1 RUSSIAN DISCOUNT RETAILER FIX PRICE EXITS MONGOLIA WWW.THEMOSCOWTIMES.COM PUBLISHED:2026/11/03      2 CHINA-MONGOLIA BORDER PORT SEES MAJOR CARGO VOLUME, VALUE RISE IN Q1-Q3 WWW.BASTILLEPOST.COM PUBLISHED:2026/11/03      3 MONGOLIA CONSIDERS PURCHASE OF CZECH L 410 NG AND L-39 SKYFOX AIRCRAFT WWW.MILITARNYI.COM PUBLISHED:2026/11/03      4 AROUND 40% OF THERMAL POWER PLANT NO. 5 CONSTRUCTION COMPLETED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/03      5 MONGOLIA, INDIA DISCUSS RARE EARTHS, OIL REFINERY, AND TECH COOPERATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/03      6 MINISTER INTRODUCES SPECIALIZED HIGH SCHOOL MODEL AS MAJOR EDUCATION REFORM WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/03      7 RIO TINTO SHARES MOVE RED ON YEAR: MINING PAUSE ADDS TO PULLBACK WWW.THEBULL.COM.AU PUBLISHED:2026/11/02      8 10TH MEETING OF THE MONGOLIA-SOUTH KOREA INTERGOVERNMENTAL JOINT COMMITTEE HELD WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/02      9 NIGHTTIME ELECTRICITY TARIFF DISCOUNTS BEGIN FOR GER DISTRICT HOUSEHOLDS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/02      10 KHUSTAI PARK RECOGNIZED IN GREEN DESTINATIONS TOP 100 STORIES WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/11/02      "2026-2030 ОНД УЛААНБААТАР ХОТОД 17 МЯНГА ГАРУЙ АЙЛЫН ОРОН СУУЦЫГ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРУУЛНА" WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/03     З.МЭНДСАЙХАН: ИНФЛЯЦ ӨСӨХ ЭРСДЭЛТЭЙ Ч ЕРӨНХИЙЛӨГЧ ЗГ-Т ЧИГЛЭЛ ӨГСӨН ТУЛ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ ТААРАХ НЬ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/11/03     У.ХҮРЭЛСҮХ: ОЮУ ТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/03     УЛААНБААТАР ХОТЫН ХАМГИЙН ТОМ УСАН ХАНГАМЖИЙН ЭХ ҮҮСВЭРИЙГ ТӨВИЙН СҮЛЖЭЭНД ХОЛБОЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/03     "ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСАЛДАХГҮЙ УЧРААС ИРГЭД ДАРААЛАЛ ҮҮСГЭХ ШААРДЛАГАГҮЙ" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/03     "САНХҮҮГИЙН ХҮНДРЭЛД ОРСОН ЗЭЭЛДЭГЧИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛИЙГ 48 ХҮРТЭЛХ САРААР СУНГАНА" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/03     НЭГ БАЙРЫГ 65 ХҮНД ХУДАЛДСАН ЗАЛИЛАНГИЙН ХЭРЭГ БҮРТГЭГДЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/02     КАЗАХСТАН УЛСЫН ХИЛ ДЭЭР УРТ ДАРААЛАЛ ҮҮССЭНИЙ УЛМААС ОРОСЫН ТЭЭВЭРЛЭГЧИД МОНГОЛООР ДАЙРСАН ЗАМЫГ СОНГОХ БОЛЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/02     УЛААНБААТАРЫН АГААРЫН БОХИРДЛЫГ ₮14.9 ИХ НАЯДЫН САНХҮҮЖИЛТЭЭР ТАВАН ЖИЛИЙН ДОТОР 55% БУУРУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨГ ТАНИЛЦУУЛАВ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/02     ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦЫН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ 35 ХУВЬД ХҮРЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/02    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

"2026-2030 онд Улаанбаатар хотод 17 мянга гаруй айлын орон сууцыг шинээр ашиглалтад оруулна" www.ikon.mn

“Өрхийн түвшинд нүүрсний хэрэглээнээс үе шаттай татгалзах арга зам” үндэсний форумыг арваннэгдүгээр сарын 3-4-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ үеэр Монгол Улсын өрхийн түвшинд нүүрсний хэрэглээнээс үе шаттай татгалзах, цэвэр, аюулгүй, өртөг багатай халаалтын шийдэлд шилжих бодлого, арга хэмжээг эрчимжүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар хэлэлцэж, санал солилцож байгаа юм.

Форумд эрүүл мэнд, байгаль орчин, эрчим хүч, хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын салбарын төлөөлөл, төрийн болон орон нутгийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгэм, олон улсын хөгжлийн түншүүд оролцож буй. 

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн зүгээс Монгол Улсад айл өрхийн түвшинд цэвэр түлшинд шилжих үйл явцыг эрчимжүүлэх уриалга дэвшүүлж, оролцогч талууд хамтын зорилго, үүрэг амлалтаа бататгалаа.

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор өрхийн нүүрсний хэрэглээг бууруулж, цэвэр эрчим хүч, эрчим хүчний хэмнэлттэй орон сууц, дэд бүтцийн хүртээмжид суурилсан хөгжлийн цогц бодлого хэрэгжүүлэх шаардлагатайг онцлов. 

Нийслэлийн агаарын бохирдлын 51 орчим хувийг 161 мянга гаруй өрхийн нүүрсний хэрэглээ бүрдүүлж байна. Иймд эхний ээлжид эдгээр өрхийг цэвэр эрчим хүчний олон төрөлт шийдэлд шилжүүлнэ.

Өнөөдрийн байдлаар 5,000 өрхийг шингэрүүлсэн хийн түлш, 408 өрхийг нарны эрчим хүчний хэрэглээнд холбож, 31 уурын зуухыг хийн болон цахилгаан халаалтад шилжүүлээд байна.

Энэ өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран гэр хорооллын 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн Нүүрс-пиролизын үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина. Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс, 82 мянган тонн давирхай үйлдвэрлэнэ.

Нийслэлийн агаарын бохирдлын 33 орчим хувийг автомашины утаа эзэлдэг. Иймд цахилгаан автомашины хэрэглээг дэмжиж, цахилгаан тээврийн хэрэгсэл цэнэглэх 80 ногоон өртөө байгуулахаар ажиллаж байгаа бол Сэлбэ, Баянхошуу, Шархад зэрэг дэд төвд инженерийн дэд бүтцийг бүрдүүлж, ногоон, эрчим хүчний хэмнэлттэй орон сууц барьж байна.

Нийслэлийн 26 байршил, 83 хэсэгчилсэн талбайд 148 мянга гаруй айлын орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг бүхий цогц орчныг бий болгож 2026-2030 онд 17 мянга гаруй айлын орон сууцыг шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. 

 
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс



Нийтэлсэн огноо2026-11-03