Metrological engineer (Oyu Tolgoi LLC)
Department: Site Infrastructure and Services Mechanical Maintenance
“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК –Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ – Механик засварын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Хэмжилзүйн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь үйл ажиллагааны зорьсон зорилтод хүрэх, төлөвлөсөн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн нэгжид хамаарах өөрийн шууд харьяалалд байгаа багийн үйл ажиллагааны хэрэгжүүлэлт, гүйцэтгэлийг компанийн бодлого журмын дагуу удирдах, төлөвлөх, зохион байгуулах, сургаж заах, тогтолцоотойгоор заавар зөвлөгөө өгөхөд оршино.
Үүрэг даалгавар
- Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны чухал хяналтыг гүйцэтгэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, бүх чухал хяналтууд ажлын стандарт журмын дагуу чанарын өндөр түвшинд, цаг хугацаанд хийгдэж буйг баталгаажуулах, үл нийцлийг цаг алдалгүй арилгах, хэрвээ арилгах боломжгүй бол түр ажиллуулах зөвшөөрлийн журмыг дагах.
- Гүйцэтгэж буй бүх ажилд аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж хүн, тоног төхөөрөмжийг хамгаалан, байгаль орчинд ээлтэй ажиллах,
- Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний тактик, ажлын стандарт журмыг (SWP) боловсруулах.
- Хэмжих хэрэгслийн шалгалт тохируулгын ажлыг мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэх
- Лабораторийн удирдлагын тогтолцооны баримт бичгийн боловсруулах/ хянаж сайжруулах, тасралтгүй байдлыг хангах
- Хэмжлийн эргэлзээ тооцож, үр дүнг боловсруулж, тайлагнах
- Ажлын төлөвлөгөө, түүний хэрэгжилтийн хангаж ажиллах
- Багийн гишүүдтэй хэмжих хэрэгсэл шалгах, тохируулах ажлыг хамтарч хийх
- Хэмжил зүйн үйлчилгээ хийж гүйцэтгэх шилдэг арга туршлагыг бий болгоход дэмжлэг үзүүлэх.
- Лабораторийн ажлын цар хүрээг тэлэх дээр идэвхи санаачлага байх
- Даралт, температур, цахилгаан, хязгаарлагдмал орчны агаарын хяналтийн хэмжүүрүүдэд шалгалт хийх
- Шалгалт тохируулгын лабораторийн техникийн бүрэн бүтэн байдал, найдвартай ажиллагааг хангаж ажиллана
- Чанарын хяналтын баримт бичгийн хөтлөлт, түүнийг хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллана
- “Бидний ажлын арга барил” зарчмын дагуу үнэнч, шударга, тууштай “Ногоон зан үйл”-ийг эрхэмлэн хамтран ажиллагч нартай “Өдөр бүр хүндэтгэлтэй” хамтарч ажиллана.
Шалгалт тохируулгын арга аргачлалыг сайжруулах дээр идэвх санаачлагатай ажиллах
Тавигдах шаардлага
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
- 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
- Хэмжилзүйн шалгалт тохируулгын талаар мэдлэг ур чадварын эзэмшсэн Лабораторийн чанар хяналтын удирдлагын тогтолцооны мэдлэгтэй байх
- Хэмжлийн эргэлзээ болон үр дүнг боловсруулах, түүний ач холбогдлын талаар зохих мэдлэгтэй байх
- Хэмжлийн үр дүн дээр дүн шинжилгээ хийх чадвартай байх
- Microsoft excel болон оффисын програмууд дээр ахисан дунд түвшний туршлагатай байх
- Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй бол сайн
- Цахилгаан нарийн хэмжүүрийн багажтай харицаж ажиллах чадвартай
- Хэмжүүрийн багаж хэрэгслийн ажиллагааны онцлог шинж чанарыг таних чадвартай, түүнд тохирсон шалгах арга аргачлалыг бий болгох тал дээр ажилж байсан туршлагатай
- Чанарын баримт бичгийн хөтлөлт болон хэрэгжүүлэлт
- Эерэг өөриймсөг хандлагатай, хариуцлагатай, өөртөө болон бусдад санаа тавьдаг, эр зоригтой, сониуч байдлаар аливаа зүйлд ханддаг хандлагатай байх
- Багаар ажиллах, харилцааны өндөр ур чадвартай, бусадтай хүндэтгэлтэй хамтран ажиллах чадвартай байх.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
If you have any enquiries, please contact the following addresses:
Monnis Tower, 1st Floor |
Tel: + (976) - 7010-3604 |
All potential candidates must be medically cleared.
Only shortlisted candidates will be contacted and asked to submit additional documents
For successful candidates, please be advised that information submitted and collected during the recruitment process may be used or required by other HR functions such as Training and HR Services.
Employees of the Oyu Tolgoi LLC and subcontract companies currently working at Oyu Tolgoi mine must notify their employer of their application prior to progressing to the interview stage.
Oyu Tolgoi LLC ensures fair and transparent recruitment practices where all applicants are provided with equal opportunities and the decision on recruitment is made by committee members without any involvement of mediating individuals.