн буюу 21 хоногийн, онгоцны түлш 4,670 тонн буюу 23 хоногийн нөөцтэй байна.

Есдүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотын 168 шатахуун түгээх станц руу 1,848 тонн, орон нутгийн 78 шатахуун түгээх станц руу 1,002 тонн АИ-92 автобензиний ачилт хийсэн. Энэ сарын эхний 28 хоногийн байдлаар улсын хэмжээнд 57,000 тонн автобензин орж ирсэн гэдэг нь АИ-92 автобензиний нийлүүлэлт тасралтгүй хийгдэж байгаа гэсэн үг.

ОХУ-аас гадна БНХАУ-аас 5,000 тонн АИ-92 автобензин орж ирснийг Улаанбаатар хотод ШТС-уудаар борлуулж байна” гэлээ.



Нийтэлсэн огноо2026-09-29