1 MONGOLIA HOLDS FIRST NATIONAL COMMITTEE SESSION ON THE SOVEREIGN WEALTH FUND AND HOUSING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2024/11/20      2 BIDS FOR INCINERATION PLANT AND WASTE TO ENERGY PLANT TO BE ANNOUNCED NEXT MONTH WWW.MONTSAME.MN PUBLISHED:2024/11/20      3 CHINESE AMBASSADOR VISITS HIGHWAY PROJECT IN NORTHERN MONGOLIA WWW.XINHUANET.COM PUBLISHED:2024/11/20      4 INDIA AND MONGOLIA PLAN ROAD MAP FOR STRONGER BILATERAL PHARMACEUTICAL TIES THROUGH COLLABORATIONS WWW.PHARMABIZ.COM PUBLISHED:2024/11/20      5 RESEARCH: GOVERNMENT AGENCIES UNABLE TO ASSESS THEIR CYBER ATTACK RISKS WWW.GOGO.MN PUBLISHED:2024/11/20      6 A WOMAN WHO BECAME A VICTIM OF HUMAN TRAFFICKING HAS BEEN BROUGHT BACK AFTER 12 YEARS WWW.GOGO.MN PUBLISHED:2024/11/20      7 CHILDREN CONSTITUTE 37.1 PERCENT OF MONGOLIA'S TOTAL POPULATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2024/11/20      8 TRAFIGURA HUNTS MISSING $500 MILLION IN MONGOLIAN FUEL FRAUD, TRADING SOURCES SAY WWW.REUTERS.COM PUBLISHED:2024/11/19      9 THE 100TH ANNIVERSARY OF THE ADOPTION OF THE FIRST CONSTITUTION TO BE CELEBRATED NATIONWIDE ON NOVEMBER 26 WWW.GOGO.MN PUBLISHED:2024/11/19      10 RUSSIA AND MONGOLIA: FORGING STRONGER TRADE RELATIONS WWW.RUSSIANCOUNCIL.RU PUBLISHED:2024/11/19      “XANADU MINES” КОМПАНИ "САНТ ТОЛГОЙ" ТӨСЛӨӨСӨӨ ЗЭСИЙН ӨНДӨР АГУУЛГАТАЙ БАЙХ БОЛОМЖТОЙ 4 ШИНЭ БҮС ИЛРҮҮЛЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2024/11/20     ӨМНӨГОВЬ АЙМАГТ БАЙРЛАХ 17 ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ, НЭГ ГАЗРЫГ ДУУДЛАГААР ХУДАЛДАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2024/11/20     ЕРӨНХИЙЛӨГЧ 2025 ОНЫ ТӨСВИЙН ХУУЛЬД БҮХЭЛД НЬ ХОРИГ ТАВИЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2024/11/20     ДЭЛХИЙН БАНК $225.87 САЯЫН, АХБ $48.17 САЯЫН САНХҮҮЖИЛТ БҮХИЙ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2024/11/20     СЗХ: III УЛИРЛЫН БАЙДЛААР БОНДЫН АРИЛЖААНЫ ҮНИЙН ДҮН СҮҮЛИЙН 3 ЖИЛИЙН ДЭЭД ТҮВШИНД ХҮРСЭН WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2024/11/20     НОГООН ЗЭЭЛИЙН БАГЦ 4 ЖИЛИЙН ХУГАЦААНД 2.3 ДАХИН НЭМЭГДЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2024/11/20     МОНГОЛ УЛСЫН НИЙТ ХҮН АМЫН 37.1 ХУВЬ НЬ ХҮҮХДҮҮД БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2024/11/20     УЛААНБААТАРЫН АНХНЫ ДАГУУЛ ХОТ ШИНЭ ЗУУНМОД ХОТЫГ БҮТЭЭН БАЙГУУЛНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2024/11/19     МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР 2027 ОНД ХУГАЦАА НЬ ДУУСАХ “CENTURY” БОНДООСОО $77 САЯЫГ ХУДАЛДАН АВЛАА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2024/11/19     МУБИС-ИЙН НИЙТ ОЮУТНЫ ТАЛ НЬ 9.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЭТГЭЛЭГ, ХӨНГӨЛӨЛТӨД ХАМРАГДЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2024/11/19    

Ерөнхийлөгч 2025 оны төсвийн хуульд бүхэлд нь хориг тавилаа www.eagle.mn

Өнгөрсөн долоо хоногт УИХ ёсчлон танилцуулсан 2025 оны төсвийн тухай хуульд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьжээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Үндсэн хууль, бусад хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын 2025 оны төсвийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуульд бүхэлд нь хориг тавьж байна.
Гадаад зах зээлийн төлөв байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзэл, өрийг бууруулах зэрэг суурь зарчмуудыг анхаарч, алдагдалгүй төсөв батлах учиртай.
Түүхий эдийн үнийн хэлбэлзэл ихтэй энэ эгзэгтэй үед мөчлөг сөрсөн эдийн засгийг төлөвлөж, алдагдалгүй, үр ашигтай төсөв батлах учиртай. Эдийн засгийн тогтвортой байдлыг хангах нь ард иргэдийн амьдралыг сайжруулна.
Төсвийг батлахдаа үр ашигтай хэмнэлттэй байх зарчмыг баримтлах, төсвийн төлөвлөгөө тайлагналыг нийтэд ойлгомжтой хүртээмжтэй байдлаар мэдээлэх, нийгмийн ач холбогдолтой байх зэрэг хуулийн холбогдох заалтуудыг бүрэн хангаагүй байна.
Төсвийн зардлыг бууруулах, улс төрийн намуудыг сонгуулийн амлалтыг биелүүлэхийг шаардаж буй нь зүй ёсны шаардлага юм. Төсвийг үр ашигтай, төлөвлөж чадаагүйгээ хүлээн зөвшөөрч, дахин тодотгох шаардлагатай гэсэн тогтоол баталсан. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл" гэлээ.
Төсвийн хуульд хориг тавьсан үндэслэлийг дэлгэрүүлэн танилцуулъя.
Нэг. Алдагдалгүй төсөв батлах
Гадаад зах зээлийн төлөв байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзлийг харгалзан, гадаад валютын улсын нөөц, төсвийн хуримтлалыг нэмэгдүүлэх, өрийг бууруулах зэрэг суурь зарчмуудыг анхаарч мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлж алдагдалгүй төсөв батлах нь зүйтэй.
Монгол Улсын Ерөнхийлөгч ард иргэд, баялаг бүтээгч, татвар төлөгчид болон мэргэжлийн байгууллагуудын зүгээс төсвийн сахилга батыг чангатгах, үр ашигтай, хэмнэлттэй байх зарчимд нийцүүлэн төсвийн зардлыг бууруулах, чиг үүргийн давхардлыг арилгах, улс төрийн нам, эвслүүд сонгуулийн амлалтаа биелүүлэх зэрэг санал, шүүмжийг илэрхийлж байгаа нь зүй ёсны шаардлага хэмээн үзэв.
Хоёр. Хууль дээдлэх зарчимд нийцүүлэх
Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль тогтоомжууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “. . . хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэсэн заалтыг зөрчих нөхцөлийг бий болгосон байна.
Улсын Их Хурал 2024 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдөр Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 41 дүгээр тогтоолыг баталжээ.
Энэхүү тогтоолоор Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль нь Төсвийн болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан зарчмуудыг бүрэн хангаагүй, төрийн мөнгөний бодлоготой нийцээгүй, төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж чадаагүй болохоо хүлээн зөвшөөрч, батлагдсан төсвийг тодотгож, дахин засаж сайжруулах шаардлагатай гэсэн агуулгыг илэрхийлсэн байна.
Мөн Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Засгийн газар дараах тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголын төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасан.
Гэтэл Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль хүчин төгөлдөр болж, дагаж мөрдөж эхлээгүй, Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан тохиолдол үүсээгүй байхад Улсын Их Хурал төсөвт тодотгол хийхээр тогтоол баталж, чиглэл болгож байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “. . . хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” хэмээх заалтыг зөрчих нөхцөлийг бий болгосон байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан хоригийг холбогдох хуулийн дагуу хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзжээ.
Ерөнхийлөгчийн хоригийг УИХ ажлын 14 хоногт багтаан хүлээж авах эсэхийг шийдвэрлэнэ. Хоригийг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр нь хүлээж авахгүй бол төсвийн хууль хүчин төгөлдөр хэвээр үлдэх юм. Холбогдох хуулийн заалтыг тодруулъя.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль
46.6.Монгол Улсын Ерөнхийлөгч энэ хуулийн 46.5-д заасны дагуу хориг тавьсан бол Улсын Их Хурал түүнийг хүлээж авснаас хойш дараалал харгалзахгүйгээр тэргүүн ээлжид, ажлын 14 өдрийн дотор нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх бөгөөд хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёр буюу 66.6 хувь нь хоригийг хүлээн аваагүй бол тухайн хууль, тогтоол хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.


Нийтэлсэн огноо2024-11-20