Financial Manager ( Mon Beef LLC)
Бид байгууллагын үнэт зүйл болох ажилтнууддаа өрсөлдөхүйц цалин урамшуулал олгож, ая тухтай ажлын орчин нөхцөлөөр хангаж, эерэг хандлага, бүтээлч эрмэлзэл, мэдлэг, чадварыг дээшлүүлэх байнгын сургалт, арга хэмжээнд оролцох боломжоор ханган ажилладаг Монгол улсын бизнесийн салбарын манлайлагч компаниудын нэг билээ.
Ажлын байр
“Мон Бийф” ХХК-ийн Санхүү бүртгэлийн албанд Санхүүгийн менежер ажлын байранд ажиллах ажилтан шалгаруулж авна.
Үндсэн үүрэг
- Санхүүгийн богино, дунд, урт хугацааны төсөв төлөвлөгөөг хийх, түүний гүйцэтгэлд хяналт тавих,
шинжилгээ хийх
- Удирдлагад шийдвэр гаргалтанд хүрэлцээтэй үнэн зөв, ач холбогдолтой санхүүгийн шинжилгээг хийж танилцуулах Актив, Пассивын удирдлагыг зохистой хэрэгжүүлэх
Тавигдах шаардлага
- Санхүүгийн менежмент чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
- Мэргэжлээрээ 2-с дээш жил ажилласан туршлагатай
- Санхүүгийн тайлан гаргаж, шинжилгээ хийх чадвартай
- Багаар ажиллах, харилцааны ур чадвартай
- Өсөн хөгжиж тогтвор суурьшилтай ажиллах гал эрмэлзэлтэй
- Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
- Махны чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар хот, Мон Бийф ХХК,
Хан-Уул дүүрэг, Сүмбэр Тауэр, 14 давхарт
Гар утас: 99971810
Э-мэйл хаяг: mb-hrspecialist@tavanbogd.com
Анкет бөглөх: https://anket.tavanbogd.mn/Home/Index?