Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлын хорт хэмжээ 10-14 хувиар буурсан www.eagle.mn
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Хот нийтийн аж ахуйн 38 байгууллага, 3200 ажилтан, 730 гаруй техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл ажилдаа орж байна. Эрсдэлтэй цэгүүдийг урьдчилан тооцоолоод, цас орохтой зэрэг давс, бодис цацахаар ажиллаж байна. Нийт 10100 тонн давс, бодис бэлдсэн.
Агаар орчны бохирдолтой холбоотой асуудал бий. 11 дүгээр сарын 3-нд өрхийн түвшинд нүүрсний хэрэглээг багасгах уриалгад нэгдсэн. Үүний хүрээнд НҮБ-ийн Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган айлын янданг буулгах ажил эхлүүлнэ. Цахилгаанд суурилсан дулаан хураагууртай болох технологийг туршиж байгаа. Ингэхдээ арилжааны банктай хамтарна.
Өнгөрсөн жилийн мөн үеийнхээс агаарын бохирдлын хорт хэмжээ 10-14 хувиар буурсан гэдгийг мэргэжийн байгууллаа мэдээлсэн" гэв.
Нийтэлсэн огноо2026-11-04





