Mining engineer (Oyu tolgoi LLC)
“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК – Үйл ажиллагаа – Уурхайн техник үйлчилгээ хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг (1) Уурхайн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн зорилтот төлөвлөгөөг биелүүлэхийн тулд үйл ажиллагааны салбар чиглэлийнхээ хүрээнд олборлолтын үйл ажиллагаанд инженерчлэлийн үйлчилгээ, дэмжлэгийгүзүүлэх, олборлолтын үйл ажиллагаанд тусламж үзүүлэх ажлуудыг компанийн бодлого, журмын дагуу хийж гүйцэтгэхэд oршино
Үүрэг даалгавар
- ЭМААБО-той холбоотой бүх үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, өөрийн үйлдэл болон бусдын эерэг зан төлөвийг дэмжих замаар тогтсон стандартуудыг биелүүлж буйгаа нотлон харуулах.
- Уурхайн ашиглалтын багт хүдрийн хэмжээ, агуулгын талаар өдөр тутам, долоо хоног тутмын чиглэл өгөх уурхай ашиглалтын өдөр/долоо хоног тутмын төлөвлөгөө гаргах, энэ нь тухайн жилийн урьдчилсан стратегиднийцсэн байна.
- Уурхайн үе шат, хүдэр болон хөрс хадгалах байгууламж, уурхайн зам зэрэг уурхайн үйл ажиллагаатай холбоотой олон төрлийн дизайны ажил гүйцэтгэх, өөрчлөлтийг гол оролцогч талуудад мэдээлэх.
- Өдөр тутам, долоо хоног, сарын тайлан, тоног төхөөрөмжийн төлөвлөгөө, ажлын гүйцэтгэлийг цуглуулах, бэлтгэх, нийлэх харьцуулах, бэлтгэн гаргах.
- Хамгийн сүүлд батлагдсан санал зөвлөмжид үндэслэн завсрын үе шат/овооолго/хаягдлын зураг төслийг шинэчлэх.
- Ил уурхайн уурхай төлөвлөлтийн хэсэгт баг дотор ажиллаж, геологи, геотехник, уурхайн ашиглалт, уурхайн засвар үйлчилгээ, боловсруулах баяжуулах үйлдвэр, бизнесийн хөгжил зэрэг уурхайн олон баг дамнан харилцаа холбоо тогтоон ажиллаж уурхайн төлөвлөлтийн зорилт, төсөөлөл, эрэлт хэрэгцээ, үр дүнг тодорхойлох.
- Жилийн төсөв, улирлын урьдчилсан тооцоо гаргахад мөрдөх компанийн стандарт, журмын дагуу бизнесийн нэгжүүдээр дамжуулан уурхайн төлөвлөлтийн үр дүнг бэлтгэн гаргаж, гол оролцогч талуудад мэдээлэх.
- Гүйцэтгэсэн ажлын дэлгэрэнгүй баримт бичгийг гаргаж өгөх. Эдгээр баримт бичгийг баг дотроо ашиглахын сацуу уурхайн төлөвлөлтийн багаас гадагш мэдээлэл өгөхөд ашиглана.
- Уурхайн ашиглалтын төлөвлөгөөний хэрэгжилт, уурхайн ашиглалтын төлөвлөгөөг компанийн урт хугацааны тогтвортой ажил үүрэгтэй нийцүүлэхэд үүсэж болзошгүй зөрүүг илрүүлэх/тодорхойлох. Ингэснээр уурхайн зураг төсөл, төлөвлөлтийн төрөл бүрийн түвшин дэх, мөн уурхайн үйл ажиллагааны богино хугацаанд хэрэгжүүлэхэд учирч болзошгүй эрсдэлүүдийг урьдчилан шийдвэрлэнэ.
- Ил уурхайн барилгын ажлын төлөвлөгөөг уялдуулан зохицуулах, үе шатны бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, уурхайн төлөвлөлтийн систем, арга хэрэгслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, санал зөвлөмж өгөхтэй холбоотой ажил үүрэг.
Тавигдах шаардлага
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
- Инженер эсвэл Уул уурхайн эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл
- 1-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
- Монгол, англи хэлний аман болон бичгийн ур чадвартай.
- Майкрасофт оффисын програмууд дээр ажиллах чадвартай..
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
If you have any enquiries, please contact the following addresses:
Monnis Tower, 1st Floor |
Tel: + (976) - 7010-3604 |
All potential candidates must be medically cleared.
Only shortlisted candidates will be contacted and asked to submit additional documents
For successful candidates, please be advised that information submitted and collected during the recruitment process may be used or required by other HR functions such as Training and HR Services.
Employees of the Oyu Tolgoi LLC and subcontract companies currently working at Oyu Tolgoi mine must notify their employer of their application prior to progressing to the interview stage.
Oyu Tolgoi LLC ensures fair and transparent recruitment practices where all applicants are provided with equal opportunities and the decision on recruitment is made by committee members without any involvement of mediating individuals.