1 THE CHINA-MONGOLIA-RUSSIA ECONOMIC CORRIDOR: POLITICALLY ENDORSED, PRACTICALLY STUCK WWW.STRATEGICSPACE.NBR.ORG PUBLISHED:2026/09/29      2 FUEL RESERVES DIP AGAIN WWW,UBPOST.MN PUBLISHED:2026/09/29      3 IMF STRESSES NEED FOR CENTRAL BANK INDEPENDENCE LAW WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/29      4 TUGRUG DEPOSITS INCREASE BY MNT 5.7 TRILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/29      5 DIRECT NON-STOP FLIGHTS BETWEEN INDIA AND MONGOLIA COMMENCE WWW.GOGO.MN PUBLISHED:2026/09/29      6 IAAC SEEKS TO CHARGE FORMER ULAANBAATAR MAYOR KH.NYAMBAATAR WWW.GOGO.MN PUBLISHED:2026/09/29      7 PRIME MINISTER UCHRAL NYAM-OSOR DEPARTS FOR OFFICIAL VISIT TO JAPAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/27      8 JAPAN TO LEND MONGOLIA ¥150 BILLION FOR AIRPORT EXPANSION WWW.JAPANTIMES.CO.JP PUBLISHED:2026/09/27      9 EUROPEAN PRESS CRITICIZES MONGOLIA'S ENERGY DEPENDENCY AND BUSINESS ENVIRONMENT WWW.OPEN.KG PUBLISHED:2026/09/27      10 SECURITIES TRADING REACHES MNT 1 TRILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/27      СОНСГОЛ: ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ 6 ТЭРБУМЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛСЭН Ч ИМПОРТЫН ХАМААРАЛ НЬ НЭМЭГДЭЖ, БҮТЭЭМЖ НЬ БУУРЧЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/29     А.ДАВААБАЯР: АИ-92 ШАТАХУУНЫ 10 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/29     ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ЗАСАГ НЬ УРЬЖ, ОРОН НУТАГ НЬ ХӨӨСӨӨР БАЙХ УУ? WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/29     ТӨГРӨГИЙН АМ.ДОЛЛАРТОЙ ХАРЬЦАХ ХАНШ СУЛАРЧЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/09/29     JAPAN TIMES: ЧИНГИС ХААН ОУНБ-ЫН ӨРГӨТГӨСНӨӨР МОНГОЛЫГ ТУСГААР ТОГТНОЛ, ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ДЭМЖИХИЙГ ЯПОН ЗОРЬЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/09/29     УЛААНБААТАРТ ӨНӨӨДӨР 5 ЦАГИЙН ДОТОР 240 ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ ГАРЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/09/29     ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР МОРДЛОО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/09/27     MININGWEEK 2026: НИЙТ ГАЗАР НУТГИЙНХАА 21 ХУВЬД АШИГТ МАЛТМАЛЫН ЛИЦЕНЗ ОЛГОХ БОЛОМЖТОЙ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/27     ДҮНЖИНГАРАВЫН УУЛЗВАРТ БОЛСОН ДЭЛБЭРЭЛТИЙН ХЭРГИЙГ НЭМЭЛТ МӨРДӨН БАЙЦААЛТ ХИЙЛГЭХЭЭР ПРОКУРОРТ БУЦААВ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/09/27     “МОНГОЛЫН НОГООН, ХҮРТЭЭМЖТЭЙ ХОТУУД” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/09/27    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

СОНСГОЛ: Хөдөө аж ахуйн салбарт 6 тэрбумын дэмжлэг үзүүлсэн ч импортын хамаарал нь нэмэгдэж, бүтээмж нь буурчээ www.itoim.mn

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр эхэллээ.
Манай улс 2008 оноос хойш хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт нийт 30 орчим үндэсний хөдөлгөөн, аян, хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжүүлсэн байна. Сонсголын хүрээнд шинжээчид эдгээр төслийн 37 хувийн баримт дээр буюу маш хязгаарлагдмал хүрээнд шинжилгээ хийн дүгнэлт гаргажээ. Харин үлдсэн 63 хувь баримт бичгээ ирүүлээгүй талаар шинжээчид онцолсон. Үүнд үндэсний хөтөлбөр, талуудын хооронд байгуулсан гэрээ, сайдын тушаалтай холбоотой баримт бичиг багтаж байгаа аж.
Хөдөө аж ахуй салбарт 2008-2025 он хүртэл газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл, урамшуулал, дэмжлэгт нийт 6 их наяд төгрөг зарцуулсан байна. Тодруулбал, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг дэмжихэд 531.6, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд 267.2, гааль татварын  хөнгөлөлт, чөлөөлөлтөд 304.1 тэрбум төгрөг зарцуулжээ. Мөн 4.4 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 52 мянган малчин, тариаланч, аж ахуй нэгж авчээ. Үүний 603 тэрбум нь татвар төлөгчдийн мөнгөнөөс хөнгөлөлт болж очсон аж.

Сонсголын эхний өдөр дурдагдсан мөнгөн дүн, хөнгөлөлт урамшуулал очих ёстой хүмүүстээ очсон уу, хэрхэн зарцуулав, хөтөлбөрүүд үр дүнтэй байж чадсан уу зэрэг асуултад хариулт авлаа. Холбогдох албаныхны хувьд шинжээчдийн дүгнэлт бодит байдалд нийцэхгүй байгааг шүүмжилж байсан бол тэд материал бүрэн ирээгүй учраас байгаа тоон дээр ажиллахаас өөр аргагүй байсан талаараа хэлэв.
Гол зөрүүг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн чанарын үнэлгээнээс харья. Шинжээчдийн дүгнэлтээр жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан нь 2009 оноос эхлэн 267.2 тэрбум төгрөгийн зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосон. Сангаар дамжуулан иргэн, ААН-д олгож байгаа 2 төгрөгийг ЖДҮХС буцаан төвлөрүүлэх ёстой. Харамсалтай нь ЖДҮХС-гаас олгосон 2 төгрөг тутмын 1 нь авлага хэлбэрээр түгжигдэж, эдийн засгийн эргэлтэд орохгүй байна. Мөн тус сангийн санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтээс харахад 2019 онд л зөрчилгүй дүгнэлт авсан.  Бусад жилүүдэд хязгаарлалттай дүгнэлтүүдийг аудитаас өгсөн байна.2025 оны эцсийн байдлаар 195.5 тэрбум төгрөгийн авлага бүртгэлтэй байгаа боловч 51.4 хувь буюу талаас илүү хувь нь хугацаа хэтэрсэн, чанаргүй, эргэлзээтэй, муу зээлийн ангилалд шилжсэн байна.
Жижиг дунд үйлдвэрлэлийн газрын дарга Я.Эрдэнэсайхан: Бид 2009 оноос хойш нийт 1295 зээлдэгчийн 9272 төсөлд 1.1 их наяд төгрөгийн зээл олгосон. Үүний 3 хувь муу зээлийн түүхтэй. Шинжээчдийн дүгнэлтэд яагаад 50 хувь болсныг гайхаж байна. 2020-2026 оны хооронд 107.9 тэрбум төгрөгийн муу зээлийн авлагыг барагдуулсан. Мөнгөн дүнгээр 85 тэрбум, мөнгөн бус дүнгээр 22 тэрбум төгрөг болсон. Энэ сан тогтмол зээл олгож, төлж байдаг амьд организм.
Хурлын эхний хэсгийн гол зүйл нь өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн төслийн 60 гаруй хувьд дүгнэлт өгөх боломжгүй байсан явдал байв. Сонсголд оролцогчид тайлан мэдээлэл ирүүлээгүй төрийн албан тушаалтанд хариуцлага тооцох ёстой гэсэн саналыг хэллээ.

Төрөөс хөдөө аж ахуйн салбарт нийт 6 их наяд төгрөг зарцуулсанч тодорхой үр дүнд хүрээгүйг өнөөдрийн хуралдааны эхний хэсэг харуулав. Уг нь төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн гол зорилго нь хөдөө аж ахуйн салбарыг чадавхжуулж, экспортыг дэмжин, импортыг бууруулах. Гэтэл энэ салбарын бүтээмж улсын дунджаас хоёр дахин доогуур. Импортын хамаарал нь 5-6 дахин өссөн  байна. Цаашид малчдад Орон нутгийн хөгжлийн сангаас төсөл, хөтөлбөрийн дэмжлэгийг олгох, тариаланчдад газраа барьцаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх, төсөл хөтөлбөрийн хүрээнд олгох дэмжлэгийн хариуцлагыг чангатгаж, бодитой эзэнд нь хүргэхэд онцгойлон анхаарах нь зүйтэй гэдэг байр суурийг оролцогчид илэрхийлсэн юм.



Нийтэлсэн огноо2026-09-29