1 MORE MONGOLIANS THAN EVER STUDYING IN THE U.S. WWW.MN.USEMBASSY.GOV PUBLISHED:2024/11/22      2 THE PARLIAMENT FINALIZES AND ADOPTS AMENDMENTS TO THE NUCLEAR ENERGY LAW WWW.GOGO.MN PUBLISHED:2024/11/22      3 WORSENING AIR POLLUTION IN MONGOLIAN CAPITAL SPARKS PUBLIC ALARM WWW.SOCIALNEWS.XYZ PUBLISHED:2024/11/22      4 THE GOVERNMENT OF MONGOLIA SUPPORTS THE NEXT COMPREHENSIVE REFORM OF THE "ERDENES MONGOL" GROUP WWW.MONTSAME.MN PUBLISHED:2024/11/22      5 PRESIDENT OF MONGOLIA VETOES THE LAW ON THE STATE BUDGET FOR 2025 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2024/11/22      6 DRAFT AMENDMENT TO THE LAW ON LABOR FORCE MIGRATION TO BE SUBMITTED TO PARLIAMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2024/11/22      7 ADB, MONGOLIA SIGN PROJECTS TO DRIVE CLIMATE ACTION, ENHANCE HEALTH SERVICES WWW.XINHUANET.COM PUBLISHED:2024/11/22      8 MONGOLIA HOLDS FIRST NATIONAL COMMITTEE SESSION ON THE SOVEREIGN WEALTH FUND AND HOUSING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2024/11/20      9 BIDS FOR INCINERATION PLANT AND WASTE TO ENERGY PLANT TO BE ANNOUNCED NEXT MONTH WWW.MONTSAME.MN PUBLISHED:2024/11/20      10 CHINESE AMBASSADOR VISITS HIGHWAY PROJECT IN NORTHERN MONGOLIA WWW.XINHUANET.COM PUBLISHED:2024/11/20      ЧАНАРТАЙ, ХЯМД ЭМЭЭР ХАНГАХ ЭХЛЭЛИЙГ ТАВИВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2024/11/22     ТӨГРӨГ АМ.ДОЛЛАРЫН ХАНШ СҮҮЛИЙН 11 САРЫН ДООД ЦЭГТЭЭ МӨРДӨГДӨЖ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2024/11/22     МОНГОЛД ДУНДАЖ ӨРХ 8 ЖИЛ МӨНГӨӨ ХУРИМТЛУУЛЖ БАЙЖ ОРОН СУУЦТАЙ БОЛОХООР БАЙНА WWW.BLOOMBERTV.MN НИЙТЭЛСЭН:2024/11/22     "UNITED AIRLINES" МОНГОЛ УЛС РУУ ДОЛОО ХОНОГТ ГУРВАН УДАА НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2024/11/22     АХБ МОНГОЛ УЛСЫН УУР АМЬСГАЛЫН БОЛОН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭМЖИХ, САЙЖРУУЛАХАД $182.2 САЯЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2024/11/22     ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ ЭЦЭСЛЭН БАТЛАВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2024/11/22     УЛААНБААТАР ХОТЫН БОНДЫН АРИЛЖАА ЭЦЭСЛЭГДЭЖ, $500 САЯЫГ ГАДААДЫН ЗАХ ЗЭЭЛЭЭС БОСГОВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2024/11/22     “XANADU MINES” КОМПАНИ "САНТ ТОЛГОЙ" ТӨСЛӨӨСӨӨ ЗЭСИЙН ӨНДӨР АГУУЛГАТАЙ БАЙХ БОЛОМЖТОЙ 4 ШИНЭ БҮС ИЛРҮҮЛЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2024/11/20     ӨМНӨГОВЬ АЙМАГТ БАЙРЛАХ 17 ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ, НЭГ ГАЗРЫГ ДУУДЛАГААР ХУДАЛДАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2024/11/20     ЕРӨНХИЙЛӨГЧ 2025 ОНЫ ТӨСВИЙН ХУУЛЬД БҮХЭЛД НЬ ХОРИГ ТАВИЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2024/11/20    

АХБ Монгол Улсын уур амьсгалын болон эрүүл мэндийн үйлчилгээг дэмжих, сайжруулахад $182.2 саяын төсөл хэрэгжүүлнэ www.bloombergtv.mn

АХБ болон Засгийн газрын хамтран хэрэгжүүлэх төслийн хүрээнд Чингэлтэй дүүрэгт шинэ эмнэлэг барьж, Ховд аймгийн эмнэлгийг шинэчилж, өргөтгөнө
Азийн Хөгжлийн банк Монгол Улсад уур амьсгалын хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх, иргэдийн орлогод нийцсэн, чанартай эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах чиглэлд 182.2 сая ам.долларын санхүүжилттэй хоёр төсөл хэрэгжүүлэхээр болов. Төслүүдийг Засгийн газартай хамтран хэрэгжүүлэхээр гэрээ байгууллаа.
Азийн Хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Шэннон Коулин “Эдгээр төсөл нь Монгол Улсын хөгжлийг илүү тогтвортой, уян хатан, хүртээмжтэй болгох чиглэлд хийж буй чухал алхам болох”-ыг онцолж байна.
Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн II үе шат болох 82.2 сая ам.долларын төсөл нь хот, хөдөөгийн анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бэхжүүлэх, аймаг, дүүргийн эмнэлгийн үйлчилгээг сайжруулахад чиглэнэ.
Төслийн хүрээнд Чингэлтэй дүүрэгт шинэ эмнэлэг барьж, Ховд аймгийн одоо байгаа эмнэлгийг шинэчилж, өргөтгөхөөр төлөвлөжээ.
Мөн Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд өрхийн зургаан шинэ эмнэлэг, сумын эрүүл мэндийн нэг төвийг байгуулах юм байна. Төслийн хүрээнд сонгогдсон эмнэлгүүдэд яаралтай тусламжийн тоног төхөөрөмж нийлүүлж, анхан шатны эрүүл мэндийн санхүүжилт, боловсон хүчин, худалдан авалтын системийг шинэчилж, нэгдсэн эрүүл мэндийн үйлчилгээний загварыг хэрэгжүүлэхээ мэдээллээ.
Харин 100 сая ам.долларын бодлогын зээл болох Уур амьсгалын хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх хөтөлбөр нь “Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмэр” болон “Үндэсний дасан зохицох төлөвлөгөө”-ний хүрээнд уур амьсгалын зорилтуудаа биелүүлэх Монгол Улсын чадавхыг бэхжүүлэх бөгөөд жендерийн мэдрэмжтэй үйл ажиллагааг дэмжих юм байна.
Уур амьсгалын хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх чиглэлд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжиж, барилгын салбарын эрчим хүчний хэрэглээний үр ашгийг дээшлүүлэх, уур амьсгалд тэсвэртэй хөдөө аж ахуй, мал аж ахуй, хүнсний боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Мөн ногоон бонд гаргаж, банкны салбарын ногоон зээлийн багцыг нэмэгдүүлэх юм байна.


Нийтэлсэн огноо2024-11-22